Нигери улс Африк тивд эдийн засгаараа тэргүүлэх боллоо хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Тус улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримт үүнийг гэрчилж байна. Нигери улс дэлхийн жишигт нийцүүлэн эдийн засгийн баримт мэдээллээ боловсруулж гаргажээ.
2013 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 11 хувиар нэмэгдэж 509.9 тэрбум долларт хүрчээ. Өнгөрсөн онд Африк тивд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс эдийн засгаараа тэргүүлсэн аж.