ЭМЯ: Короновирусын тохиолдол бүртгэгдээгүй

2020-01-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Короновирустэй холбогдуулан Эрүүлмэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Тус вирусын халдвар нь БНХАУ-ын 30 муж, Макао, Хонгконг, Тайвань, Сингапур, Австрали, Канад, АНУ, БНСУ, Япон, Непаль, Вьетнам, Франц, Малайз гэсэн 14 оронд  бүртгэгдээд байгаа ажээ. Харин манай улсад одоогоор бүртгэгдээгүй байгаа юм байна. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Нэгдүгээр сарын 27-ны 10.00 цагийн ДЭМБ-ын мэдээгээр короновирусээр өвчилсөн 2796, нас барсан 80 хүн байна. Халдвар авсан дээрх хүмүүсийн 2761 нь Хятад улсад, 35 тохиолдол нь бусад улсад, нас барсан 80 хүн нь бүгд Хятад улсад бүртгэгдсэн. 461 хүн сэхээний тасагт эмчлүүлж байна. Мөн Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдолд бүртгэгдээд байна. Харин манай улсад короновирусийн халдвар бүртгэгдээгүй. Улсын Онцгой комиссын үнэлгээгээр короновирусийн халдварт өртөх эрсдэлийн зэрэг дундаас өндөр зэрэгт шилжсэн” гэв. Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Бид ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа. Эмч мэргэжилтнүүддээ онлайн сургалт, зөвлөгөө өгч байна. Монгол Улс вирусийн халдварын 21 үүсгэгчийг илрүүлдэг. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулж явдаг учир эргэлзэх хэрэггүй. Харин Ухань хотод байгаа манай улсын 31 иргэнийг Хятадын тал хариуцаж ажиллаж байгаа. Хятадын тал зөвшөөрвөл манай улс онгоц гаргаж иргэдээ авч ирэхэд бэлэн. Хэрэв Ухань хотод байгаа иргэд ирвэл ХӨСҮТ-д тусгаарлан, 14 хоногийн турш эмнэлгийн хяналтад байлгах болно” гэсэн юм. Харин энэ талаар ХӨСҮТ-ийн захирал А.Амбасэлмаа “ Короновирусын халдвар томуугийн ерөнхий шинж тэмдгээр илэрч байна. Өчигдрөөс гэдэс ходоодны хямрал, хүндэрсэн хатгаа, суулгалт, уушги, зүрхний эмгэгийн шинж тэмдгээр илэрч байгааг Хятадын эрүүлмэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс гадаад руу явж ирсэн иргэд эрүүлмэнддээ хянамгай байхыг зөвлөж байна. Хэрэв танд короновирусын шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д дуудлага өгөхийг зөвлөж байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 52 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18