Дэлхийг өөрчлөх зургаан чиг хандлага

2014-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Стратеги судалгааны PwC фирм 2033 он хүртэлх дэлхийн хөгжил, чиг хандлагыг тодорхойлжээ. 2014-2033 онд дэлхийн даяаршлын хурд, эрч саарч, амьдралын чанар ихээхэн сайжирч, шинэ техник, технологийн ачаар үйлдвэрлэл үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн ерөнхийд нь дүгнэсэн байна. PwC фирм энэхүү илтгэлээ “Бидний маргаашт нөлөөлөх шийдвэрийг өнөөдөр гаргана” хэмээн нэрлэжээ. Ингээд дэлхийн ирээдүйг тодорхойлох зургаан томоохон чиг хандлагыг танилцуулж байна.

1.ГЕОПОЛИТИК: ШҮҮГЧГҮЙ ТОГЛООМ

Өрнөдийн хүч, нөлөө суларч, шинэ хүчирхэг гүрнүүд гарч ирснээр дэлхийн геополитикийн газрын зураг “шинэчлэгдэж” шүүгчгүй тоглоомын талбар мэт болно. Тоглогчдын улс төрийн үзэл бодлын ялгаа, олон талт байдал болон тэдгээрийн цэрэг, эдийн засгийн хүчин чадал нөхцөл байдлыг хүндрүүлнэ. Улмаар үйлдвэр, компаниудад сөрөг нөлөө үзүүлнэ.

 

2. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ: НОМХОН ДАЛАЙН БҮС РҮҮ ЧИГЛЭСЭН ШИНЭ ТЭНЦВЭРТ БАЙДАЛ

Эдийн засгийн хүчин чадал, нөлөө шинэ улс орнууд руу шилжиж, Ази-Номхон далайн бүс рүү чиглэсэн шинэ, даяар тэнцвэр бий болно. Европ, Япон хоёр эдийн засаг, санхүүгийн байдлаа сайжруулж, тогтвортой болгосноор АНУ болон шинээр хүч түрэн орж буй эдийн засгуудад сайнаар нөлөөлнө. Асар том хэмжээтэй, үндэстэн дамнасан үйлдвэр, корпорациуд нэмэгдэхийн хэрээх ирээдүйд хямрал гарах магадлал, эрсдэл нэмэгдэнэ. Санхүүгийн даяар засаг захиргааны загвар гол үүрэг гүйцэтгэх болно.

 

3.ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ БҮХНИЙ ҮНДЭС СУУРЬ

Техник, технологийн нээлт, шинэчлэл ирэх арав, хорин жилд бүхний үндэс суурь байх болно. Үр дүнд нь, авъяастай, чадварлаг ажилтнуудын үнэ цэнэ “тэнгэрт хадна”. Үйлдвэрлэлийн чадал, хурд асар ихээр нэмэгдсэнээр энгийн ажилчдын хувьд шударга бус байдал гарах магадлалтай. Улмаар нийгэмд урьдчилан таамаглашгүй хүндрэл гарч болно.

 

4.НИЙГМИЙН БҮТЭЦ: ИЛҮҮ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ, ХАРААТ БУС ХУВЬ ХҮН

Хувь хүний эрх чөлөө, хараат бус байдал улам бүр нэмэгдэнэ. Эдийн засаг хөгжиж, дундаж ангийнхан улам их жин дарж, мэдээллийн технологи бидний нийгмийн бүтцийг тодорхойлох болно. Иргэд, хүмүүсийн шийдвэр гаргах чадал төр, улсын эрх барих хүчнээс ч илүү нөлөөтэй болох магадлалтай.

 

5.ХҮН АМ ЗҮЙ: ӨНДӨР НАСТНУУД, ХОТ, ХӨДӨЛГӨӨН

Наслалт, амьдралын чанар улам нэмэгдэж, төрөлт багасна. Хот дахь төвлөрөл, бөөгнөрөл түгшүүр төрүүлэхүйц хэмжээнд очиж, цагаачлал, шилжилт хөдөлгөөн дэлхийн, хүн ам зүйн томоохон асуудал болно. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурьт томоохон, гайхан дуу алдмаар дэвшил гарна.

 

6.НӨХӨН СЭРГЭЭГДЭХ БАЯЛАГ: УЛАМ БАГА НӨӨЦ БАЯЛАГ, ИЛҮҮ ИХ ӨРТӨГ

Дэлхийн хүн ам улам нэмэгдэж, дундаж ангийнхны нэр, нөлөө өссөнөөр ойрын 20 жилд байгалийн нөөц, баялгийг улам их ухаж, ашиглах болно. Төр улс, үйлдвэр компаниудын хооронд байгалийн баялаг, нөөц, түүхий эд эзэмших тэмцэл ширүүн өрнөнө. Улмаар ердийн бус эрчим хүчний хэрэглээ нь геополитик, дэлхийн эдийн засгийн нэг хөшүүрэг, зэвсэг болно.

 

“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

20 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

10 цаг 29 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

10 цаг 29 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

10 цаг 29 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

10 цаг 29 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

10 цаг 29 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

10 цаг 29 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

10 цаг 29 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 39 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 41 мин