Хямрал орон сууцны үнэд нөлөөлсөнгүй

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Жил өнгөрөх тусам орон сууцны үнэ өссөн гэхээс буурсан гэж дуулддаггүй. Энэ нь иргэдийн орон сууц авах эрэлт нэмэгдэж буйтай холбоотой гэдэг. Тиймээс ч орон сууцны үнэ “тэнгэрт хадаж” эхэлсэн. Сүүлийн үед орон сууцны үнэ буурсан тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Энэ тухайд “Мастер пропертис” компанийн ахлах судлаач Н.Батзориг “Судалгаагаар нийт орон сууцны ам метрын дундаж үнэ 2.3 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.8 хувиар, өнгөрсөн сараас 2.1 хувь буюу 47.6 мянган төгрөгөөр өссөн дүн” гэв. Эндээс харахад орон сууцны үнэ буурсан биш харин ч өсчээ. Буурсан тухай мэдээллийг хаанаас гаргасныг хайгаад олсонгүй. Зах зээлийн хуулиар эрэлт буурвал үнэ буурдаг гэдэг. Хэдийгээр хямрал хүн бүрийн халаасыг тэмтэрч байгаа ч паартай байшинд амьдрах иргэдийн эрэлтийг бууруулахгүй нь бололтой. Эрэлт байгаа учраас үнэ өсч буйг эдийн засагчид хэлж байна.

Монголбанкны мэдээгээр өнгөрсөн сарын 27-ны байдлаар өмнө олгосон ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор 17 мянга 614 зээлдэгчийн нийт 499.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж найман хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс нэг их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл ирснээс 16.715 иргэнд 930 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Мөн тус компанийн судалгаагаар өнгөрсөн сард 33.603 айлын 189 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сараас таван төслөөр буюу 640 айлын орон сууцаар өссөн дүн аж.

Түүнчлэн найман төслийн борлуулалт дуусч, 14 төсөл нэмэгдсэн байна. Энэ нь эрэлт буурахгүй байгааг харуулж байна хэмээн судлаачид хэлж байлаа. Улс орны эдийн засгийн хямрал орон сууцны үнэд нөлөөлөхгүй байгаа нь 2008 оны хямралаас өөр байгааг харуулж буй аж.

Засгийн газраас барилгын компаниудтай тохирч, улмаар барилгын материалын үнэд жишиг тогтоон ард иргэдээ аль болох хямд үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр үнэ тогтворжуулах хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байгаа. Гэсэн ч олон шалтгааны улмаас орон сууцны үнэ өссөөр байна. Үнэд зайлшгүй нөлөөлдөг хүчин зүйл нь барилгын материал. Тиймээс ч үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 379 тэрбум төгрөг зарцуулсан. Манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд урд хөршид ч мөн үнэ өсдөг тухай бизнес эрхлэгчид хэлдэг.

Ийнхүү эрчээ аван өсч буй үнийг тэтгэгч нь ипотекийн зээл болоод байгаа тухай яриа ч гарч. 900 гаруй тэрбум төгрөгөөр энэ хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Цаашдаа ч эх үүсвэр хангалттай байгааг Төвбанк мэдэгдсээр байгаа. Сүүлийн үед байр авах иргэд шинэ орон сууцнаас илүү хуучныг нь сонирхох болсон байна. Энэ нь үнэ өртгөөсөө гадна чанаргүй барилгууд ихээр баригдаж байгаатай холбоотойг иргэд хэллээ.

Шинэ орон сууцыг барилгын чанар, хүн амьдрах орчин нөхцлийг бүрэн хангасан байдлаар нь тансаг, стандарт сайтай, стандартын орон сууц гэсэн гурван ангилалд хуваадаг байна. Тансаг зэрэглэл гэдэгт дотоод болон гадаад дизайн, хүрээлэн буй орчны дээд зэрэглэлийн шийдэлтэй, эрчим хүчний хоёр эх үүсвэр бүхий, гэнэтийн осол аюулгүй байдлын дохиоллын систем болон харуул хамгаалалттай, нэг өрхөд 1.5-аас дээш гараж ноогддог ам метрийн үнэ нь 2.5 саяас дээш үнэтэй орон сууц аж. Харин стандарт сайн зэрэглэлийнх нь чанартай хийц бүхий, эрчим хүчний хоёр эх үүсвэртэй, 24 цагийн хамгаалалт болон СӨХ-ны үйлчилгээтэй, 150 ам метрээс бага талбайтай байх бөгөөд үнэ нь 1.8-2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Стандарт зэрэглэл нь 80 ам метр хүртэл талбай, эрчим хүчний нэг эх үүсвэртэй, ам метрийн үнэ нь 1.8 сая төгрөгөөс доош үнэ бүхий орон сууцыг  хэлдэг байна. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар нийслэлийн Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ 2.87 сая, Чингэлтэйд 2.37 сая, Сүхбаатарт 2.51 сая, Баянзүрхэд 2.34 сая, Баянголд 2.16 сая, Сонгино- Хайрханд 1.76 сая, Налайхад 1.22 сая төгрөгт хүрчээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 33 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 42 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 51 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 43 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 1 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 27 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 27 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин