Б.Ганхуяг: Барьц сонгохыг улсын наадамд хориглох хэрэгтэй

2020-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД Улсын начин Б.Ганхуягтай ярилцлаа.   -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны сүү­лийн ба­рил­дааны талаар яриагаа эхэлье гэж бодож байна? -Сайхан барилдаан бол­­лоо. Бөхийн шинэ за­луу үе хүч түрэн гарч ирж байна. Аймгийн цолтой залуу түрүүллээ. М.Лхагва­гэрэлийг би үүнээс илүү амжилт гаргаж аварга цол авна гэж харж байна. -Оны өмнө болсон чансаа өндөр 128 бөхийн барилдаанд та шөвгийн дөрөвт шалгарсан. Энэ барилдааны явцад зарим бөх залуу бөхчүүдийн зоригийг мохоож байна гэж харсан? -Маш буруу, ёс зүйгүй үйлдэл. Бөхчүүд бид дэвжээн дээр түмнээ цэнгүүлэх үүрэг хүлээдэг. Тиймээс үнэн зөвөөр хүчийг үзэж барилдах нь чухал. Булхайцаж ганц давна гэдэг унаснаас дор. Залуу бөхчүүдэд багш, дасгалжуулагч нар нь сайн барилд гэж заахаас гадна бөхийн ёс зүй, өв уламжилал, унасан бол унаснаа хүлээн зөв­шөө­рөх ёстойг сайн ойл­­гуулж өгөх хэрэгтэй гэж бод­дог. Мөн дээрээс нь ёс­гүй үйлдэл гаргаж буй бөх­­ч­үүдийн талаар бө­хийн холбоо шийдвэр гар­гаж тодорхой хэмжээний хариуц­лага тооцох нь зүйтэй байх. -Үндэсний бөхийн мэх­ний талаар ярилцъя. Дор хаяж 45 мэх байдаг. Гэтэл Х.Баянмөнх аваргын гар­га­сан номонд түүнээс илүү мэх байдаг гэсэн байна. Гэтэл уран мэх хийж ба­рилд­­даг бөхчүүд ховор боллоо? -Үндэсний бөхөд олон мэх бий. Хувилбар ч олонтой. Мэх бага байна гэдэг бол үндэсний бөхийн дүрэмтэй холбоотой. Дэл­хийн аль ч спортын төрөлд идэвхтэй урагшаа давшсан, мэх техник, барилдааны санаачилга авч байгаа бөхийг үнэлж идэвхгүй барилдаан үзүүлж буй бөхийг торгодог. Мөн тэмцээнээс хасах хүр­тэл арга хэмжээ авах жи­шээ­тэй. Гэтэл манай үндэс­ний бөх эсрэгээрээ байдаг. Барилдаан дээр ямар ч идэвх­гүй ухарч байгаад барьц сонгоонд хүрээд дав­чих­даг. Барьц сонгоог заал тан­химын барилдаанд байж болох юм гэхэд улсын наадамд үүнийг байхгүй болгох хэрэгтэй юм шиг санагддаг. -Бөхийн холбооноос шинэ журам гаргалаа. Заалны барилдааны идэвх оролцоог нь харж улсын наадамд барилдах эсэхийг шийднэ гэсэн. Улсын том цолтой бөхчүүдийн оролцоог нэмэх зорилготой ч гэж ярьж байна. Энэ нь хэр оновчтой вэ? -Үүнийг зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ том цолтой бөхчүүдээ ба­рил­даасай гэж үзэгчид их хүлээ­дэг байх. Ийм шийдвэр гаргасан гаргаагүй ирээд ба­рилд­чихвал зүгээр л санагд­даг. Спорт бол залуу насны л юм. Аливаа зүйл ээлж дараатай, дараагийн шинэ үе сайн залуучууд гарч ирж бай­на шүү дээ. Бөхийн цус сэл­бэгдэнэ гэдэг сайхан хэрэг. -Өнгөрсөн жилийн наад­мын тавын да­ваа­ны сонирхолтой барил­даа­нуудын нэг нь яах аргагүй С.Батсуурь аварга та хоёрын барилдаан байлаа. Өмнөх жил нь аваргатай сайн барилдсан бөх бол улсын харцага Н.Золбоо байсан. Саяхан та аварга­тай дахин таарахдаа 18 минут барилдлаа? -Унасан л бол унасан, давсан бол давсан. Цаашид олон таарч барилдах байх гэж бодож байна. -Та үндэсний бөхөөр хэдэн жил хичээллэж байна вэ? -2003 онд сумын начин хэмээх анхны цолоо авч байсан. Үүнээс хойш 17 жил өнгөрчээ. Монгол бөх өөрөө ард түмний бүтээл юм. Учир нь бөх хүн амжилт гаргахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд хань ижил, үр хүүхэд, багш, дасгалжуулагч нар, аав ээж, ахан дүүс, найз нөхөд, үзэгч түмэн гээд. Миний хувьд ар талыг минь дааж явдаг Д.Бат-Эрдэнэ захирагчтай Хилчин спорт хороо, Г.Батболд захиралтай Цагаан-Уулын магнет, Д.Чинбат захиралтай III цахилгаан станцийн хамт олондоо баярлаж явдгаа хэлье. -Та аймгийн хурц арслан байсан. Тухайн үед аймгийн арслан цолтой бөхчүүд зүүний магнайд гардаг байсан санагдаж байна? -Аймгийн арслан цолтой барилдаж байхдаа аймгийн арслангуудыг манлайлж, байлаа. 2014 онд Хөвсгөл аймагт Хотгойдын хурд, Хангайн бүсийн даншиг наадам болж хүчит 512 бөх ба­рил­дахад найм давж үзүүрлэсэн. Тухайн үед аймгийн хурц арслан цол олгосон. Гэтэл бө­хийн холбоо хүлээн зөвшөө­рөө­гүй, амжилтыг минь үгүйс­гэж бөхчүүдийн эрэмбэд миний гаргасан амжилтыг оруулаагүй. Үүнээс болоод 2015 оны улсын наадамд барилдалгүй Орхон аймгийн наадамд очиж барилдан хоёр дахь удаагаа түрүүлж жинхэнэ хурц чимэгтэй болсон юм. 2016 онд Г.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийж тэр зунаа улсын цол авсандаа баяртай явдаг. Багшийн олон сайхан шавь улсын цолтон болсон. Үзэгч олон намайг дэмждэгт их талархаж явдаг. -Та үеийнхээ залуу­чуудаас хэнийг сайн бөх гэж хардаг вэ? -Олон сайхан залуу байна. Улсын начин Д.Амарсайханыг сайн бөх гэж боддог. Их хөдөлмөрч, барилдаанч, биеэр жижиг гэлтгүй хүнд бярдуулдаггүй. Санаанд минь багтаад амлаж аваад унаж байлаа. Тэр их ухаан зарж барилддаг бөх. -Таны өмнө нь өгсөн ярилцлагыг уншиж бай­сан. Хамгийн сонирхолтой нь кино найруулах хүсэл­тэй гэж хэлсэн байсан? -Би үнэндээ аливаа зүйлд сэтгэлээсээ хандахыг илүүд үздэг. Миний бодлоор муу хүн гэж байдаггүй. Харин үүнийг болохгүй шүү гэж хэлээгүй учраас хүн алддаг байх. Аливаа нэг зүйлийг өөр өнцгөөс нь хараад үзэх хэрэгтэй. Ном зохиол, кино урлаг бол хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чухал нөлөөтэй. Миний анзаарснаар одоо сайн сайхан зүйлээ ярихаас саар мууг нь их ярьдаг болж. Үүнд жаахан эмзэглэж явдаг. Ном уншина гэдэг оюуны дасгал. Шүлэг, яруу найраг сонирхдог, бас дуулах дуртай. Ардын дууны үг аялгуу хэчнээн сайхан. Хуучны монгол кинонуудаа үзэх дуртай. Ганцхан жишээ хэлэхэд “Гарьд магнай” кинон дээр гардаг “Тааж мэддэг таван хаан биш, тамшаалж мэддэг тарлан бух биш. Аз хүү байвал ёоз хүүгээр цохьдог юм аа” гэж. Энэ үгс сэтгэлд үнэхээр хүрдэг.Барилдахаа боливол кино найруулагчийн сургуульд нь сурна. Хүний сайхан сэтгэлийг харуулсан кино хийх юмсан гэсэн миний мөрөөдөл байдаг юм. -Ном унших нь оюуны дасгал гэлээ. Номноос чухам юуг ойлгож авах ёстой юм бол? -Өглөө бүр мандах нарыг бие болоод сэтгэлийн зовлонгүй угтана гэдэг аз жаргал юм. Ном уншсанаар олон зүйлийг энгийнээр ойлгож авах боломжтой. Дэлхий нийт даяаршиж буй энэ үед та бидний дархлаа бол нүүдлийн соёл иргэншил, зан заншил, өв  уламжлал, эрийн гурван наадам юм. Энэ бүх уламж­лал ёс заншлыг илүү мэдэ­хийг хүсвэл номноос л мэднэ. -Та залуучууддаа хан­даж юу гэж зөвлөмөөр байна вэ? -Би залуучуудад нэг л зүйлийг хэлмээр санагддаг. Өндөр дээд цолонд хүрэх яахав. Нэг давааны төлөө юу ч хийхээс буцахгүй байж болохгүй. Ялангуяа, допин бол шударга биш өрсөлдөөн. Нэг хэсэг нь олон жил шударга хөдөлмөрлөж байхад нөгөө хэсэг нь эм ууж, тариа хийлгээд дийлж байна. Тиймээс аль болох шударга өрсөлдөөн үзүүлж өөрийнхөө хөдөлмөрөөр амжилтад хүрээрэй. Сайн барилдахаас гадна зан ааш, ёс жудаг сайтай залуусыг илүү их амжилтад хүрээсэй гэж хүсдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.21  МЯГМАР  № 13 (6238)  
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18