П.Мягмардорж: В.Путины эрх мэдлээ хадгалж үлдэх нэг гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт, Засгийн газрын шинэчлэл

2020-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн ахлах багш, доктор П.Мягмардоржтой ОХУ-д өрнөж байгаа үйл явдлын эргэн тойронд ярилцлаа.   -20 жил төрийн эрх барь­сан В.Путин яагаад ийнхүү огцом шийд­вэрүүд гаргав. Судлаа­чид олон талаас нь тайлбарлаж байна. Та аль талаас нь харж байна? -Олон улсын харилцааны дүрх төрх болон хүчний харьцаа ихээхэн өөрчлөгдөж байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод тэргүүлэх байр суурь эзлэх, олон улсын харилцааны гол тоглогч нь хэн байх вэ гэдэг дээр хүчтэй өрсөлдөөн явагдаж байгаа. ОХУ-ын хувьд цэрэг стратеги, зэвсгийн хувьд хүчтэй тоглогч байсаар ирсэн. Гэтэл ирээдүйн хандлага бол хүчирхэг эдийн засаг ба технологийн хувьд тэргүүлж буй улс  нь гол тоглогчоор үлдэх гээд байна. Энэ нь ОХУ-ын хувьд ялангуяа, В.Путины санаа зовоож байгаа нэгдүгээр асуудал. Учир нь тэд санхүү, эдийн засгийн хувьд ч тэр технологийн хөгжлийн хувьд ч бусдаасаа хоцорч байна. Өнгөрсөн зууны хүйтэн дайны үед оросууд цөмийн технологи, сансрын технологиороо гол тоглогч нь байсан бол өнөөдөр мэдээллийн, нано, био, хиймэл оюун ухаан, квантум компьютер гээд технологийн шинэ эрин үе иржээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд АНУ, БНХАУ, Япон, Солонгос улс ихээхэн хөрөнгө оруулалт хийж хүчтэй тоглогч байхыг зорьж байна. Тиймээс В.Путинд цоо шинэ эдийн засгийн загварыг хэрэгжүүлэх шинэ тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан. Үүнийг тэр сайн ойлгож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ба Засгийн газрын шинэчлэл хийх хоёр дахь шаардлага нь юу байсан бэ гэхээр үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусна. Үүний дараа Путин яах вэ, түүний эрх мэдэл хэнд шилжих вэ гэдэг асуудал түүний санааг зовоож буй. Харин өнөөдрийн байдлаар тэрээр эрх мэдлээ шилжүүлэх сонирхол алга. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр нэгдүгээр сарын 15-ны Холбооны зөвлөл болон Төрийн ДУМ-д хандан тавьсан ерөнхийлөгчийн илтгэлийн агуулгыг задалж үзлээ. Ингэхэд ОХУ-д хэрэгжүүлж байгаа “Эхийн хөрөнгө” хөтөлбөрийг 2026 он хүртэл сунгаж, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж тэр илтгэлдээ хэлсэн. 2018 онд Путины илтгэл гадаад бодлого, аюулгүй байдалд голчлон анхаарсан бол энэ оны илтгэлийн үндсэн агуулга нь эдийн засаг, технологийн хөгжил, инноваци, нийгмийн халамжид чиглэж байна. Энэ болон түүний илтгэлийн бусад агуулгыг задлан шинжвээс 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Путин эрх мэдлээ хэвээр хадгалан үлдэх сонирхолтой байна хэмээн дүгнэж болох юм. Нөгөө талаас одоогийн засаглалыг эсэргүүцэж байгаа шинэ залуу үе идэвхтэй байгаа нь олон нийтийн сүлжээн дэх хандалтуудаас харагдаж байна. Путиныг дэмжихгүй байх хандлага Оросын залуу үеийнхэн дунд түгээмэл болж байна. Гадаадад суугаа оросууд төдийгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт оршин суугаа хүмүүсийн нэлээд хэсэг нь түүний өнгөрсөн 20 жилийн засаглалын үр дүнд их шүүмжлэлтэй хандаж байгааг Оросын сошиалд гарч буй комментуудаас харж болно. Мөн БНХАУ-ын засаглалын хэлбэрийг эсэргүүцэж буй хөдөлгөөнүүд тухайлбал, Хонгконгийн жагсаал цуглаан, Тайванийн өнгөрөгч сонгуулийн үр дүн, Шинжаан-Уйгурын бослого хөдөлгөөн ч Оросод нөлөөлөхгүй гэсэн баталгаагүй тул Путин засаглалын хувьд өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөө тодорхой ажлууд хийж буйгаа харуулах зорилгоор энэ гэнэтийн өөрчлөлтийг хийж байгаа болов уу. Эс бөгөөс Оросын дотоод засаг захиргааны нэгжүүдэд Путиныг эсэргүүцсэн янз бүрийн их бага хөдөлгөөнүүд өрнөж байгааг бид харж байгаа. -Түүний шинэ томил-гоонууд энэ төлөвлөгөөг нь гүйцэлдүүлж чадах болов уу. Шинэ Засгийн газрын чадамжийг юу гэж бодож байна? -Засгийн газрын шинэ гишүүдийн хувьд миний бодлоор зарчмын хувьд нэг их өөрчлөлтүүд ороогүй. Өмнө нь Путины кабинетэд ажиллаж байсан хүмүүс хоорондоо солигдсон төдий. Хүчний салбарын, тухайлбал, БХЯ, Онцгой байдлын яамны сайд нар мөн ГХЯ-ны сайд С.Лавров ч сайдын албан тушаалдаа үлдсэн. Хэрэгжүүлэх сайд нар хэвээрээ үлдсэн. Эдийн засгийн салбарын яамдын сайд нар ч суудалдаа үлдлээ. Харин нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын сайдууд солигдлоо. Чадамжийн хувьд сайжирсан эсэхийг одоо хэлэхэд хэцүү. Харин Шинэ ерөнхий сайд  Михайл Мишустин бол яах аргагүй дэлхийн анхаарлын төвд байна. Энэ хүн 2010-2020 онд ОХУ-ын Татварын албыг толгойлж байсан. Энэ хүний давуу тал нь юу вэ гэхээр мэдээллийн технологи болоод сүүлийн үеийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхой түвшинд мэддэг учраас гаргаж ирсэн болов уу. Путины илтгэлд дурдсан нэг зүйл бол  технологийн стартап компаниудыг дэмжинэ гэж хэлсэн. Хөрөнгө зарцуулж, санхүүжилт олгоно. Эхний алдаануудыг хүлээн зөвшөөрнө гэх мэт уян хатан нөхцлүүдийг санал болгож байгаа. ОХУ өмнө нь зэвсгээр өрсөлддөг байсан бол одоо мэдээллийн технологиор өрсөлдөх гэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн тоглогч байх Путины амбиц хэвээр байна. Үүний цаана яг үндсэн асуудал нь шийдэгдэх үү гэдэгт би судлаачийн хувиар итгэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Оросын нийгмийн асуудлууд Путины үед шийдэгдэж амжихгүй байх. Яагаад гэвэл тэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн тогтолцооны хувьд хол хоцорсон, хуучнаараа байна. Хэдийгээр шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн гэх мэт Зөвлөлтийн үеэс үлдсэн сайн суурьтай боловч 1990 оноос хойш ерөнхийдөө алдагдсан шүү дээ. Сууриа сэргээх гэхээс илүү ОХУ-ын гадаад бодлогод ихээхэн анхаарал хандуулсан. -Дараагийн ерөнхийлөгч хэн байх тухай ярьж байна. Медведев биш байлаа. Мишустиныг боломжтой хувилбарт ярьж байна? -Медведев биш байлаа. Тэр зөөлөн, лидер биш, улс төрийн харизм дутмаг. Өөрөөр хэлбэл, Путин шиг лидер гэдгээ харуулж чадаагүй. Мишустиныг дараагийн ерөнхийлөгч гэдэг таамаг, яриа идэвхтэй байна. Энэ талаас нь ч судлаад эхэлчихсэн. Эцэг нь еврей, эх нь армян гаралтай. Түүний эцэг нь  Беларуст төрсөн ба эцэг, эх нь хоёулаа сэхээтэн гаралтай. Мишустин өөрөө залуу байхдаа эрдэм судлалын чиглэлээр нэлээд явчихсан. Эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан, технологийн чиглэлд нэлээд анхаарал хандуулсан хүн. Яг хувь хүн нь Путин шиг харизмтай улстөрч байж чадах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх. Нөгөө талаас арван жил энэ улсын татварын албыг толгойлно гэдэг өөрийгөө харуулсан хэрэг. Тиймээс ч ерөнхий сайд болж байгаа байх. Харин 2024 онд Мишустин уу эсвэл өөр хүн байх уу гэдэг нь тодорхой болох байх. Би бол одоо улс төрд карьер хөөж байгаа 40 орчим насны нөхдүүдээс байх болов уу гэж таамаглаж байна. Яагаад гэвэл Мишустин насны хувьд магадлал багатай юм шиг санагдаад байгаа.Гэхдээ Путины хувьд оюун санаа, эрүүл мэндийн хувьд дор хаяж 5-10 жил эрх мэдлээ хадгалах боломжтой харагдаж байна. Энэ хийж байгаа өөрчлөлтүүдээс нь маш их эрх мэдэл түүнд байгаа нь харагдаж байна. Тэрээр Үндсэн хуулийн нэлээд өөрчлөлтийг хийхээр боллоо. Өнөөдрөөс эхлээд Оросын улс төр, нийгэм, эдийн засгийн янз бүрийн төлөөллийг цуглуулан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийгээд эхэллээ. Путины санал болгосон энэ өөрчлөлтөөр Төрийн Зөвлөлийг хүчирхэгжүүлэх гэж байна. Өөрөө “Би 2024 онд Үндсэн хуулиа зөрчихгүй, ерөнхийлөгчийн суудлаа өгнө” гэж хэлсэн. Гэхдээ түүний эрх мэдлээ хадгалж үлдэх арга нь магадгүй Төрийн зөвлөл болно. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлээс гадна Төрийн Зөвлөл гэсэн институцийг эрх мэдлийн хувьд хүчирхэгжүүлж, үүнийгээ үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан, эрх мэдлээ хадгалах нэг гарц гэж харж байх шиг байна. -ОХУ-д болж байгаа өөрчлөлт, томилгоонууд Монголд нөлөөлөх үү? -Монголын өнцгөөс харвал нэг зүйл бий. Ерөнхий сайд өмнө нь 10 орлогчтой байсан бол одоо ес болсон. ОХУ-ын Засгийн газрын Орлогч даргаА.В.Гордеев Монгол, Оросын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг ахалж байсан. Тэр хүн ажлаа өгчихлөө. Манай Ерөнхий сайдыг өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилж байхад А.Гордеев хүлээн авч уулзаж байсан. Энэ хүн Монголын талаарх шийдвэр гаргалтад их нөлөөтэй байдаг. Тэгэхээр Гордеевийн оронд  хэн Монголын асуудлыг хариу-цах вэ гэдгийг судлаачид анхааралтай ажиглаж байна. -ОХУ-ын иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна уу? -Путины рейтинг 70 хувиас нэлээд доошоо унаж байгаа нь тодорхой болсон. Эдийн засгийн хувьд ч олигтой үзүүлэлтүүд гарахгүй байна. Долларын ханш өсөөд байхад төгрөг, рублийн харьцаа адилхан яваад байна гэдэг нь Оросын рублийн ханш төгрөгтэй адил унаад байгааг харуулж байгаа юм. Хамгийн ойрхны жишээ бол оросууд Монголд багшлахаар их ирж байна. Яахав өөрсдөө зовлон дааж сурсан ард түмэн шүү дээ. Сүүлийн үед интернэт хэрэглэгчдийнх нь сэтгэгдлийг ажиглахад 60 хувь нь Путиныг дэмжихгүй байна. Ялангуяа, 20-40-өөд насны залуучууд. Цаг эргэж байна гэсэн үг. Тэрийг ч Путин анзаарч байна.  Илтгэлээ 2018 онд гуравдугаар сард, өнгөрсөн жил хоёрдугаар сард уншиж байсан. Энэ жил он гарангуут танилцууллаа. Өөрөө ч цаг алдаж болохгүйгээ хэлсэн. Эдийн засаг, олон улсын харилцаа, нөгөө талаас өөрийнхөө байр суурийг хадгалахын тулд яарахаас аргагүй. Энэ нь нэг талаараа ОХУ шиг өргөн газар нутагтай, олон улс үндэстэнтэй орны хувьд зөв ч байж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.23  ПҮРЭВ  № 15 (6240)
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

7 цаг 5 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

7 цаг 5 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

7 цаг 5 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

7 цаг 5 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

22 цаг 0 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

22 цаг 8 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 29 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 49 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

Өчигдөр 13 цаг 04 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин