Ирээдүйн олимпийн аваргууд

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ЗҮЙР “Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд баасан гариг хамгийн сонирхолтой, хөгжилтэй өдөр нь. Яагаад тэр вэ гэж үү, таеквондогийн хичээл ордог учраас хоног тоолон хүлээдэг юмаа гэж цагаан хувцастай бяцхан багачууд нэгэн дуугаар хариулсан юм. Хүүхдүүд хонх дуугарангуут хувцсаа хурдхан солиод л таеквондогийн танхим рүүгээ гүйлдэцгээнэ. Зааландаа ороод “Багшаа өнөөдөр шинэ өшиглөлт заах уу?”, “Уралдуудах уу?” “Би хэзээ зэрэг ахих вэ?”, “Би өнөөдөр заавал А сууна” гээд шуугилдацгаав. Хөөцөлдөн гүйж байсан тэд удалгүй л жагсаж зогсоод багштайгаа мэндэлж, дэвжээндээ ёсолж, бие халаалт, сунгалтын дасгал хийж эхэлснээр хичээл эхэлсэн ч шинэ өшиглөлт, суулт, өрөлт заалгахад 45 минут нүд ирмэх зуурт өнгөрөх аж. Таеквондо нь Өмнөд Солонгосоос гаралтай спорт болохоор тоогоо солонгосоор тоолно, солонгосоор бүх командууд өгдөг юм байна. “Хаан Эрдэм” сургуулийн таеквондогийн багш Б.Хүчитбаатар “Энэ спорт нь хүүхдүүдийг тэсвэр тэвчээрт сургахаас гадна тулаан гэхээсээ хэн илүү авхаалж, самбаа гаргаж, хэн илүү бодож сэтгэсэн нь амжилт гаргадаг эв зүйн спорт. “Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд энэ хичээлдээ маш дуртай, энэ цагийг хүлээж хөөрөлддөг нь хувцас солиулахаар очих бүр харагддаг. Нэг хичээлийн жилийн сургалт дуусахад сурагчдын бүх талын сунгалт сайжирч, таеквондогийн үндсэн бүх өшиглөлтүүдийг сурсан байдаг. Тулааны техникийг хүүхдийн онцлогоос хамааран дунд эсвэл дундаас дээгүүр түвшинд эзэмшүүлж төгсгөдөг” гэсэн юм. Бага насны хүүхдүүдэд аливаа спортыг сонгон хичээллүүлэхдээ бие болон оюуны хөгжилд нь тааруулан болгоомжтой сонгох шаардлагатай. Тиймээс ч бусад спортыг бодвол таеквондогийн спорт биеийн хөгжил бүрэн гүйцээгүй бага насныхны биеийн галбирыг өөрчлөхгүйгээр жигд, маш зөв хөгжүүлдэг онцлогтой учраас “Хаан Эрдэм” сургууль Таеквондогийн спортыг сонгосон гэдгийг тус сургуулийн захирал С.Одмандах онцолж байсан. Хичээлийн хөтөлбөрт оруулсанаас гадна энэ спортоор тууштай хичээллэх, илүү үр дүнд хүрэх зорилготой хүүхэд залууст зориулан “Олимпийн таеквондогийн Хаан Эрдэм” клубыг ажиллуулдаг юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.19  ПҮРЭВ  №251  (6218)
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18