Украины хямралд ОХУ-ыг буруутгав

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын лидер Владимир Путин нар утсаар холбогдож, сүүлийн үеийн халуун сэд­вээр санал бодлоо солилц­лоо. Цагаан ордны тэргүүн Украины зүүн өмнөд хэсэгт болж буй салан тусгаарлагчдын хөдөлгөөн, түрэмгийл­лийг Москва дэмжиж, тур­хирч байна хэмээн бу­руутгасан байна. Украины газар нутаг дээрх байн­гын бус, хууль бус хүч­нүүд бүгд зэвсгээ хураал­гах ёстой хэмээн Б.Обама онцолжээ. Мөн Америкийн лидер Оросын зиндаа нэгтэндээ хан­даж, Украины зүүн нутагт засаг захиргааны барилга, байшингуудыг эз­лээд байгаа Оросын талыг баримтлагчдыг ят­гаж, зэвсгийг нь хураалгахын тулд нэр нөлөөгөө ашиглахыг хүсчээ.

Украины өнөөгийн хямралыг дипломат арга замаар зохицуулах боломж байгаа, гэхдээ Оросын цэргүүд хил дээр бөөгнөрсөн байгаа нь үүнд саад болж байна хэмээн онцолсон байна. Харин Кремлийн лидер үүнд няцаалт өгчээ. “АНУ бодит бус мэдээлэл дээр үндэслэн ярьж байна. Украины зүүн өмнөд нутаг дахь үйл явдалд ОХУ оролцож, өдөөн хатгаж байгаа юм байхгүй” хэ­мээн хариулжээ. В.Путин Америкийн Ерөнхийлөгчид хандаж, Украинд цэргийн мөргөлдөөн гарч, цус урсахаас сэргийлэхийн тулд нөөц, бололцоогоо дээд зэргээр ашиглахыг хүсчээ. “Донецк, Луганск, Харьков, Славянск болон Украины зүүн өмнөд хэсгийн бусад хотод болж буй эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн нь ОХУ-ын хүссэн зүйл биш. Киевийн өнөөгийн эрх баригчид оросууд болон орос хэлтэй иргэдийн эрх ашгийг тооцож чадаагүйн улмаас ийм зүйл болж байна гэдгийг Ерөнхийлөгч В.Путин хэлсэн” хэмээн Цагаан ордны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Украины эрх баригчид шинэ Үндсэн хуулийг боловсруулахдаа бүс нутгийн улс төрийн бүх хүчнийг оролцуулж, санал бодлыг нь сонсох ёстой гэдгийг Оросын төрийн тэргүүн Б.Обаматай ярилцахдаа хэлсэн аж. Мөн иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө, холбооны байгууллыг тусгасан Үндсэн хууль байх ёстой гэжээ. Хоёр гүрний лидер Украин дахь хямралыг зохицуулахад дипломат арга зам олох хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ хэмээн тохиролцжээ. Энэ сарын 17-нд Женевт Украины асуудлаар дөрвөн талт уулзалт болох юм.

Сүүлийн өдрүүдэд Украины зүүн нутагт Оросын талыг баримтлагчид болон салан тусгаарлагчдын хөдөлгөөн идэвхжиж, тэд хэд хэдэн хотыг хяналтдаа аваад байна. Киевийн эрх баригчид жагсагчдыг хаалт саадаа буулгаж, эзэлсэн барилга, байшинг орхиж явах хугацаа өгсөн ч тэд шаардлагыг үл тоож байгаа юм. Донецкт гэхэд л жагсагчид засаг захиргааны байр зэрэг арав гаруй байшин барилгыг эзэлж, хяналтдаа ав­чээ. Донбассын бүгд найрамдах улсын Ар­дын цагдаа хэмээн өөрс­дийгээ нэрлэсэн хүчин үүний ард зогсож байгаа аж.

Донецкээс 40 км-ийн зайд байдаг Горловко хотыг мөн л Оросын талыг баримтлагчид эзэлжээ. Жагсагчид Горловко хот дахь Дотоод яамны байр руу дайрч эзлэх үеэр нэг хүн амиа алджээ. Мөн салан тусгаарлагчид хотын захиргааны ордныг эзэлж, Донбассын бүгд найрамдах улсын Ардын цагдаагийн нэг төлөөлөгчийг хотын даргаар зарласан байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 34 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 56 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 5 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 15 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 6 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 24 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 50 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин