Холливудын од, дуучин, жүжигчин Гвинет Пэлтроу нөхөр, Coldplay хамтлагийн дуучин Крис Мартинаас салж буйгаа зарлав. “Ухамсартай салалт” хэмээн нэрлэсэн тэдний хамтын мэдэгдэл Гвинет Пэлтроугийн хувийн веб сайт дээр гарчээ.
“Бид сэтгэлдээ гунигтайгаар салахаар шийдлээ” хэмээн мэдэгдэлд онцолсон байв. Тэд шүтэн бишрэгчдэдээ хандан “Ийм хүнд хэцүү цагт бидний хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэжээ. Пэлтроу, Мартин нар 11 жил ханилж, хоёр хүүхэдтэй болсон юм.