Хятадын уламжлалт цэгэн бариа дархлаа сайжруулж, стресс тайлдаг

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Хятад улс өөрийнхөө уламжлалт анагаах ухааныг олон жил судалж, энэ шинжлэх ухааныг дэлхий нийтэд брэнд болгоно гэдгээ тунхаглаад байгаа билээ. Тиймээс энэ удаа Хятадын цэгэн бариаг уламжлалт бариа засал, гоо сайхантай  хослуулан мэргэжлийн түвшинд хөгжүүлж буй бариа засалч Н.Номинзулын зөвлөгөөг хүргэж байна.      Хятад цэгэн бариа мэдрэлийн төв цэгүүдийг сэргээж өгнө   -Энэтхэг, Түвд, Хятад, Монголын уламжлалт анагаах ухаан бүгд ижил төстэй. Гэхдээ тай бариа дэлхий дахинд алдаршсан шиг Азийн улс орнуудад хятад цэгэн бариа их алдартай. Энэ бариа заслын өвөрмөц эмчилгээ, арга техникийн онцлог нь их зөөлөн эмчилгээтэй, хүний биед сөрөг нөлөөгүй. Аль ч насныхан улирал харгалзахгүй хийлгэж болдог гэдгээрээ давуу талтай. Мөн монгол хүний биед их тохирдог. Уламжлалт анагаах ухаан доод тал нь 3000 жилийн тэртээ үүссэн болохоор шалгагдаж гүйцсэн анагаах ухаан гэж ярьдаг. Өрнийн анагаах ухаанд их удаан эмчилдэг өвчин, зовиурыг уламжлалт анагаах ухаанд маш хурдан, зовиургүйгээр эмчилдэг шиг хятад цэгэн бариа нь  хүний мэдрэлийн төв цэгүүдэд хүрч үйлчилдэг. Мөн хөлийн цэгүүдэд бариа хийснээр дархлаа сайжирч, стресс бухимдал, ядаргаа тайлагддаг.   Цусны эргэлт сайжирч, дархлаа сэргэнэ -Манай улсын цаг агаар хүйтэн ширүүн уур амьсгалтай. Дээрээс нь хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна.  Хот суурин газрын хүмүүс хөдөлгөөн дутмаг, суугаа ажил их хийдэг. Үүнээс болж нийтлэг ажиглагддаг зүйл нь нурууны диск, үе суулт өгдөг. Сүүлийн жилүүдэд хөл гар руу бадайрч өвдөх, гуя руугаа чинэрч өвдөх, суудлын мэдрэлээс шалтгаалаад хөл мэдээгүй болох зовиуртай хүмүүс их ирж үйлчлүүлдэг болсон. Мөн ажил, гэрт тохиолдож буй янз бүрийн асуудлаас болж хүмүүс мэдрэлийн ядаргаанд орж байна. Стрессийн шалтгаанаас үүдэлтэй бие сульдаж ядрах нь  өвчлөхөд хүргэдэг.  Тиймээс хятад цэгэн бариа буюу бариа засал нь эрхтэн системийн үйл ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаах, биеийн ерөнхий дархлааг сэргээх эмчилгээний ач холбогдолтой төдийгүй урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Бариа засал хийснээр амин чухал эрхтэнүүдэд очих цусны урсгал нэмэгдэж, эсийн төлжилт түргэн хортой бодис биеэс гадагшилна. Үүний зэрэгцээ чангарсан булчингууд тавигдаж, үе мөч уян хатан болдог. Бүх биеийн ерөнхий бариа нь бие махбодийг суллан тайвшруулж, биеийн гадаргуу дахь биологийн идэвхтэй цэг болон бүсүүдэд зохих аргаар нөлөөлөхөд холбогдох өвчнийг засах, өвчин намдаах нөлөө үзүүлдэг.   Толгойн бариа бие махбодийг тайвшруулдаг   -Хүмүүс цаг зав муутай ажилладаг. Тиймээс ажлын цагаа харж байгаад толгой, хөлдөө хэсэгчилсэн цэгэн бариа хийлгэж болдог. Жишээлбэл, толгойд амьдралын чухал эрхтэн систем байдаг бөгөөд нүд, шүд, чих, хамар, хоолойн өвчин, хүзүү сээрний өвчин, артерийн даралтын хэлбэлзэл, мэдрэлийн янз бүрийн өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, дотор эрхтний өвчний үед ч толгой өвддөг. Тэгвэл хятад цэгэн бариагаар толгойд иллэг хийх нь бие махбодийг тайвшруулах, өвчин намдаах, нойр сайжруулахад онцгой нөлөө үзүүлнэ.   Хөгшрөлтөөс сэргийлэх цэгэн бариа   -Сүүлийн үед хөгшрөлтөөс сэргийлэх олон аргыг дурдаж байгаа ч хамгийн энгийн арга нь уламжлалт бариа заслын арга юм. Хөгшрөлт гэдгийг уламжлалт анагаах ухааны сурвалж бичгүүдэд шалтгаан нь бие цогцын махбодийн таван зүйл, нөхцөл нь жилийн тоогоор нас өтлөн, алжааж ядрах тэргүүтэн бие сэтгэлийн хатуу үйлээр махбодь доройтож, тамир хүч шим алдагдсаныг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүн хөгшрөх тусам хийн мөн чанар ихсэж биеийн хэлбэр өөрчлөгдөж, амархан даарч, ядрах, нойр сэрвэлзэх тэр ч байтугай зан ааш нь өөрчлөгддөг. Энэ үед Хятадын уламжлалт цэгэн бариа танд үр дүнгээ өгөх болно.   Хөлийн цэгүүдийг сэрээснээр дархлаа сайжирдаг   -Хөлийн улны цэгэн иллэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Хөлийн уланд хийх иллэг хийх нь эртний Төвд, Хятад, Япон, Энэтхэг болон египетчүүдийн дунд өргөн дэлгэрсэн эмгүй эмчилгээний уламжлалт аргуудын нэг юм. Энэ нь хөлийн уланд нөлөөлөн өвчин эмгэгийг анагаах, бие махбодийг тайвшруулах, эм тан хэрэглэхгүй олон төрлийн өвчнийг анагаан засаж, эрүүл чийрэг явахад тустай байдаг. Хөлийн улны иллэгийн арга нь биеийн бараг бүх төрлийн өвчнийг анагаах чадалтай. Жишээлбэл, сул дорой биетэй хүн хэрэглэвэл бие бялдар чангарч, өвчин эмгэгээс сэргийлдэг. Хүний хөлийн уланд олон тооны биологийн идэвхтэй цэг байдаг. Хүний биеийн тодорхой эрхтэн, тогтолцоотой дам буюу шууд дотоод холбоогоор холбогдсон бүсүүд байдаг. Эдгээр цэг болон бүсүүдэд иллэг хийхэд бие, эрхтэн тогтолцоонд үйлчлэл үзүүлж, түүний ажиллагааг идэвхжүүлэн, алдагдсан тэнцвэрийг тэгшитгэх, өвчин эмгэгийг засах нөлөө үзүүлдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)  
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 4 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 5 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 18 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 24 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 26 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 44 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18