С.Төгс: Дизайнерууд Катя эгчийг тэврээд үнсэж байсан...

2014-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Дэлхийд алдартай дизайнеруудын хараанд өртөж яваа ирээдүйтэй модель бол С.Төгс гэж манай загвар зохион бүтээгчид болон моделиуд үнэлдэг. Тэрээр Германы “Izaio” агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. “Izaio” нь дэлхийн загварын супер долоон агентлагийн нэг юм. Загвар өмсөгч, модель С.Төгстэй холбогдлоо.

-Сайн уу. “Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Чамд ч гэсэн өдрийн мэнд.

-“Mercedes benz”-ийн загварын долоо хоногт оролцоод ирсэн. Амжилттай юу?

-Дэлхийн загварын тайзнаа анх удаа монгол загвар зохион бүтээгч бүтээлээ толилууллаа. Үнэхээр гайхалтай байсан шүү. Бусад орны загвар зохион бүтээгч тайзны ард Катя эгчийг тэврээд үнсэж байсан. Манай загварууд дэлхийн загварын ертөнцийнхөнд шинэ, содон нээлт болсон. Ололт амжилтаар дүүрэн ирсэндээ сэтгэл хангалуун байна.

-Та алдарт “Izaio” агент­лагт гэрээт загвар өм­сөгчөөр ажилладаг. Гер­ман руу хэзээ буцах вэ?

-Буцах хараахан бо­лоогүй. Хүүхэд маань бага байна.

-Ээж болчихсон ч би­еийн галбир тань эвд­рээгүй, сайхан хэвээрээ байгааг харсан. Тодорхой дэглэм барьсан уу?

-Хүүхэд хөхүүлж байгаа үед дэглэм барина гэсэн ойлголт байхгүй. Зүгээр л тодорхой хөдөлгөөнтэй байхад хангалттай юм билээ.

-Зарим моделийг хоолоо сойж, биеийн галбираа хадгалдаг гэсэн. Таны хувьд?

-Хоол сойх муу шүү дээ. Өөрөө дэглэм бариад сурчих хэрэгтэй. Хоолоо зохицуулаад сурчихвал таргалтаас айх хэрэггүй. Хайрсан, хуурсан хоол эрүүл мэндэд муу. Түүний оронд сайхан шөл идэж байвал зүгээр шүү.

-Та тэгвэл гоолиг болсон нууцаасаа хуваалцаач?

-Би өглөө илчлэг ихтэй цагаан хоол иддэг. Харин өдрийн цайндаа ихэвчлэн тахианы мах хэрэглэдэг юм. Орой бол хөнгөн, ногоо ихтэй хоол болон цагаан идээ, жимс идээд сурчихсан.

-Дэлхийн шилдэг загвар зохион бүтээгч Ааня Гоокл таниар биширсэн гэж гадаадын цахим хуудаст бичсэн байна лээ?

-“Berlin fashion week” загварын наадамд би түүний хамгийн супер загвар болох хуримын даашинзыг нь өмсч, алхах боломж тохиосон юм. Тухайн үед тайзнаас буумааргүй, алхаад л баймаар сэтгэгдэл төрсөн шүү.

-Нууц биш бол дэлхийн загварын шоунд оролцоход хэдэн төгрөгөөр цалинждаг вэ?

-Дэлхийн гэдэг утгаараа цалин, хангамж өөр байлгүй яахав. Гэхдээ ганц гараад л алхчихдаг юм биш. Түүний өмнө хэдэн сарын бэлтгэл, сургуулилт хийдэг юм.

-Германчууд манай монгол моделиудыг ур чадварын хувьд хэр үнэлдэг бол?

-Манайхан алхаа сайтай.  Берлинд болсон загварын шоуны үеэр загвар зохион бүтээгчид миний алхалтыг үнэлж байсан. Манай агентлагт таван Ази модель байдаг юм. Тэднээс би ганцаараа монгол.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

9 цаг 14 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

18 цаг 18 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

18 цаг 18 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Уржигдар 06 цаг 00 мин