Цензургүй инээд...

2014-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч. Өлзийням

Юухныг ч мушгиж гуйвуулаад “мар мар” инээж суудаг “хоржоонтой монгол сэтгэхүй” ховордож, “инээд зардаг зах зээл” харин ч нэг хөгжсөн байхад энэ өдрийн утга алдагдахаас ч яахав. Сэтгэл гэж гөжүүд хог л доо. Яг инээх өдөр гээд оноочихоор үгүй бүр цаанаасаа инээх юм олдохгүй шүү.

Нэг хэсэг бид дөрөвдүгээр сарын 1-нийг хуурдаг өдөр гэж утгыг нь сольж ирсэн. Хэзээ байтлаа манай монгол цусанд тэгж амархан хууртах гени байлаа даа. Тэгсгээд хуурахаа ч, хууртахаа ч больсон. Инээхээ ч больсон. Энэ өдрийг хошин шогийн жүжигчдийн сурталчилгааны өдөр гэж эндүүрмээр болж. Энэ удаад жаахан өвөрмөц. Хошин шогийнхон маань улаан хивсэн дээр алхаж харагдана билээ. Тайзан дээр бараг “хүүхэд олж”, “хүүхэд төрүүлэх”-ээс бусдыг хийж байж инээхдээ хөшүүн энэ нийгмийг баясгадаг мундаг гавьяатай хүмүүс улаан хивсэн дээр байтугай алхахгүй яах юм бэ! За энэ ч яахав.

Энэ жил харин инээдмийн өдрөөр тэс өөр “моод” дэлгэрсэн харагдана.  Тэгж байгаад их сүйхээтэй моод юм гээч хөөе. Бас нас насандаа тохирсон сүйхээ, айн. Үгэн дотор нь үг. Үр дүн нь ямар байхаас шалтгаалаад, утгаа хааш нь бол хааш нь эргүүлчихнэ. Дурласан охиндоо сэтгэлээ илчлээд бүтэлгүйтвэл нэрэлхэх хэрэггүй  “ Дөрвөн сарын нэгээн” гэхэд л гүйцээ. Бүтэлтэй тийшээ эргэвэл ёоё “ Цэнн цэнн цэнн цэнн... Ариун ариун гэхэд...” гээд  бас явна л гэнэ шүү.

5DW булан маань ч инээдмийн өдрийн шинэ моодыг дагаж цахим ертөнцийг папарацдав. Таалагдвал “цэнн цэнн...” Таалагдахгүй бол “ Өнгөрсөн дөрөвдүгээр  сарын 1”л...

 

“Цахим ертөнцийн гурав” аас

Гурван  шившиг

Share –аар баяжиж like-аар цаддаг насандаа дурлалгүй бол нэг шившиг

Shopping хийж Photoshop-оор гоодсон зургандаа лайкгүй бол нэг шившиг

Шүлэг post-олж comment үлдээсэн ч хуудсандаа найзгүй бол нэг шившиг

 

Гурван  янзтай

Царай харалгүй хэнд ч уриалган нүүр өгдөг facebook нэг янзтай

Зиндаа харалгүй хэнийг ч дагаад хов ярьдаг twitter нэг янзтай

Зоос төлөлгүй юуг ч үзээд зугаа гаргадаг youtube нэг янзтай

 

Гурван хоосон

Эрчим хүчээс хараат тул интернет нэг хоосон

Эгнэгт нетээс хараат тул фейсбүүк найз нэг хоосон

Ээж аваас хараат тул эрх чөлөө нэг хоосон

 

Гурван хяслан

Чатлахад тог тасарч нэг хясна

Чалчихад нэгж дуусч нэг хясна

Чамирхахад карт хоосорч нэг хясна

 

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

9 цаг 2 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

18 цаг 6 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

18 цаг 6 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин