В.Путин: Тэд хэдийг төлнө, тэр хэмжээгээрээ авна

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын хуралдаанд оролцож, “Газпром”-д үүссэн нөхцөл байдлын талаар ярилцжээ. Энэ үеэр Украинд цэнхэр түлш буюу хий нийлүүлэх асуудлыг нухацтай ярилцсан аж. “Газпром төлбөрөө урьдчилж төлсөн талд л хий нийлүүлэх болно. Украин нэг сарын өмнөөс төлбөрөө төлж хий авах ёстой. Хэдийг төлнө, тэр хэмжээгээрээ авна” хэмээн Кремлийн лидер онцолсон байна. Гэвч Украины талтай нэмэлт хэлэлцээ, зөвлөлгөөн хийхээс өмнө урьдчилсан төлбөрт үйлчилгээнд шилжихгүй байхыг В.Путин “Газпром”-оос хүсчээ.

ОХУ Украины өнөөгийн эрх баригчдыг хууль бус хэмээн үзсээр байгаа, гэвч Украины эдийн засгийг одоо ч хэдэн сая, тэрбум доллараар тэтгэсээр байгаа гэдгийг Москвагийн лидер цохон тэмдэглэв. “Мэдээж ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй” хэмээн В.Путин хэллээ.

Орос, Украин хоёр Хар тэнгис дахь ОХУ-ын тэнгисийн цэргийн флотыг 2017 он дууссаны дараа дахин 25 жил байлгах тохиролцоонд 2010 онд Харьков хотноо гарын үсэг зурсан билээ. Үүний хариуд Киев Оросын хийг мянган куб.м. тутмыг нь 100 доллар хүртэл хямдруулж авахаар болсон юм. Кремлийн удирдагч Украинтай байгуулсан хэд хэдэн гэрээний үйлчлэлийг зогсоосны дараа Оросын тал төлбөрөө нэхэж авахаар болж байгаа бололтой.

“Газпром” өнгөрсөн долоо хоногт Украинд нийлүүлдэг хийн үнийг мянган куб.м. тутмыг нь 485.5 доллар болгон өсгөсөн байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ шийдвэрийг сайшаан батлаад “Цаашдаа Украины хувьд хийн үнийг хямдруулахгүй, ямар нэг давуу тал, эрх ямба олгохгүй” хэмээн мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар Украинд цэнхэр түлшний үнэ хэтэрхий өндөр байна хэмээн Оросын хийг татахаа зогсоогоод байна. Киев гуравдугаар сард авч хэрэглэсэн хийн үнийг төлөөгүй байгаа юм. Гуравдугаар сарын хийн үнийг төлөх хугацаа энэ сарын 7-нд дууссан бөгөөд ОХУ-д төлөөгүй нийт өр нь 2.2 тэрбум доллар болоод байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 14 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 37 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

9 цаг 46 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

9 цаг 55 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

12 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

12 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин