Төрөлтийг хянах тухай хуулийг Филиппины дээд шүүх дэмжлээ. Хуулийг дэмжигчдийн хэлж буйгаар, энэ хууль олон сая ядуу филиппин иргэний амьдралыг өөрчлөх аж.
Нөхөн үржихүйн тухай хууль Үндсэн хуульд харшлахгүй хэмээн дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Теодор Тэ мэдэгдэв. Эмэгтэйчүүдэд жирэмслэлтийн эсрэг эм бэлдмэлийг үнэгүй олгохыг дээрх хуульд зааж өгчээ. Филиппины сүм, хийдийнхэн энэ хуулийг олон удаа эсэргүүцэж шүүхэд хандсан ч амжилт олоогүй юм.