Хятадын экспорт буурав

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ИДЭР

Хятад улсын экспорт өнгөрсөн онд 6.6 хувиар буурсан мэдээг ВВС дамжуулж байна. Мөн дээрх хугацаанд импорт өмнөх оны мөн үеийнхээсээ 11.3 хувиар багассан аж. Энэ бол урд хөршийн хувьд хоёр дахь томоохон уналт юм. Өнгөрсөн хоёрдугаар сард экспорт 18.1 хувиар буурсан билээ. Ингэснээр тус улсын экспорт 2009 оноос хойш анх удаа бага хэмжээнд хүрээд байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард сар шинийн баяр тохиосон нь эрэлтийг муутгажээ. Тухайн үед ихэнх бизнес болоод үйлдвэрүүд амралтын байдалд шилждэг байна.  Шинжээчид өнгөрсөн сард импорт, экспорт аль аль нь өсөх хандлагатай байх талаар таамаг дэвшүүлж байсан юм. Гэвч аж үйлдвэрлэл болоод жижиглэн худалдааны салбарын үзүүлэлт тааруу байгаа нь нэг төрлийн сорилт болоод байгаа юм.

Дэлхийн банкнаас энэ оны эхэнд Хятадын эдийн засгийн өсөлтийг 7.7 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байсан бол сүүлийн үеийн худалдааны мэдээллүүдийг үндэслэн дээрх төлвийг 7.6 хувь болгон бууруулсан байна. “Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт нь Хятадын экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөтэй. Бидний төсөөлж буйгаар хөрөнгө оруулалт саарч байгаатай зэрэгцээд импорт буурах байх” гэж “Capital Economics” төвийн шинжээч Julian Evans Pritchard хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс эдийн засгийн өсөлтийг дэмжихээр төмөр замын дэд бүтэц болоод жижиг, дунд үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээг авсан юм. Хятадын Засгийн газар нийт худалдааг 7.5 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм. Өнгөрсөн онд худалдаа 7.6 хувиар өссөн ч албаны хүмүүс найман хувьд хүргэнэ хэмээн тооцоолж байжээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 21 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

9 цаг 44 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

9 цаг 53 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 2 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

12 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

12 цаг 54 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 12 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

17 цаг 38 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

17 цаг 38 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин