Б.САНСАР
Холливудын од Анжелина Жоли Лас-Вегаст болсон “Cinemacon 2014” кино наадмын хүрээнд найруулагчаар нь ажилласан “Мятаршгүй” киноныхоо зарим хэсгийг толилуулсан байна. 38 настай тэрээр тайзан дээр гараад “Энэ киноны сүүлийн хэсгээс үүдэн би найруулагчаар ажиллахаар болсон юм. Энэ бол түнэр харанхуйгаас гэрэл рүү тэмүүлж буй өөрийн гэсэн алдаа, дутагдалтай хүний түүхийг өгүүлдэг кино” гэжээ.
Киноны үйл явдлаас цухас дурдвал, Америкийн гүйлтийн тамирчин Луи Замперини дэлхийн хоёрдугаар дайны үед японуудад олзлогдон хоригддог ч сэтгэлийнхээ хатын ачаар амьд үлдэн эх орондоо эсэн мэнд ирдэг байна.