Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг монголдоо амжилттай хийж байна

2019-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Амгалан амаржих газрын жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн их эмч Н.Төгсбаяртай ярилцлаа.   -Сүүлийн үед жирэмсэн эхчүүдийн дунд эхэс түрүүлэх эмгэг нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ талаар яриагаа эхэлье гэж бодлоо? -Хүн жирэмслэнгүүт эхэс үүсдэг. Эхэс түрүүлэлт гэдэг нь эхэс умайн хүзүүний орчимд болон умайн хүзүүний сувгийг таглаж хэвийн бус байрлалтай байхыг хэлдэг. Эхэс нь умайн хүзүүгээ бүрэн таглаж байрлахыг эхэсийн бүрэн түрүүлэлт буюу төвөөрөө түрүүлэх гэж нэрлэдэг. Харин умайн хүзүүний зах ирмэгээр байрлахыг эхэс захлаж байрлах буюу бүрэн бус түрүүлэлт. Хэрэв эхэсийн доод ирмэг нь умайн хүзүүнээсээ хоёр см-ийн зайд байрлахыг эхэс дор бэхлэгдэх гэдэг. Хэвийн үедээ умайн ёроол орчимд байрлан, хүйгээр дамжуулан ургийг тэжээж байдаг зөв дугуй хэлбэртэй эрхтэн юм. Эхэс түрүүлэлт жирэмсний эрт хугацаанд тохиолдох нь ноцтой асуудал биш. Харин жирэмсний туршид эхэс түрүүлсэн хэвээрээ байвал цус алдалтаар хүндэрч болох учир жирэмснийг хугацаанаас нь өмнө кесар мэс заслаар төрүүлдэг. Бид эхэс түрүүлсэн, шигдсэн үед хагалгааг амжилттай хийж байна. Өмнө нь эхэс түрүүлсэн, шигдсэн тохиолдолд умайн савыг нь авчихдаг байсан. Одоо бидний хийж байгаа хагалгаа тухайн шигдсэн байгаа хэсгийг өөлж аваад умай савыг нь үлдээж байгаа. -Энэ нь юутай холбоотой юм бол? -Төрөлтийн давтамж ойртож байгаатай холбоотой. Ялангуяа, дөрөв дэх хагалгаа, кесар хагалгаагаар төрж байгаа давтамж нэмэгдэх тусам эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Мөн салстын үрэвсэл, умай дээр ямар нэгэн хоргүй хавдрын зангилаа байсныг мэс заслаар авахуулсан, умай дээр түлэх эмчилгээ хийлгэж байсан, эхэс түрүүлэлт, эхсийн өөрийнх эмгэг, тамхи татдаг 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд нөлөөлдөг гэж үздэг. -Эхэс түрүүлэх нь эх болон урагт аюултай юм байна. Тийм үү? -Тийм ээ, аль алинд нь аюултай. Яагаад гэхээр эхийн эндэгдлийн 0.3 хувийг эзэлдэг. Мөн гэнэт их хэмжээний цус алддаг. Манайд жирэмсний бага сартайгаас эхлээд эхэс нь түрүүлсэн хүмүүс хянуулаад, эмнэлэгт удаан хэвтэнэ. Эхэс түрүүлэлтийн үед ураг гүйцэт тээгддэггүй онцлогтой. Яагаад гэвэл умай тэлэгдээд агших тусам цус алдах эрсдэл өндөртэй. Тиймээс нэг номерын шалтгаан бол их хэмжээний цус алдах тохиолдол бий. Ийм тохиолдолд 34 долоо хоног хүргээд төрөлтийг шийдэж байгаа. Ер нь 34 долоо хоног хүрсэн бол эхэс шигдэлт, түрүүлэлтийг төрүүлдэг стандарттай. Зарим үед нэг долоо хоног ч гэсэн ургийг  эхийнх нь хэвлийд байлгаж хянадаг. Энэ нь эхсийн түрүүлж байгаа байрлалаас буюу бүтэн таглачихаад байгаа юм уу, таллаж буюу бүрэн бус тагласан үед ажиглах эсвлэ эхэс дор байрласан бол хугацааг нь 37 долоо хоног хүртэл хянаад төрүүлэх боломжтой. -Эхэс түрүүлсэн хагалгааг өмнө нь Монголд хийж байсан уу? -Өмнө нь огт хийж байгаагүй. Энэ хагалгааг анх ОХУ хийсний дараа АНУ, Их Британид хийж байгаа юм билээ. Гэхдээ хувь нь цөөхөн. Монголд Амгалан амаржих газарт өнгөрсөн гуравдугаар сард анх удаа хийсэн. Бид сая оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Мөн бид судалгааны ажил хийгээд явж байна. Сүүлийн үед энэ хүндрэл нь ихсээд эмгэгийн улмаас их хэмжээний цус алдаж эхийн амь нас эрсэддэг байсан. Ийм шинэ техник технологийг өнгөрсөн гуравдугаар сард Монголд анх удаа нэвтрүүлснээс хойш 20-оод хагалгааг амжилттай хийчихээд байна. Мэдээж энэ хагалгааг багаараа хийсэн. Манай багийн ахлагчаар Амгалан амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд, жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Ч.Хонгорзул, мэдээгүйжүүлгийн хоёр эмч, сувилагч, нярайн эмч, эх баригч, хагалгааны сувилагч, асрагч гэсэн 10-аад хүний бүрэлдэхүүнтэй багийн ажиллагаа байгаа. -Ийм хагалгаа хийлгэсэн хүн дараа нь дахин төрөх боломжтой юу? -Хүн кесар хагалгаагаар төрөхөд дараагийн кесар хагалгааны хоорондын зай гурван жил байдаг. Энэ хагалгааны ашигтай тал нь хүн умайтайгаа байх учраас дахин төрөх боломжтой. Бид эргээд байнга хянадаг. Төрөөд хэдэн сар болсон ч хамаагүй, хүмүүсээ үздэг. Одоогоор өөрчлөлт орсон юмгүй бүх зүйл хэвийн байгаа. -Ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу? -Үр хөндөлтөөс зайлсхийгээсэй гэж хэлмээр байна. Дээрээс нь агаарын бохирдол, идэж ууж байгаатайгаар өсөлтгүй жирэмсэн болоход тэрийг цэвэрлэж авна. Тэгэхээр мэс ажилбар хийж байгаа юм. Ер нь сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт ихэсч байгаа. Ялангуяа, өвлийн утаатай улиралтай холбоотойгоор давтамж нэмэгдэж байна. Дээрээс нь умайн салстын үрэвсэлтэй гэж оношлогдсон тохиолдолд төгс эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь жирэмслэхээсээ өмнө биеэ бэлдэх ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс аль болох хагалгаанаас татгалзах нь чухал. Хамгийн гол нь жирэмсний хяналт. Жирэмсэн болсноо мэдмэгцээ эмчийн хяналтад эрт орох тусмаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Жирэмсний бага сартайд эхэс буруу байрлаж болно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.12  ПҮРЭВ  №246  (6213)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22