Монгол туургатны холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болно

2019-12-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Монголын тулааны шилдэг тамирчны холбоо үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд  Чингисийн цом Монгол туургатны холимог тулааны аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах болсон талаар мэдээллээ. Холбооны дэд ерөнхийлөгч   Г.Батхүү “Тэмцээнд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны тамирчид оролцож байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа тулаанд 18 тамирчин хүчээ сорьж Бөхийн өргөөний дэвжээнд тулалдана. Тодруулбал, цомын төлөө дөрөв, аваргын бүсийн төлөө нэг тулаан хийнэ. Харин үлдсэн дөрөв нь чансаагаа ахиулахын төлөө тулалдана” гэв. Чингисийн цомын төлөө таван минутаар гурван үеэр тоглох мэргэжлийн тулааны 57 жинд Өвөрмонголын тамирчин З.Дэлгэр, Буриад улсын чөлөөт бөхийн аварга Бадмацырен Доржиев, 61 жинд Халимагийн тулаанч Васильев Денис, Монголын тулаанч Б.Азжавхлан, 66 жинд Тува улсын тамирчин, дэлхийн кикбоксын аварга Саая Солангы, Монголын тамирчин Б.Энх-Оргил, 70 жинд Өвөрмонголын тамирчин Хай линг, Монголын 83  жингийн холимог тулааны хоёр удаагийн  аварга Б.Бүрэнзориг нар тулалдах юм байна. Түрүүлсэн тамирчинд Чингисийн цомыг гардуулах энэ тэмцээн маргааш 18:30 цагт Бөхийн өргөөнд болно. Холбооны удирдлагууд 10 жилийн ойд зохион байгуулж байгаа монгол туургатны холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнд энэ тулааныг сонирхдог хүн бүхнийг  ирж тамирчдаа дэмжихийг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 8 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 40 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 41 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 53 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 1 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин