Жеки Чан 60 нас хүрлээ

2014-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Холливудад хамгийн их алдаршсан хятад угсаатан Жеки Чан 60 насны босгыг давлаа. Тэрээр Хонконг дахь Францын консулын хаалгач, гэрийн үйлчлэгчийн гэр бүлд мэндэлжээ. Бээжингийн дуурийн сургуульд суралцсан Жеки хөвгүүн найман наснаасаа л эхлэн Хятадын зодоонтой киноны олны хэсэгт оролцон тоглодог байв. Алиа хошин зантай Жеки Чан кун-фугийн мастер болж, жүжиглэх чадвараа хөгжүүлснээр дэлхийн супер оддын нэг болсон юм.

Түүний нэр Гиннесийн аварга амжилтын номд дөрвөнтөө дурдагдсан байдаг. Тэрээр Мадам Тюссогийн лааны тосон музейд заларсан цорын ганц ази үндэстэн. Мөн Холливудын өргөн чөлөө болон Хонконгийн эргийн гудамжинд өөрийн одтой. Жеки Чан “Дэлхийг 80 хоногт тойрсон нь” кинонд тоглоод 25 сая долларын цалин авч байжээ.

Зартай жүжигчин, зодооны урлагийн нэртэй мастер, продюсер, дуучин эр өнөөдөр 117 кино, 11 цомгийн ард гарчээ. Зодоонтой киноны зураг авахуулж байхдаа олон удаа гэмтэж, бэртэж байсан Жеки Чан “Надад айдас байхгүй, орлон тоглогч ч байхгүй. Надтай эн зэрэгцэх хүн ч байхгүй” гэсэн уриатай. Жеки 1982 онд Тайванийн жүжигчин бүсгүй Линь Фэнцяотой гэрлэж Жейси хэмээх хүүтэй болсон юм. Жейси дуучин болжээ. 1999 онд жүжигчин Элейн У Цили Жеки Чаны охиныг төрүүлсэн ч зодоонтой киноны нэрт мастер маань энэ хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй юм.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 51 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 13 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 22 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 32 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 23 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 41 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 7 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин