Доктор О.Хатанболд: 1990 оны үйл явц нь хувьсгал биш хөдөлгөөн байсан

2019-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Хатанболдыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. Тэрээр сүүлийн 10 гаруй жил ардчиллын чиглэлээр судалгааны ажил хийж ирсэн.   2016 онд “Монголын ардчиллын үнэлгээ, арга зүй ба кейс” сэдвээр улс төрийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2017 онд “Ардчилал онол арга зүй”, “Ардчиллыг ойлгохуй ба судлахуй: Монголын  жишээн дээр” судалгааны номыг, 2019 онд “Монгол дахь ардчиллын төлөвшил, мөн чанарын онцлог” сэдэвт судалгааны бүтээлийн эмхэтгэл I, II ботийг тус тус хэвлүүлсэн юм.   - Ардчиллын мөн чанар, төлөвшлийн асуудлыг хөндөж судлах болсон нь анхаарал татлаа.Тиймээс энэ сэдвээр ярилцлагаа эхэлье? -Монголчууд 1990 оноос өмнө ардчилал гэж юу болохыг мэддэг байсан уу, үгүй юу. Ямар үзэл ойлголт байсан бэ гэдгийг сүүлийн үед нэлээд ярих болсон. Ардчилал анх 2500 жилийн өмнө Грек, Ромд бий болж хөгжсөн түүхтэй. Монголчуудын хувьд  ардчилсан зарчмыг урьд өмнө мэддэг, бас тунхагласан байдаг. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд  “Улсын бүх эрхийг ард түмэнд шилжүүлнэ” гэж, 1940 оны Үндсэн хуульд “засгийн  бүх эрхийг .... хот, хөдөөгийн иргэд эдэлнэ”, 1960 оны Үндсэн хуульд “Ардын ардчилсан төр”-ийг байгуулах тухай, 1992 оны Үндсэн хуульд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг” байгуулна гэж оруулсан байдаг. Энэ нь ямар нэг сэжмээр ард түмэнтэй холбогдож байгаа байгаа бөгөөд Линкольний хэлсэнчлэн ардчилал бол Грек, Ромд үүссэн цагаас эхлэн “ард түмний засаглах эрх мэдэл”-тэй холбогдож байна. Тэр ард түмэн нь ямар ард түмэн байх вэ, ард түмнээр хэрхэн засаглуулах вэ гэдэг асуудал нь өөрөө бидний өмнө олон зуун жил тулгамдаж байсан хийгээд түүнийг бэхжүүлэхийн төлөө олон арван зууны хугацааг туулж ирсэн. Судлаачийн үүднээс харвал, 1990 оны үйл явц нь хувьсгал биш хөдөлгөөн юм. Харин манайхан жижиг зүйлийг сүр дуулиантай, нижгэр болгон ярьдаг учраас Цагаан морин жилийн  хувьсгал гэж ярьж, бичдэг болов уу. Сая би 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудыг дурдсан нь ардчилсан зарчмыг их бага хэмжээгээр Үндсэн хуульдаа тунхагласантай холбоотой.  Ард түмэн засгийн эрхийг барина гэдэг зарчим тэнд байсныг илтгэж байгаа юм. Харин хэрхэн хэрэгжүүлсэн нь өөр асуудал. -Ардчилсан хөдөлгөөн гэж томъёолж  байгаа үндэслэлийг жаахан тодруулна уу? -Тэр үед ардчилсан холбоо байгуулагдаж байсан. Шинэ дэвшилт холбоо, Дэвшилтэт залуучуудын эвсэл зэрэг хөдөлгөөнүүд үүсч улмаар улс төрийн намууд байгуулагдсан. Холбоо гэдэг аливаа хүмүүсийн сэтгэл хөдөлгөсөн үйл явц, сэтгэлийн дуудлага байсан. Яахав, манайхан сэтгэл хөдлөлөөрөө сүүлийн жилүүдэд ардчилсан хувьсгалын 25, 30 жилийн ой  хэмээн тэмдэглэж байна. Угтаа  бол, дэлхийн II дайнаас хойш сэргээн босголтын үйл явц, эх орон ард түмнийхээ үнэт зүйлийн төлөө гэсэн хөдөлгөөн дэлхийн улс орнуудад өрнөх болсон. Харин ардчиллын гурав дахь давалгаа нь 1970, 1980-аад оноос эхэлсэн байдаг. 1989 оноос ЗХУ эмпирийнхээ хувьд задарч эхэлснээр Монгол Улсад мөн нийгэм, улс төрийн өөрчлөлт шаардагдаж эхэлсэн. Ардчилал яагаад бий болов гэдэг нь  Монгол Улсыг олон жил удирдан жолоодож ирсэн /одоо ч байгаа/  МАХН-аас төрөн гарсан уу, монголчуудын зүрх сэтгэл, итгэл үнэмшил, үнэт зүйлээс ургаж гарсан уу гэдэг нь ялгаатай. Дэлхийн улс төрийн хүчний харьцаа, дэглэмүүдийн өөрчлөлт, социалист системийн уналт, монголчуудын нэг намын үзэл суртлаас ангид амьдрах хүсэл эрмэлзэл зэрэг зүйл давхцсанаар, өөрөөр хэлбэл, “тохироо” бүрдсэнээр  ардчилсан хөдөлгөөн өрнөх үндэс болсон. Тухайлбал, 1990 онд хэвлэгдсэн “Ардчилсан социалист хөдөлгөөний мэдээ материалын эмхэтгэл” гэдэгт “хөдөлгөөн” хэмээн нэрлэсэн байгааг анхаарах хэрэгтэй. Тэгвэл 1989-1990 оны эхээр бий болсон ардчилсан гэх тодотголтой намууд өнөөдөр төлөвшсөн эсэх нь маргаантай. Хэрэв төлөвшсөн юм бол, улс орон маань  одоо байгаагаас нэг алхмын урд байх ёстой. Тэр үед бид харьцангуй соёлтой, боловсролтой болчихсон нийгэм маань  “элит” гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болж, аж үйлдвэрийн хувьд өөрийгөө хангах хэмжээнд очсон байсан. Энэ нь ардчилсан гэх намууд өөрийн төлөвшлийг олоход боломж байсан гэсэн үг. - Монголчууд 1911 онд манжийн дарлалыг устгаж, 1921 онд хар, шар феодлуудыг  бут цохиж, 1990 онд оготны хамраас ч  цус гаргалгүйгээр  Улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан  гэлцдэг.  Үүнийг судлаачид юу гэж үздэг вэ?   -Өөрсдийгөө “Ардчиллын анхдагчид, алтан хараацайнууд”  гэж нэрлэгддэг эрхмүүд “Бидний уриалга, тэдний тэмцлийн дүнд Улс төрийн товчоо бүрэн бүрэдэхүүнээрээ огцорч, социалист систем  нурж  ардчилсан төрийг бий болгосон гэдэг. Гэтэл тэр үеийн  Төв хороо, сайд нарын зөвлөл дэх МАХН-ын бүтэц, зохион байгуулалт хэвээр үлдсэн. Яагаад гэвэл 70 жил улс орныг авч явсан намын хувьд  институц болоод хөгжчихсөн учраас бүх эд эс нь удирдлагын бүтцэд байсан. Тэгэхээр өөрчлөлт нь жинхэнэ утгаараа хийгдээгүй. -Тэгвэл  ардчилсан угшилтай  намууд тухайн үед яах ёстой байсан бэ? -Намууд  ижил гарнаасаа  хөдөлсөн бол магадгүй өнөөдрийн үйл явц өөр байж болох юм. Хэрэв институц болтлоо хөгжсөн МАХН тэр үед шинээр төрж байсан улс төрийн намуудад үлгэр дууриал үзүүлж, өөрөө өөрийгөө шинэчлэх, ардчилсан зарчмаар өөрчлөгдөх боломжийг бодитойгоор хэрэгжүүлж чадсан бол  өнөөдрийн бугширмал зүйлүүд байх уу, үгүй юу гэдэг асуудал бий.  Энэ бүхнийг нэгтгээд дахин хэлэхэд, Монголд хувьсгал биш хөдөлгөөн болсон. Тэнд ардчилал нь  сэтгэлийн дуулал байсан уу, эсвэл хэн нэгний эрх ашиг явсан уу гэдэг асуулт бас гардаг. Тэгэхээр хувьсгал уу, хөдөлгөөн үү гэдэг бүр тодорхой болж байгаа юм. Заавал хувьсгал гарч бие биеэ алж хядах асуудал гарах нь сайн зүйл биш. Хувьсгалыг цус гаргалгүй хийх нь өөрөө чадварлаг жанжны ур чадвар  байдаг гэж гадны зохиол бүтээлүүдээс уншиж байсан юм байна. -Таны дүгнэлтээс  ардчилал гэдэг маань  хэсэг бүлэг хүмүүс эрх мэдлийнхээ  байрыг  сольсон гэсэн утга ойлгогдож байна. Магадгүй урьдчилаад үгсэн тохиролцсон байж  гэж ч ойлгож болохоор. Энэ зөв үү? -Харилцан эрх ашгаа солилцсон маягаар  гэж асууж байгаа бол би  магадгүй гэж хариулна. Ер нь бол ардчиллыг хийсэн хүмүүсийн бичсэн ном зохиолуудыг уншиж байхад  “Зорилгодоо хүрсэн”  гэж ихээхэн  бичсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр тэд зорилгодоо хүрсэн үү, зорилгын цаана байсан зарим хүний өөр хүсэл, илүү ардчилсан болгох гэсэн концепцийг бүрэн гүйцэд боловсруулж бодитоор хэрэгжүүлж чадаагүй байж  болох юм. Тухайлбал, цаана байсан  илүү ардчилсан болгох  концепцийг  боловсруулж байсан хүмүүсийг гаргаад,  өмнө хэлсэнчлэн  үндэсний үзэл гэдэг юмгүйгээр хувийн  ашиг сонирхол илүү давамгайлсан юм уу гэсэн байдал харагдаад байдаг. Юу гэвэл тухайн үед эрх барьж ирсэн МАХН институцийнхээ хувьд боловсон хүчнээ ч гэсэн боловсруулчихсан байсан. Гэтэл ардчилсан тогтолцоо руу шилжихэд боловсон хүчин  нь бүрэн бэлтгэгдэж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Магадгүй сэтгэл хөөрлөөр бий болсон үйлдэл байж болох юм. Тэр хөөрлөөр гарч ирсэн хүмүүст үндэсний гэхээс илүү хувийн ашиг сонирхол нь давамгайлаад ирэнгүүт ерөөсөө байр солигдсон. Насаар авч үзвэл, ахмад үеийг нөгөө талд гаргаж тавиад залуу үе төрд орж суусан. Тэдний төрх нь өөр буюу  залуу, хэлдэг зүйл нь шинэ /ардчилал, хүний эрх, өөрчлөн байгуулалт г.м/ байсан. Нөгөө тал нь  уламжлал гэдэг ганц зүйлийг хэлээд зогсч байсан. Шинэчлэх гэдэг зүйлээс  тэд хоцрогдсон байсан. Магадгүй 70 жил намын үзэл суртлаар явсан хүмүүс түүндээ уусч шингэсэн байж болох юм. Гэтэл залуу үе арай өөрийг эрэлхийлж байсан боловч царай төрх, хэлдэг ярьдаг зүйл нь шинэ атлаа үзэл бодол нь өөрчлөгдсөн үү гэдэгт асуудал бий. Үндэсний язгуур соёл, сэтгэлгээний онцлогийг тооцож үзээгүйгээр үл барам технократ хандлагаар социализмыг авчирч суулгадаг шиг “ардчилал”-ыг авчирч суулгах гэсэн оролдлого байсан юм болов уу гэж боддог. Иймээс зарим хүмүүсийн хэлдэг шиг “хуурамч”, “дүр эсгэсэн” ардчилал бий болох үндэс суурь болсон. Бид 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Сая нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ бүхнийг харахад, бид ардчилсан тогтолцоонд ороход бэлэн байсан уу гэдэг асуудлыг эргэж харах хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл нь бэлэн байсан боловч түүнийг цааш нь аваад явах бодлого, боловсон хүчин, нөөц боломж бэлэн биш байжээ. Түүний уршгаар дээрээ хөлөө, доороо суудлаа олохгүй дүр зураг 30 жилийн турш харагдлаа. Ардчилсан тогтолцоонд шилжсэн ололтын нэг нь  өнөөдөр та бид хоёр нээлттэй ярилцаад сууж байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хэвлэл, мэдээлэл нээлттэй ил тод болсон. Үүн дээр нэмээд сөрөг үзэгдлүүд газар авч байна. - Ардчиллын бүрэлдэхүүний тухайд ямар судалгаа байдаг вэ. Тагнуулууд, Намын төв хорооныхон байсан гэлцдэг? - Энэ талаар нарийвчилсан судалгаа байдаггүй. Ер нь бол энэ талаар хувь хүмүүсийн яриа, таамаглал нилээдгүй байдаг. Гэхдээ Тагнуулын байгууллагаас ардчилсан ёсны судалгаа, материалыг хараагүй. Аливаа улс төрийн намууд дотооддоо уураг тархи, оюун санааных нь мөн чанар алдагдаад ирэхээр шинийг эрэлхийлдэг жам ёсны зүй тогтол. Үүгээр ч хөгжил явагддаг. Өнөөдөр бодит амьдрал дээр ч харагдаж байна шүү дээ. Нам дотор нь ойлголт, үзэл бодол нь зөвшилцөл, эв нэгдэл,  хамтын ойлголцол, ашиг сонирхол нь зөрчилдөөд ирэхээр зарим нь намаасаа гарч шинийг байгуулж байна. Өөрөөр хэлбэл, бие биенийхээ байр суурийг хүндэтгэх, ойлголцох, зөвшилцөлд хүрч хамтран ажиллахын оронд явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж, шийдвэр гаргах нь улс төрийн соёлын төлөвшил сул буйг харуулаад байна. Бүрэлдэхүүний тухайд ардчиллын 13-14 хүний ихэнх нь орон нутгаас, тэр дундаа баруун хязгаараас  гаралтай байдаг бөгөөд Ард Аюушийн нутаг Ховдын багшийн их сургуулиас  ардчиллын цог эхэлсэн түүхтэй. - 1990 онд Ж.Батмөнх гуайг Ц.Намсрайгаар солих хуйвалдаан явсан гэх хардлага бас байдаг юм билээ. Энэ талаар баримт байна уу? -2014 онд шиг санагдаж байна, ардчиллын 25 жилийн ойгоор онлайнд нэг мэдээ тарсан. Тэнд Ц.Намсрай гэдэг хүний тухай, түүнийг Монголын ардчиллын автор мөн үү  гэсэн утгатай  томоохон нийтлэл гарсан. Би тэрийг уншаад хэрэв тийм байсан бол яагаад тэр хүн үүргээ гүйцэтгэж чадаагүй юм бол гэсэн сэтгэгдэл төрсөн. Тухайн үед хүмүүс таамаглал дэвшүүлж бичсэн болов уу. Таамаглал дэвшүүлнэ гэдэг хүний өөрт нь байх эрх. Судлаачид ч  гэсэн таамаглал дэвшүүлж, түүнийгээ батлахын тулд онол арга зүйн талаас судалгаа хийдэг шүү дээ. - Үнэхээр тийм төлөвлөгөө байсан бол тэр процесс  яагаад болоогүй юм бол? -Тэр үйл явц нь  өөрөө сонирхолтой асуулт. Магадгүй ардчилсан хүчнүүд, ардчилагчдын дунд гардаг зөрчил  нь тэндээс үүдэлтэй болов уу.  Эхлээд тэд үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нийлсэн байж, гэтэл эрх мэдлийн оройд гарахад бялуурдаг. Өмнөх үеийнхэн яаж бялуурсныг тэд харсан. Өөрсдөө гараад эсрэгээрээ юу хийх вэ гэдэг асуулт хүн болгоны сэтгэлийн угт байсан байж  бас болно шүү дээ. Дотоод шуналаа барьж чадахгүй болоод ирэхээр зөрчил нь хурцдана. Тэр үеэс хоёр талдаа гарах үйл явц болсон байх. Гэтэл тэгж хоёр талд гарсан зүйл одоо хэрнээ ажиглагдаггүй.  Монголын улстөрчид “Хонгил” гээд ярих юм, “МАНАН” гэлцэх юм. Тэр нь хаагуур байдаг юм, нүдэнд харагддаггүй. Монголчууд “Дээгүүрээ хувааж идсэн биз” гэж ерөнхий ярьдаг, гэтэл тийм зүйл бодитой байгаа нь харагдаад байдаг. Тиймээс тэгж ярихаас аргагүй.  Тэгэхээр таны асуусанчлан нэг хүнийг нөгөөгөөр солих төлөвлөгөө нь эрх ашгийн зөрчлөөс үүдэж сарнисан байх талтай. Гэхдээ алсуур сэжмээрээ хоорондоо холбоотой байхыг үгүйсгэхгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.10  МЯГМАР  №244  (6211)  
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

6 цаг 36 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

6 цаг 36 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

6 цаг 36 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

6 цаг 36 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 31 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

21 цаг 39 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 0 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 20 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 31 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин