"Эрүүл иргэн аян-2020” нээлтээ хийлээ

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, МУ-ын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлж иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг шуурхай чанартай, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд “ЭРҮҮЛ ИРГЭН АЯН” хэрэгжиж байгаа билээ. Нийслэлийн ЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй эрүүл иргэн аян 3 дахь жилдээ зохион байгуулагдаж Нийслэл хотын хороо, Өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч мэргэжилтэн очиж иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог хийж бас зөвлөгөө өгч ажилладаг. Хан-Уул эрүүл мэндийн төвд болсон “Эрүүл иргэн” аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн, ЗГ гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Аяны хугацаанд Хан-Уул эрүүл мэндийн төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг нь тус дүүргийн 16 хорооны иргэдэд хоёр удаагийн тойрон үзлэгийг Өрхийн эрүүл мэндийн төв болон Хан-Уул Нэгдсэн эмнэлэгтэй хамтран амжилттай зохион байгуулж 9315 иргэн буюу давхардсан тоогоор 30193 иргэнийг хамруулж Нийслэлд тэргүүн байранд орсон. Мөн Хан-Уул эрүүл мэндийн төвийн хамт олон 2019 онд эрүүл мэндийн салбарын үндсэн үзүүлэлтүүд болох Эхийн эндэгдэлгүй, Төрөлхийн тэмбүүгүй , Оношийн зөрүүгүй цорын ганц ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ болсон юм. Эрүүл иргэн-2020 аяны хүрээнд хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар, хоолой, нүд болон бусад чиглэлээр үзлэг хийгдэхээс гадна Улсын хэмжээнд явагдаж байгаа “Тэмбүүг устгая” аян, Сүрьеэгийн халдварыг бууруулах, Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлууд үргэлжлэн явагдах юм. Мөн “Эрүүл иргэн“ аяны онцлог нь Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч нар, дүүргийн эмч нартай хамтран үзлэг оношлогоо хийх болсон нь онцлог юм. Эх сурвалж: www.polit.mn
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 59 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 0 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 12 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 19 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 20 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18