Б.Цогтбаатар: Японоос авчирсан оношлуураар нэг л удаа сорьц авна   

2020-01-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Монголд коронавирус бүртгэгдээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Японоос 200 оношлуур авчирсан. Нэг оношлуурыг нэг л удаа хэрэглэх заалттай юм байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар"Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусын халдвараар өвчилсөн хүний тоо 4474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5000 гарсан. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа. Хонконгоос ирсэн хоёр оюутнаас сорьц авсан. Тусгаарласан 13 тохиолдлын долоо нь хилийн боомтод бүртгэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг хянаж байгаа. Эмийн хангамж, багаж хэрэгсэлтэй холбоотойгоор дутагдсан зүйл байхгүй. Хилийн боомтуудад тусгаарлах өрөөнүүд бэлтгэсэн. Оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид ашиглаж байна. Сорьцыг хот руу татна. Нэг сорьцонд нэг л оношлуурыг хэрэглэнэ. Японоос 200 оношлуур ирсэн. Хариу урьдчилсан байдлаар 24 цагийн дотор гарна” гэлээ. Харин амны хаалтны үнээ нэмсэн газруудын мэдээллийг ШӨХТГ болон Эм холбооны утсанд мэдээлэл өгөөрэй гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18