Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль болов

2014-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Энэ сарын 5-нд Афганистанд Ерөнхий­лөгчийн болон орон нутгийн сонгууль боллоо. Үндсэн хуулиар гурав дахь удаагаа сонгогдох эрхгүй болсон Хамид Карзайн оронд сонгогчид төрийн тэргүүнээ сонгохоор сонгуульд санал өгөв. Санал хураах байрнууд орон нутгийн цагаар 07.00 цагт үүдээ нээсэн байлаа. Сонгуульд санал өгөх ёстой 12 сая сонгогчийн 7 сая буюу 58 хувь нь саналаа өгчээ. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай цаг агаарын таагүй байдал болон “Талибан”-ы сүрдүүлгийг үл харгалзан санал хураах байранд ирж саналаа өгсөн бүх сонгогчдын идэвхийг өндрөөр үнэлж, баярлаж талархсанаа илэрхийлжээ.   

Санал хураалт эхэлсний дараа санал хураах цэгүүдээс түгшүүртэй мэдээ ирж байлаа. Хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхөн сонгуулийг тасалдуулахыг оролдсон ба террорын халдлагад 20 хүн өртөж, 43 хүн шархаджээ. Цэрэг, цагдаагийн 350 мянга орчим алба хаагч хамгаалалтад гарчээ.

Сонгуулийн санал тоолох ажил өгчигдөр эхэлж, энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. Урьдчилсан дүн 24-нд гарна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч найман хүний гурав нь сонгогдох магадлал өндөртэй гэж шинжээчид дүгнэж байна. Афганы Гадаад хэргийн сайд байсан Залмай Расул, экс Сангийн сайд Ашраф Гани Ахмадзай болон Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла нар нэр дэвшээд байна.

Хэрэв нэр дэвшигч­дээс хэн нэгэн нь олон­хийн санал авч чадахгүй бол тавдугаар сарын 28-нд хоёрдугаар шатны санал хураалт болох юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 44 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин