Олимпийн аварга Юлия Липницкая байр хөлсөлдөг

2014-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Сочигийн өвлийн олимпоор тодрон гялалзсан Оросын 15 настай уран гулгагч Юлия Липницкаяг өнөөдөр танихгүй, мэдэхгүй хүн байхгүй. Тэрээр мөдхөн Японы Сайтама хотод уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Липницкая саяхан Москвагийн 1270 дугаар дунд сургууль дээр очиж сурагчидтай уулзжээ. Дасгалжуулагч Этери Тутберизегийн хамт ирсэн түүнийг сурагчид бүчин авч гарын үсгийг нь авч, патиараа татуулж байлаа. Олимпийн аварга Юлия Липницкая сурагчидтай илэн далангүй ярилцаж, “Олимпийн нээлттэй хичээл” заасан юм. Энэ үеэр өрнөсөн ярианаас толилуулъя.

-Таныг уран гулгалт руу хэн оруулсан юм бэ?

-Ээж минь уран гулгалт руу хөтөлж оруулж байсан. Тэгэхээр уран гулгалт намайг дуудаж, уруу татаагүй. Ээж минь оруулсан юм.

-Та гэртээ юу хийх дуртай вэ?

-Тэгэхээр ийм байна. Надад гэр байхгүй. Би хөлсний байранд амьдардаг.

-Олимпийн тоглолт танд ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?

-Мэдээж нааштай, сайхан сэтгэгдэл үлдсэн.

-Та хэнийг дагаж дуурайдаг вэ?

-Хэнийг ч дагаж дуурайдаггүй.

-Таны хамгийн дуртай харайлт юу вэ?

-Гүйцэтгэж дуусгасан харайлт.

-Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Гайхалтай. Учир нь тэр Ерөнхийлөгч шиг биш, энгийн хүн шиг л байсан.

 

Сурагчид гарсны дараа сэтгүүлчид орж ирж, нэрт кино найруулагч Стивен Спилбергээс Юлияд бичсэн захидлын талаар сонирхсон байна. “Шиндлерийн бүртгэл” киноны аянд улаан пальтотой охины хийсэн үзүүлбэр бүхний сэтгэлд хүрч, суут Спилбергийг хүртэл захидал бичихэд хүргэсэн юм. Харамсалтай нь нэрт кино найруулагч сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн захидлаа Юлия Липницкая охинд хаяглан илгээсэн ч эзэндээ хүрээгүй аж. Захидлыг хүнээр дамжуулан илгээсэн ч ирээгүй байгаа гэв.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 49 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 12 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 21 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 30 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 22 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 40 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 6 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 6 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин