“Visa team” хөтөлбөрт хамрагдсан анхны тамирчин

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Сүүлийн 30 жилийн хугацаанд 40-өөд орны 500 орчим тамирчдыг “Visa team” хөтөлбөрт хамруулаад байна. Уг хөтөлбөрт хамрагдах тамирчдыг сонгохдоо тухайн тамирчны амжилтыг голлох боловч хөдөлмөрч зан чанар, нийгэмд үзүүлэх нөлөө, шударга байдлыг нь чухалчилдаг гэдэг. Тэгвэл энэ шаардлагад нийцсэн гэж үзсэн учраас ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин, жүдоч М.Уранцэцэгийг энэ төсөлд хамрууллаа. Цахим төлбөр тооцооны тэргүүлэгч “Visa team” байгууллагынхан банк санхүүгийн үйлчилгээгээр тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай хамтран “Токио-2020” олимп, паралимпод оролцох тамирчдыг ивээн тэтгэж эхэлжээ. Мөнхбатын Уранцэцэг хэлэхдээ: -“Visa team” хөтөлбөрт хамрагдсандаа баярлаж, энэ бол нэр төрийн хэрэг гэж бодож байна. Миний хувьд “Токио-2020” олимпод оролцох, цаашлаад олимпоос медаль авчраарай гэсэн захиалга хэмээн хэлэх гэсэн юм. Өөртөө одоогоор дутуу байгаа олимпийн медальд хүрэхийн төлөө бэлтгэлээ улам чамбайруулах болно. Өмнө нь хоёр олимпод оролцсон. Одоо “Токио-2020”-д очвол дөрөв дэх олимп маань болох юм. Би анх олимпод оролцохдоо бага ч байлаа. Заавал медаль авна гэж амлаад явж байснаа санаж байна гэлээ. Үнэхээр Мөнхбатын Уранцэцэг 2000-аад оны эхнээс идэрчүүдийн улсны аваргад барилдаж эхэлснээс хойш олон жил амжилт нь тогтвортой яваа тамирчин. Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гэхэд бараг болно. Энэ онд гадаадад болсон ДАШТ болон олон улсын зургаан тэмцээнд оролцож таваас нь медаль хүртснээр Монголын жүдочдын нэр төрийг хамгаалж яваа юм. Мөн “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг болон шилдэг тамирчны шагналыг 6-7 удаа аваад байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.24  МЯГМАР  №254  (6221)
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 22 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 22 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18