Эх оронгүй оросуудын “дарьтай торх”

2014-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас оросууд хамгийн ихээр оршин суудаг улс бол Украин. Тэнд бараг найман сая орос үндэстэн оршин сууж байна. Украины бүрэлдэхүүнд байж байгаад эдүгээ Оросын хяналтад шилжээд байгаа Крымд оросуудын эзлэх хувь хамгийн өндөр. Крым дахь 2.2 сая оршин суугчийн бараг 1.5 сая нь оросууд хэмээн Оросын удирдагч Владимир Путин саяхан Кремльд үг хэлэхдээ онцолсон юм. Энэ нь ОХУ Крымыг нэгтгэх гол шалтгаан болж өгсөн билээ.

Украины зүүн нутагт мөн л орос үндэстэн давамгайлж, хоорондоо харилцдаг гол хэл нь орос. Донецкт гэхэд л хүн амынх нь 97, Луганскт 89 хувь оросууд. Хэдийгээр экс бүгд найрамдах улсуудад орос үндэстэн цөөнх болж байгаа ч мэдэгдэхүйц нөлөөтэй цөмийг бүрдүүлж чаджээ. Учир нь тэд шилдэг ажилтан, эрдэмтэн, инженер, сэхээтэн, мэргэшсэн техникч байсан. “ЗХУ задарсны дараагийн өглөө хэдэн сая орос үндэстэн харь улсад сэрсэн юм” хэмээн В.Путин хэлжээ.

ЗХУ-ын задралын араас төрсөн улсууд дахь үндсэрхэг дарамт шахалт, ялгаварлах үзэл оросуудын ихэнхийг уугуул нутаг руугаа буцахад хүргэсэн билээ. Тэдгээр улсад үндэсний хэл соёл нь сэргэхийн хэрээр орос хэл “нүд үзүүрлэгдэж” буланд шахагдах болжээ. Өнөөдөр зөвхөн Украин төдийгүй хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудад оросуудын цөм, нийгэм оршсоор, өөрсдийнхөөрөө амьдарсаар байна. 20 жилийн өмнө экс зөвлөлтийн орнуудад 25 сая орос үндэстэн амьдарч байсан бол, эдүгээ энэ тоо 16.5 сая болж цөөрчээ.

Оросуудыг хамгийн ихээр агуулдаг хоёр дахь улс нь Казахстан юм. Тэнд дөрвөн сая орчим оросууд амьдардаг. Тэд Казахстаны хойд болон зүүн нутгаар тархан суурьшиж байна. Энэ нутаг зөвлөлтийн үед хамгийн их үйлдвэржсэн бүс байсан, одоо ч энэ хэвээрээ байгаа юм. Казасхтаны Усть-Каменогорск муж гэхэд л хүн амынх нь 63.6 хувь нь оросууд. Оросын харъяанд байсан энэ нутаг 1924 онд Казахстанд шилжжээ. Үнэн хэрэгтээ энэ нь газрын солилцоо байсан. Казахууд хариуд нь үргэлж л Сибирийн нэг хэсэг байсан Эрчис (Иртиш) мөрний хойд нутгийг оросуудад эргүүлж өгчээ. Оросын Оренбург, Омск муж ийнхүү хүрээгээ тэлж байсан аж. Гэсэн хэдий ч Усть-Каменогорск болон Петропавловскт орос гаралтнуудын салан тусгаарлах хөдөлгөөн өрнөхөөс зайлсхийж чадсангүй. Тэд Крым шиг Орост нэгдэх санаархлаа цухалзуулсаар ирсэн юм.

Казахстаны эрх бариг­чид салан тусгаарлах хөдөл­­гөөнийг 1999 онд өр­шөөл­гүй даржээ. Өнөөдөр тус улсын хойд нутаг түгшүүртэй хэ­вээр байна. Гэвч Москва, Астанагийн сайн харил­цааны ачаар энэ асуудал нэг их дэврэхгүй болол­той. Оросын гаалийн хол­боонд багтдаг Казахстан нь Кремлийн үнэнч түншүүдийн нэг билээ.

Төв Ази дахь экс зөвлөлтийн улсуудад оршин суудаг оросууд тухайн нийгэмтэйгээ сайн зохицож, ууссан байдаг. Тэд тусдаа нийлж, цөм болдоггүй тул салан тусгаарлах үзэл гэж байдаггүй. Киргизийн хувьд байдал бүр онцгой. Тэнд оросууд дөнгөж долоон хувийг эзэлдэг ч орос хэл өргөн тархсан, киргизтэй адил хоёр дахь албан ёсны хэл нь юм.

Украин дахь нөхцөл байдал халдварлах вий хэмээн ихээхэн болгоомжилж буй улс бол Молдав. Молдавын газар нутаг дээр 200 мянга орчим оросууд амьдардаг. Тэд бараг бүгдээрээ Транснистрия мужид тусгаар тогтносон маягтай амьдардаг билээ. 1990-ээд оны эхээр тэнд дайн болж байсан удаатай бөгөөд Оросын “Энх тайвны хүч” хэмээх хоёр мянга орчим цэрэг орж ирж байсан. Транснистрия 2006 онд Орост нэгдэхийн төлөө бүх нийтийн санал асуулга болж, иргэдийн 97.2 хувь нь дэмжсэн ч Кремль “чихээ таглаад” өнгөрөөжээ. Өнөөдөр тус мужийн эрх баригчид дахин Молдаваас тусгаарлах санаагаа ил гаргаж эхлэв. Транснистрия мужийн парламентын тэргүүн Михаил Бурла Москвад хандан “Манай мужийг Крымын адилаар Орост нэгтгээч” хэмээн хүсчээ.

Молдавын Ерөнхийлөгч Николае Тимофти энэ асуудалд болгоомжтой хандахыг Оросоос хүслээ. Кишинев Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа юм. Виктор Янукович ийм гэрээ байгуулахаас татгалзсаны улмаас Украинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, түүнийг Ерөнхийлөгчийн суудлаас нь зайлуулсан билээ. Украин улс Транснистриятай залгаа хилээ 18-65 насны орос иргэдэд хаасан байна. Энэ нь Оросын талыг баримтлагчдыг Крым рүү оруулахгүй гэсэн зорилготой бололтой.

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 31 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 31 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 31 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 31 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 31 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 40 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 42 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 44 мин