Монголын ордуудын хувьцаа моодноос гарчээ

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Олон улсын хөрөнгийн зах зээлд Монголын болон Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай 52 компани хувьцаагаа арилжиж байна. Үүний ихэнх нь уул уурхайнхан. Торонтогийн хөрөнгийн биржид Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 21 компани хувьцаа гаргасан бол Лондонгийн биржид гурван компанийн үнэт цаас арилжигдаж, Хонгконгийн биржид 12, Австралийн хөрөнгийн биржид 17 компани хувьцаагаа гаргаад байна.

УУРХАЙН КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ 30-40 ХУВИАР УНАЖЭЭ

 

Гадаад зах зээлд Монголын баялгийг барьцаалж мөнгө босгож буй компаниудын ашиг орлого өнгөрсөн оноос багасч эхэлжээ. Монголын газар доорх нүүрс, зэс, хүдэр дэлхийн зах зээлд эрэлттэй байх үеийнхээс эрдсийн бүтээгдэхүүний ком­паниудын хувьцааны ханш 30-40 хувиар унасан байна. Монголын ордуудыг эзэмшдэг компаниудын үнэт цаас үнэд хүрч дэлхийн зах зээлд моодонд орж байсан цаг одоогоос гуравхан  жилийн өмнө. Гэтэл өдгөө нүүрсний үнэ унах хэрээр энэ үзүүлэлт огцом доошилсоор байгаа аж. Үүнээс гадна газар доорх баялаг эзэмшдэг компаниудын үнэт цаас үнэгүйдэхэд Монголын хууль эрх зүйн орчин нөлөөлсөн гэдгийг салбарынхан онцолж байна. Монголын эрх баригчид  уул уурхайн салбарт хийсэн шинэ хууль, эрх зүйн орчны шинэчлэлээ хэрхэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдад ямар таатай хөрсийг бий болгохыг хүлээзнэсэн компаниудын орлого ийнхүү гацаад байгаа аж.   

      

ТӨМӨР ЗАМ ДАГАСАН ҮНЭТ ЦААСНЫ ҮНЭГҮЙДЭЛ

 

Уул уурхайг дагаж мөнгөөр бороо орж байсан үед “Петро Матад”-ын хувьцааны ханш ганцхан сарын дотор хоёр ч удаа түүхэн дээд амжилт тогтоож, “Энтрий гоулд”-ын үнэт цаасны ханшийн өсөлт дөрвөн хувиас хол давж, “Монголиа Энержи” корпорацийнх 1.28 хувиар өсч байв. Ордуудын хувьцаагаар мөнгийг “цөм хийж” байсан үеэс хойш Оюутолгой ордын хөрөнгө оруулагч компанийн хувьцааны ханш ес дахин буурчээ. Тухайн үед 20 канад долларын ханштай байсан Оюутолгой ордын үнэт цаас энэ онд гурван канад долларт хүрсэн үзүүлэлт бий. Дэлхийн зах зээлд баялгаа барьцаалж мөнгө босгож байсан компаниудын хувьцаа унахад төмөр замын хөгжил ихээхэн нөлөөлжээ. Олборлосон нүүрс, баяжуулсан зэсээ гадаад зах зээл рүү зөөх төмөр замгүй монголчуудад гадныхан эргэлзэж эхэлжээ. Олсон орлогынхоо дийлэнхийг нь тээвэрлэлтэд “тавиад туучихдаг” нүүрс, зэсийн компаниудад хөрөнгө оруулагчдын итгэл алдрахад Монголын төмөр замын хөгжил багагүй үүрэг гүйцтгэснийг эдийн засагчид онцолж байна. Тээврийн өндөр зардал шингэсэн монгол нүүрс дэлхийн зах зээлд олигтой үнэд хүрч чаддаггүй учраас Монголын уул уурхайн компаниудын хувьцаа олны анхаарлыг татахгүй байгаа аж. Нүүрсийг төмөр замаар тээвэрлэхэд тонн тутамд хоёр ам.доллар зарцуулдаг бол хатуу хучилттай замаар зөөхөд 8-9 нь ам.доллар зардаг байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 28 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 37 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 46 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин