Д.Наранбаатар: Коронавирусын  долоон төрөл байдаг

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
ОНОМ сангийн үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатар шинэ короноавирусын талаар  өөрийн нүүр ном болон ОНОМ сангийн албан ёсны  хуудсаар дамжуулан  олон нийтэд хандан мэдээлэл хийснийг хүргэж байна. -Шинэ короноавирус Монголд орж ирсэн, ирээгүй. Оношлуур байхгүй гэхчлэн олон асуулт байна. Энэ вирусыг хэрхэн  илрүүлэх, оношлох талаар мэдээлэл өгнө үү? -Мэдээлэл өгөхийн өмнө би ганцаараа эдгээр мэдээллийг бэлдээгүй, эрдэмтэн судлаачдын баг ажиллаж, тэдний тусламжтайгаар та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа гэдгээ хэлье. Бид багаар ажилладаг байгууллага. Манай Оном сан монгол хүний эрүүл мэнд, боловсролд бодитой хувь нэмэр оруулах зорилготой ашгийн бус ТББ. Манай багийн хувьд Оном сан, Оном сургууль гэж бий. Дээр нь “Элэгний төв” үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг би байгууллагаа сурталчлах зорилгоор хэлж байгаа юм биш. Хамгийн гол нь бид мэдээлэл бэлтгээд хүргэхээр зарим нь физикч хүн гарч ирээд поп  юм яриад, сонгуулийн сурталчилгаа хийх гээд гэхчлэн олон шүүмжлэл дагуулж байна. Мөн ихэнх нь буюу бидэнд ирж буй мэдээллийн 98 хувь нь эерэг сайхан мэдээллүүд байна.  1-2 хувь нь физикч хүн гарч ирээд физиологийн тухай ярилаа, мэддэг юмаа л ярь , яасан олрн салбарт хүртээлтэй хүн бэ, шахмал түлшнээс болж хүмүүс угаартаж байгаа талаар ярьж, сэрэмжлүүлээд байсан гэж байна. Зарим нь ийм мэдээлэл хийснээрээ эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэжээ. Мэдээж олон хүн миний хийж буй  бичлэгийг  үзэж буй учраас янз бүрийн зүйл бодно. Мөн янз бүрээр байр суурь, сэтгэгдлээ илэрхийлж байгаа. Иймд бид ямар баг ажиллаж мэдээлэл хүргэж байгаагаа мэдээлж байгаа юм. Манай багт миний төрсөн дүү, анагаах ухааны доктор Д.Наранжаргал ажилладаг. Наранжаргал доктор маань  Бээжингийн их сургуулийн анагаах ухааны ангийг төгсч, Кембрижийн их сургуульд мэс заслын дадлага хийсэн, сүүлд АНУ-д лабораторийн судалгаа хийж байсан, Англид доктор хамгаалсан дотрын эмч. Халдварт өвчин судлаач, профессор  Я.Дагвадорж манай багт ажилладаг. Тэгэхээр би хэдийгээр физикч хүн ч гэлээ багаараа ажиллаж, мэдээлэл бэлтгэн зөвлөж байгаа юм шүү гэдгийг ойлгоорой. Энэ бол мэргэжлийн багийн, тэр тусмаа анагаах ухааны салбарын хүмүүсийн мэдээлэл юм. Мөн манай багт халдварт өчвин судлаач, профессор Г.Зулхүү, АШУҮС-ийн халдварт өвчин судлалын тэнхим болон ХӨСҮТ-д ажиллаж байсан профессор, Монголын вирус судлалын төвийн дэд тэргүүн, вируслогчи  М.Алтанхүү,  ХӨСҮТ-д насаараа ажилласан, клиникийн зөвлөх  эмч н.Батдэлгэр, биологийн ухааны доктор, генетик, биотехнологийн чиглэлээр мэргэшсэн доктор  О.Одгэрэл, биологийн ухааны доктор Э.Анир, эмч н.Дэлгэрбат, н.Бэхбат нарын олон эмч, судлаач, эрдэмтэд манай багт бий. Миний хувьд багийн төлөөлөл болж гарч ирж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгааг ойлгож  хүлээж аваарай. Бас нэг зүйлийг хэлье, би сонгуульд нэр дэвшихгүй. Надад бодож, зорьж яваа ажлууд бий. Улс төр миний хүсдэг зүйл биш. -Одоо шинэ короноавирусын талаар дэлгэрэнгүй  ярьж, монголчууддаа зөвлөнө үү? -За сая би багийнхнаа танилцууллаа. Халдварт өвчний талаар мэргэшсэн багийн шүүлтүүрээр орсон мэдээллийг хүргэж, зөвлөгөө өгч байна шүү гэдгийг та бүхэн сая ойлгож авсан байх. Мэдээлэл хүргэж байгаа сувгуудыг та бүхэн мэдэж байгаа байх,  “Элгээ хайрлая”  фээсбүүк хуудас, мөн Оном сангийн нүүр хуудас болон миний  твиттер хаягаар дамжуулан бид  мэдээлэл хүргэж байна. Шинэ короноавирусын халдварын цагийн байдлын мэдээг  юуны өмнө бодит мэдээллийн сувгаас нь аваарай. Түүнээс сошиалд тодорхой эх сурвалжгүй бичиж байгааг дагаж шуурах хэрэггүй. Одоогоор 2100 хүнд илэрсэн, 52 хүн өвдсөн, 56 хүн нас барсан мэдээ байна. АНУ-д одоогоор таван тохиолдол бүртгэгдээд байна.Эдгээр хүмүүс бүгд БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хот руу аялцгаасан нь тогтоогдсон. Хүнээс хүнд дамжсан тохиолдол АНУ-д гараагүй байна. АНУ, БНХАУ –ын хооронд өргөн харилцаатай, маш олон хүн зорчиж байдаг.  Монгол Улсын хувьд томуугийн талаар албан ёсны хуудсаар дамжуулан мэдээлж байна. Иймд албан ёсны хаягнаас мэдээллүүдийг аваарай. Арга хэмжээг шуурхай авч байгаа учраас  энэ долоо хоногт нөхцөл байдлыг ажиглахад бүх зүйл тодорхой болно. -Нас баралт их байна гэх юм. Өвчний хүндрэл тийм их гэсэн үг үү? -САРС-ын үед нас баралт өндөр байсан, 9.5 хувьтай үзүүлэлт  гарч байсан. САРС  бол коронавирусын хүнд халдварладаг нэг төрөл. Шинэ коронавирусын хүнд халдварладаг долоон төрөл  бий. Үүний эхний дөрвөн зүйл нь /229I,  NL 63,  US43,   HKY1/ дэлхий даяар өргөн тархсан, нутагшмал байдалтай байна. Энэ нь хүнд халддаг, насанд хүрсэн хүний амьсгалын замын дээд халдварыг 10-30 хувийг нь коронавирус бүрдүүлж байдаг. Энэ дөрвөн зүйл нь харьцангуй хүндрэл багатай. Үүн дээр нэмэгдээд САРС гарч ирсэн. Бүх вирус сарьсан багваахайнаас үүдэлтэй. Сарьсан багваахай коронавирусыг тээдэг, тэр нь бусад амьтнаар дамжин халдварлахдаа нэг бөхтэй тэмээгээр дамжин халдварласан гэж үздэг. Гэнэт аймшигт вирус гарч ирээд халдварласан уу гэвэл  биш. Мэргэжилтнүүд өвчний хүндрэлийг САРС-аас бага юм байна гэж үзэж байгааг дэлхийн эрүүл мэндийн сэтгүүлүүд бичсэн байна. САРС бол ойролцоогоор  өвдсөн хүмүүсийн 9.5 хувь нь нас бардаг.Ихэнх тохиолдолд эмнэлгийн орчинд тархдаг байсан. Яагаад гэвэл хүн амсьгалахад хзндрэлтэй, амьсгалын аппарат залгах хэрэгтэй болдог. Аппарат залгахаар халдварлах магадлал нь өсч байсан. Коронавирусын хувьд багцгаалж үзэхэд халдвар авсан 100 хүнээс ойролцоогоор 2-3 нь нас барах магадлалтай. Энэ эцсийн тоо биш. Тиймээс өвчний хүндрэл харьцангуй, харин халдварлах чадвар нь өндөр байна. Иймээс хөл хорио тогтоож байгаа арга нь маш зөв юм. -Оношлох тухайд танай багийнхан ямар гаргалгаа дэвшүүлэв? -Оношлогооны хувьд манай эрдэмтдийн баг хоёр хуудас материал бэлдсэн. -Шинэ вирус гарч ирэхэд вирусын гаралтын дарааллыг тогтоодог. Вирусын бүтэц талаас коронавирус бусад вирусаас том. Энэ нь хүний үсийг 800 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний бөмбөлөг бүрхүүлтэй зүйл юм. Гадна тал нь титэм хэлбэртэй. Түүгээрээ дамжин эс рүү нэвтэрч  ордог. Хятадын эрдэмтэд генетикийн дарааллыг гарган дэлхий нийтэд цацсан. Энэ нь полимеразын  гинжин урвалж бодис байгаа. Япон улсын халдварт өвчин судлалын төв мэдээллийг хамгийн түрүүнд гаргасан. Монголын ХӨСҮТ энэ оношлуурыг хэрэглэх талаар ярьж байна. Энэ долоо хоногт ирчихнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Мөн Тайланд улсын халдварт өвчнөөс сэргийлэх төв, Хятадын вирус өвчнөөс урьдчилан сэргийлэх үндэсний хүрээлэн, Хонгконгийн эрдэмтэд, ХБНГУ-ын Берлиний эрдэмтдийн төв  оношлуурыг гаргаж ДЭМБ-д өгсөн байна. Энэ дотроос Тайландын протокол бусдаасаа арай өөр юм. Ердийн полимеразын гинжин урвал  гэдэг одоо элэгний вирус тоолж байгаа тоолууртай яг адилхан тоолуур юм. Манайд тоног төхөөрөмж нь хангалттай байгаа. ХӨСҮТ-д ч тоног төхөөрөмж нь байгаа. Хоёр л  зүйл /праймер, проб/  дутуу байгаа юм билээ. Ер нь үүнийг улс эх орондоо хийдэг болох хэрэгтэй. Гэхдээ тоног төхөөрөмж бүрэн болчихоор оношилгоог  найдвартай хийдэг болно. Манайхан юу хийж болох вэ гэвэл праймер, проб хоёрыг өөрсдөө зохиогоод хийлгэж  чадна. Гол нь хийдэг зүйлүүд нь одоохондоо  бидэнд байхгүй. Гэхдээ хийх боломжтой. Тиймээс бодож үзэх ёстой хувилбар юм. -Монголд илрээгүй гэдэгт яаж итгэх вэ? -Мэргэжлийн хүмүүс нь судалж дээж аваад гадагш нь явуулж оношлуулсан учраас бид тэр хүмүүстээ  итгэх хэрэгтэй. Одоо Япон улсын халдварт өвчин судлалын хүрээлэнгээс манай улс   шинэ коронавирусын оношлуурыг авах, өгөх нь тодорхой болсон. Урвалж бодисууд ирчих юм бол лабораториуд нь  Монголд хангалттай бий. Оношлуур байхгүй байхад Монголд орж ирээд тархсан юм биш үү. ЭМЯ-ны өндөр албан тушааолтан ярьсан гэнэ гэх мэт мэдээллүүд бол нийгмийг түгшээх гэсэн цуурхал байх. Ийм мэдээлэлд итгэж болохгүй. Ямар ч баталгаагүй мэдээллийг түгээж тараах хэрэггүй. -Урьдчилан сэргийлэх зөвлөмж өгнө үү? -Энэ талаар мэдээлэл түлхүү явж байна, энэ  сайн хэрэг. Юуны өмнө  гараа 20 секундээс доошгүй савандаж угаах хэрэгтэй. Мөн гараа  нүүр амандаа бага хүргэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх журмыг дагах нь зүйтэй. Хүмүүс дархлаагаа дэмжих зорилгоор янз бүрийн эм их ууж байгаа бололтой. Гаднаас ямар нэгэн эм авч уугаад дархлааны системийг сайжруулна гэж байхгүй. Сайн унтаж амар, шим тэжээл бүхий хоол хэрэглэ, ууланд алх, агаарт гар. Витамин Д дутагдалтай бол нэмэлтээр хэрэглэ. Стресс бухимдал дархлаанд муугаар нөлөөлнө. Амны хаалт зүүж, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. Хүүхдүүдээ эрт амраа, өөрсдөө ч эрт амрах хэрэгтэй. Мөн тэгтлээ их санаа зовох хэрэггүй. Манайд оношлуур байхгүй байхад олон хүн орж ирсэн болов уу гээд байгаа хүмүүс байна. Тийм зүйл байхгүй байх гэж бодож байна. Мэдээж Уханьд байгаа оюутнуудаа авчрах нь зөв. Тэд ирээд нийгэмд өвчин тараах аюул үгүй. Гол нь хотоос гадуур байршуулж хөл хорио, эмчилгээг зааврын дагуу хийх нь зүйтэй. Хэтэрхий санаа зовж, цуурхал тарааж болохгүй. Дээр нь эрдэмтдийнхээ, төр, засгийн зүгээс гаргаж байгаа мэдээлэлд итгээрэй. Энэ хүмүүс ажлаа хийж байгаа шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22