Барак Обама, В.Путин нарын орлого эрс буурчээ

2014-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон эхнэрийнх нь жилийн орлого 482 мянган ам.доллар болтлоо буурсан тухай мэдээлэл Цагаан ордны цахим хуудаснаа нийтлэгджээ. Өмнөх жилд нь АНУ-ын тэргүүн хос 662 мянган ам.долларын орлоготой байсан бол жилийн дотор даруй 180 мянган ам.доллар буюу бараг 30 хувиар багассан аж.

Ер нь Барак Обамагийн орлого Ерөнхийлөгч болсон цагаас нь хойш тогтмол буурсаар иржээ. Тэрээр 2009 онд 5.5 сая, 2010 онд 1.7 сая, 2011 онд 790 мянган ам.долларын орлого олж байсан юм. Барак Обама сүүлийн жилийн дотор орлогынхоо 12.3 хувь буюу 59.2 мянган ам.долларыг буяны байгууллагуудад хандивласнаас 8.8 мянган ам.долларыг цэргийн албан хаагч, дайнд оролцож байсан ахмад дайчдад дэмжлэг үзүүлдэг “Fisher House Foundation” санд өгчээ.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, түүний гэргий Жиллийн орлого ч буурч, 407 мянган ам.долларт хүрсэн байна. Тус хос буяны үйлсэд 20.1 мянган ам.доллар хандивласан гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний орлого ч буурсан тухай Кремлийн цахим хуудас мэдээлсэн байна. Хойд хөршийн төрийн тэргүүн сүүлийн санхүүгийн жилд “ердөө” 3.7 сая рублийн орлоготой ажиллажээ. Урьд жил нь тэрээр 5.7 сая рублийн орлого олсон гэж мэдүүлэгтээ бичиж байсан аж. В.Путиний эзэмшилд өдгөө орон сууц, эзэмшил газар, машины дулаан гараж, “Газ М-21”, “Газ М-21-Р”, “Нива” машин тус бүр нэг бүртгэгджээ. Түүний орлого жилийн дотор ийнхүү 30 гаруй хувь буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлс гэвэл, албан тушаалын нэмэлт болон шагналт цалин болон банкин дахь мөнгөн хадгаламжийнх нь хүү буурсан явдал гэнэ.

Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Д.Медведев төрийн тэргүүнээсээ арай илүү, 4.2 сая рублийн орлоготой ажилласан ч өмнөх жилээс 1.5 сая рубль буюу 35 орчим хувь дутуу орлого олжээ. Тэрээр хувьдаа орон сууц, эзэмшил газар, “Газ-20”, “Газ-21” машинтай юм байна.

Дэлхийн хоёр том гүрний төрийн тэргүүн нарын орлого ийнхүү зэрэг гарчээ. Үүнийг зарим ажиглагч даруухан амьдардгаараа нэг нэгнээсээ давах гэсэн “Пи-ар” алхам гэж үзэж буй ч тэдний орлогын мэдүүлэг үнэнд нийцсэн гэдгийг дэлхийн тэргүүлэх хэвлэл, мэдээллийн агентлагууд онцолсон билээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

9 цаг 3 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 25 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 34 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 43 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 35 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 53 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 19 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 19 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин