Э.Уранчимэг: Цэцэрлэг хамгийн сайхан энергитэй газар

2019-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ДОРЖХАНД Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.Уранчимэгтэй ярилцлаа.    -Танай цэцэрлэг 50 жилийнхээ ойтой золгож байна. Ямар амжилттай ойгоо угтаж байна вэ? -Манай цэцэрлэг 1968 онд нээгдсэнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх 100 хүүхэд хүлээн авах чадалтай нийт  22 багш ажилтантай байсан. Энэ хугацаанд багагүй амжилттай 50 жилийг үдсэн. Би онд анх энэ байгууллагад ажиллаж эхлэхэд нийслэлийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” болж байсан. Мөн 2017, 2018 онд Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болж байлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон архивын үзлэгт 600 гаруй байгууллагаас 50-д шалгарсандаа баяртай байна. Мөн уран гимнастикийн төрлөөр нийслэлийн хэмжээнд тогтмол амжилттай оролцож шагналт байруудад шалгаран дүүрэгтээ сүүлийн 15 жил тэргүүлсэн. Эцэг эхчүүд уран гимнастикийн Ч.Ундрал багшаар хичээл заалгах дуртай. 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг маань түр засварт орсон учир хичээллээгүй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын дэмжлэг тусламжаар энэ намар шинэ байрандаа орсон. Анги танхимууд нь том саруулхан учир хүүхэд бүхэн хөгжих боломжтой. Манай дүүрэгт цэцэрлэгийн насны 11 мянга  гаруй хүүхэд байдаг. Үүний 90 хувь нь хамрагдсан гэж хэлж болно. Байгууллагын гол онцлог гэвэл “Оюутны хотхон”-ы дунд  байрладаг гэдгээрээ онцлогтой. Дотуур байрны багш ажилчид, мөн хөдөөний оюутнуудын хүүхдийг бид харьяа харгалзахгүй авч байна. Яагаад гэвэл хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмших эрхтэй. Ингэснээр  хувь хүн болж төлөвших, суурь боловсролыг хөгжүүлэхэд нь бид дэмжих хэрэгтэй. Өмнө нь хүүхэд хүлээн авах хүчин чадал дутмаг байсан бол өнөөдөр энэ асуудал шийдэгдсэн. Тэдний зүгээс бидэнд талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн улсаас “Хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт гэсэн” хөтөлбөрийг үндсэн зорилгоо болгон ажиллахаас гадна эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахыг хүсч байна. Ганцхан багш ажилчид хүүхэдтэй ажиллахаас гадна эцэг эхчүүдтэйгээ хамтарч ажиллахыг илүүд хүсдэг. Тиймээс энэ жилийн хөтөлбөртөө эцэг эхчүүдийг завтай цагаараа сургалтад бүлгийн багшаар нь дамжуулж суухыг урьдаг. ”Багшийн хөгжлийн өрөө” гэж гаргасан. Үүнийг манай аргазүйч Д.Энхтунгалаг багш хариуцаж зөвлөгөө өгдөг. -Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ямар зөвлөгөө өгдөг юм бэ? -Би гэхэд ажил гэж явсаар байгаад хүүхдээ анхаардаггүй. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд ч сууж амждаггүй шахуу. Энэ буруу зүйл гэж би боддог. Сургууль, цэцэрлэг, их сургууль аль нь ч байсан эцэг эхчүүдийн оролцоо муу байгаа нь мэдрэгддэг. Багшид нь даатгаад л орхичихдог. Бид боловсрол эзэмшүүлэх үүрэг хүлээсэн ч нөгөө талдаа гэр бүлийн уур амьсгал илүү нөлөөлж байдаг. Залуу гэр бүлүүдийг ажиглаад байхад хүүхдээ аав ээждээ авчраад өгчихдөг. Аль эсвэл эмээ өвөө нь амттан өгч эрхлүүлээд л зөв сайхан хувцастай явуулахыг л зөв өсгөж байна гэж боддог. Тэгтэл үгүй юм. Хүүхэд гэдэг чинь бүхэлдээ нэг том ертөнц. Түүнд бид аль аль талдаа хариуцлагатай хандах ёстой. Гэр бүлийн салалтаас болж сэргэлэн цовоо хүүхэд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Тиймээс бид хүүхдэдээ 20-хон минут зарцуулахыг зөвлөдөг. Тухайлбал, хэл яриа, математикийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ. Тоглоом тоглох, хувцсаа өмсөх, эвхэх, номны хуудас яаж эргүүлэхийг багш нар заадаг ч эцэг эхчүүд түүнийг нь гэртээ давтуулах ёстой. Энэ мэтээр хүүхэдтэй хэрхэн харилцах талаар зөвлөдөг. Намайг залуу байхад хүүхдэд мэдлэг өгөхөд нь анхаардаг байсан бол одоо хувь хүн болоход нь хөтөлбөрүүд тусгагдаж байна. Тиймээс багш, хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа маш чухал юм. -Та хэдэн жил багшилж байна. Өөрийн тань мэргэжил бусад мэргэжлээс юугаараа давуу гэж боддог вэ? -Би 1989 онд Архангай аймгийн техникумийг төгссөнөөс хойш энэ салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Сүүлийн зургаан жил 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Мэргэжлийнхээ онцлог гэвэл өдөр бүр сайхан энерги авдаг. Би нэг нэвтрүүлэг үзэж байхад цагдаа, цэцэрлэгийн багш хоёрыг өглөө ажилдаа ирэхэд, орой ажлаас нь тарахад энергийг нь шалгахад цэцэрлэгийн багшийнх хэд дахин илүү, харин цагдаагийнх хэд дахин буурсан байсан. Ямар ч мэргэжилд зүрх сэтгэлээ зориулж байж л тухайн хүн амжилттай, ажлаасаа сэтгэл ханамжийг авна шүү дээ. Бид чинь эд материалтай биш бүхэл бүтэн хүнтэй харилцаж байгаа учир багш нар сайн байх хэрэгтэй. Тиймээс ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай байх, хүүхэдтэй ажиллах сэтгэл зүрхтэй байхыг л шаарддаг мэргэжил юм. -Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ? -Манай цэцэрлэгт үеийн үед сайн эрхлэгч , аргазүйч багш нараас бүрдсэн хамт олон ажиллаж байсан байдаг. Тэднийхээ залгамж халааг цааш нь зөв үлгэр дууриалалтай авч явахыг хичээж байна. Мөн 50 жилийнхээ ойн хүрээнд кино, мөн сайт ажиллуулах, түүхэн жилүүдийнхээ хүрээнд ном бичихээр төлөвлөөд бүлэг сэдвүүд нь гарчихсан явж байна. Багш нарыгаа заавал залуу гэлтгүй цаашид сурч боловсроход нь дэмжиж ажилладаг. Хүсвэл бакалавр, магистр, аргазүйч багшаар суралцахад хэзээд нээлттэй хандахаа мэдэгддэг. Учир нь миний залууд сурч боловсроход байгууллага маань дэмждэггүй байсан болохоор би энэ зовлонг мэднэ. Ойрын хэдэн жилийн хугацаанд туслах багшаас дөрвөн хүн багш болж хоёр багш магистрт суралцсан. Өшөө ч суралцах боломжийг олгоно гэж бодож байгаа. Манай цэцэрлэгийн онцлог нь уран гимнастикаас гадна урлаг, уран зураг, дуулж бүжиглэх, бие бялдрын хувьд, хувь хүн болж төлөвших дадал эзэмшүүлэхэд  анхаарч ажилладаг. Эрүүл мэндийн тал дээр ч олон жил ажилласан эмч бий. Тиймээс цаашид улам сайжруулахын төлөө ажиллана даа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.25  ЛХАГВА  №255  (6222)
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 22 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 23 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18