Б.Сан
Холливудын од Камерон Диаз өөрийгөө лесби гэж үздэггүй ч бусад бүсгүйчүүдэд ямар нэг байдлаар татагддаг тухайгаа ярьжээ. Тэрээр өөр хүүхнүүдийн гоо сайхныг шагшин бишрэхэд муу зүйл байхгүй гэсэн байна. Камерон Диаз “Hello” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн шиг гайхамшигтай зүйл энэ хорвоо дээр бий гэж үү. Иймд бүсгүйчүүд нэг нэгэндээ татагдах нь хэвийн зүйл гэж боддог. Хэдийгээр би нөхөрт гараагүй, хүүхэд төрүүлээгүй ч лесби биш. Тэглээ ч миний амьдрал сайхан байна. Аз жаргалтай амьдрахад заавал нөхөр, хүүхэдтэй байх албагүй” гэжээ.