Ц.БАЯР
Засгийн газраас 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани элэгний өвчлөл болон олон төрлийн өвчлөлд гойд сайн нөлөөтэй гэх хүний эхэсийн тарилга “lannec”-ыг 2014 оноос Монголд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр оруулж ирээд буй юм. Энэ ажлын хүрээнд өмнө нь тус компанийн удирдлагууд Япон улсын эхэсийн төв клиникийн ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, профессор Махико Нагасег Монголд урьж, хүний эхэсийн тарилгыг орчин үеийн эмчилгээнд хэрхэн ашиглаж буй талаар сургалт зохион байгуулсан. Тэгвэл энэ удаа энэ сарын 22-нд Япон улсын анагаах ухааны доктор Кэйзо Ханадаг урьж, элэгний эмч нарын дунд сургалт семинар зохион байгууллаа. Уг сургалтад хот, хөдөөгийн элэг судлалын эмч нар, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмийн санч нар өргөнөөр хамрагдаж, сургалт лекц, илтгэлүүдийг сонсож, сонирхсон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн сургалт семинарт оролцсон улсын гурав дахь шатлалын томоохон эмнэлгүүдийн эмч нар ч бас энэ үеэр Япон улсын “Japan Bio Product” компанид үйлдвэрлэдэг хүний эхэсийн бэлдмэл Монгол Улсад орж ирээд, монгол хүний эрүүл мэнд, тодорхой өвчлөлүүдэд үр дүн өгөөд багагүй хугацаа өнгөрч байгааг дурьдаж байв. Уг сургалт бас дан ганцхан эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдсангүй, энэ арга хэмжээнд эхэсийн гаралтай энэ бэлдмэлийг хэрэглэж, элэгний хатуурал, архаг ядаргаа, цэвэршилт болон хөгшрөлт, гоо сайхан зэрэг олон өвчнөө ялан дийлж, эдгэж эрүүлжээд байгаа хүмүүс ч бас хүрэлцэн ирж, сэтгэгдлээ хуваалцаж, зөвлөгөө мэдээлэл авч байсан юм. Өнөөдөр Монголд элэгний В, С вирус, архи, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, элэгний өөхжилтөөс үүдсэн өвчлөл их байна. Тоон мэдээллээс үзэхэд, улсын хэмжээнд 210 мянган хүн идэвхтэй С вирус тээж явна. Түүнээс 40 орчим мянган хүн л эмчилгээнд хамрагдсан гэсэн судалгаа байгааг энд ирсэн хэрэглэгчид бас хэлж байв.
“Ди Жи Би” компанийн захирал Л.Аззаяа: Лайннек тарилгын эмнэл зүйн судалгааг ирэх оноос эхлүүлнэ
-Лайннек тарилга буюу эхэсийг 1930 оноос судалсаар 1954 онд шинжлэх ухаанд нэвтрүүлж 1970 онд албан ёсоор хэрэглэж эхэлсэн.Монгол Улсад оруулж ирээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд амьдралд үр дүнтэй гэдэг нь батлагдаж байна. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэхдээ олон улсын стандартын дагуу бүтээгдсэн дэлхийн гурваас дээш оронд зөвшөөрөгдсөн эмийг оруулж ирж, хэрэглэх зөвшөөрөл олгодог. Манай улсад орж ирсэн цагаас хойш жилдээ 2000-3000 хүн хэрэглэж байна. Эдгээр хүмүүст гарсан сайн үр дүн үйлдвэрлэгчээс өгсөн үр дүнгүүдтэй тохирч байна. Үүнээс дурьдвал, цэвэршилтийн эсрэг, гэмтлийн дараах нөхөн сэргээлтүүдэд, хөгшрөлтийн эсрэг, мэс заслын дараах нөхөн төлжилт гэх мэтчилэн олон салбаруудад хэрэглэж үр дүнтэй нь батлагдсан. Гэхдээ энэ удаагийн сургалт элэгний өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаад чиглэсэн. Албан ёсоор монгол хүний биед хэрхэн нөлөөлж байгаа болон үхэл ихтэй гамшгийн хэмжээнд хүрсэн манай улсын хувьд вирусээ устгаж чадсан ч элгээ эмчилж чадахгүй бол хичнээн вирус устгаад нэмэргүй. Тиймээс элэгний нөхөн төлжилт, дархлааг сайжруулахгүйгээр вирус авах магадлал хэвээр байна. Иймээс монгол хүний биед хэрхэн нөлөөлөхийг судлахыг хүсч “Элэг” төвийн докторуудтай судалгааг хийх гэж байна. Шастины нэрэмжит III эмнэлгийн элэгний тасаг, С.Бадамжав доктортой хамтарсан судалгааг хийсэн. Гэхдээ бага хүрээг хамарсан тул ирэх онд нэлээн өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байна.
Энэ тарилгыг өнөөдөр манай улсын эмнэлэгүүдэд албан ёсоор хэрэглээгүй байна. Гэхдээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Уг тарилгыг Япон улсаас албан ёсоор оруулж ирж байгаа “ Ди Жи Би” компаниас болон эмийн сангуудаас авч хэрэглэж болно. Япон улсын иргэд жилд 30 орчим сая ампулийг нь хэрэглэж байгаа мэдээллийг Монголын эмч нарт Японы эмч нар өгч байв. Японд 30-40, 70-80 настай хагалгаанд орж байгаа ямар ч хүн хэрэглэж байсан. Ер нь ямар нэгэн гаж нөлөөгүй гэдгийг япон эмч онцолж байлаа. Монголд 2014 оноос хойш борлуулснаас нэг ч гаж нөлөө гараагүй байна. Түүнчлэн манай улсад хамгийн их байдаг хүүхдийн тархины саажилт болон эмгэгүүдэд хэрэглэсэн нь үр дүнтэй байсан байна. Энэ тухай Грекийн эмч, эмнэлэг байгуулж үр дүнгээр нь илтгэл тавьж байсан хэмээн Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаян ярьсан юм. Саажилтанд дасгал хөдөлгөөн үр дүнтэй гэхээс өөр эмчилгээгүй үед энэ тарилга үр дүнтэй байна. Тархины эсийн төвшинд осолд орж гэмтсэн хүнд үр дүнгээ өгсөн. Мөн эмчилгээний тунгаас бага тунатай урьдчилан сэргийлэх тарилга бас бий. Манай орны хүмүүст хэрхэн нөлөөлж буйг эмнэл зүйн талын судалгааг ирэх жилээс хийхээр бэлтгэл ажлаа хийж байна.
Япон улсын анагаах ухааны доктор Кэйзо Ханада: Лайннек тарилга нь элэгийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг дэмжинэ
-Хүний эхэсийн тарилга буюу “lannec” нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин элэгний олон төрлийн өвчнийг анагаадаг. Тэр утгаараа Монголд эмчилгээнд өргөн хэрэглэж эхлээд байна. Монголчуудын дунд элэгний В, С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. Хүний эхэсийн тарилгыг анх Япон улсад элэгний өвчлөлд зориулан гаргаж байсан боловч явцын дунд өөр олон сайн үр дүн гарч байгаа учраас осол гэмтэл, мэс заслын дараах нөхөн сэргэлт болон дархлааг дэмжих гэх мэт олон өвчинд хэрэглэсээр байна. Гэхдээ “lannec” нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх зорилгоор Японд хүлээн зөвшөөрөгдсөн учраас ихэвчлэн иргэд элэгний өвчлөлд эмчийн зөвлөгөөний дагуу, эмчийн жороор хэрэглэдэг.
Монгол Улсын гавьяат эмч, клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаян:
- Эхэсийн гаралтай энэ тарилгыг Япон, Солонгос, Орос, Казак, Монгол, европын зарим улсууд өргөн хэрэглэж, үр дүнг нь үзсээр байна. Япон улсад энэ тарилгыг үйлдвэрлэдэг гурван компани байдаг. Нэг байгууллага нь 10 сая ампулийг борлуулдаг гэхээр ямар эрэлттэй байгаа нь харагдаж байна. Харин Монголд "Ди Жи Би" компани албан ёсоор оруулж ирээд хэрэглэж байна. Би өөрийнхөө эмчилгээний практик туршлагад хэрэглэсэн тохиолдлууд нь ихэвчлэн гэмтэлтэй хагалгааны дараа, тархинд цус харвасан, хавдар авсан, нуруу нугасны гэмтэлтэй хүмүүст санал болгож хэрэглүүлсэн нь маш үр дүнтэй байсан. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань нөхөн төлжүүлэхдээ маш сайн нь мэдэгдэж байгаа юм. Тиймээс Монголд энэ тарилгыг шинжлэх ухааны үндэслэлтэй албан ёсны томоохон судалгааг эхлүүлж, хамтран хийх тухай саналыг “Ди Жи Би” компанид тавсан. Энэ бүтээгдэхүүн зөвхөн хавдар авсан, цус алдсан хүмүүсээс гадна унадаг татдаг, саажилттай өвчтөнүүдэд ч мөн үр дүнтэй байна.
“Хаппи веритас” оношлогооны төвийн зөвлөх Хүний гавъяат эмч Н.Чойжамц: С вирус устсан ч элэг хатууралтай хэвээр үед Лайннек л үр дүнтэй
- Лайннек тарилгыг элэгний эмчийн хувиар сонирхож эхэлсэн. Элэгний С вирустэй хүмүүст уулгах эм, тарилга байхгүй байхад орж ирсэн. Лайннек төрөл бүрийн өвчтэй хүнд сайнаар нөлөөлсөн. Элэгний хатуурал, элэгний эд, эсийн нөхөн төлжилт болон дархлааг сайжруулж байсан. Элэгний вирустай хүмүүст хамгийн гол нь дархлааг дэмжих хэрэгтэй байдаг. Лайннек энэ бүгдэд үр дүнтэй байсан. С вирусыг устгах эм орж ирсний дараа С устсан ч элэгний церозтой тохиолдол их байсан. Энэ үед энэ тарилгыг хэрэглэснээр үр дүнгээ өгч эхэлсэн. Элэг нь өвдсөн хүн царай нь их харладаг. Лайннек хэрэглэхэд царай нь цайрч, өнгө зүс ордог. Монголд вирусгүй атлаа элэг нь гэмтсэн хүмүүс их байдаг. Мөн өөхлөлт, төмрийн илүүдэлтэй хүмүүс хэрэглэвэл үр дүнтэй юм.
Лайннекийн хэрэглэгч Л.Төмөрхүү: Би сүүлийн дөрвөн жил Лайннек хэрэглээд миний элэг өөрчлөлтгүй хэвийн болсон
-Би анх Лайннек тариаг Монголд орж ирсэн, хүмүүс хэрэглэж байна гэдгийг сонсож байсан. Харин нэг залуу би тэр тариаг өөртөө хэрэглэсэн. Мний элэг томорч, хөдөлмөрийн чадвараа алдаж гэртээ хэвтэж байсан. Үүнийг хэрэглээд одоо ажлаа хийгээд явж байна гэж ярьсан. Тэгээд үнэхээр бодиттой юм гэдгийг сонсоод шууд хэрэглэсэн. Сүүлийн дөрвөн жил хавар, намар хийлгэж байна. Өмнө миний элгийг хатууралтай, барсгар байна гэдэг байсан. Хэрэглсэний дараа шинжилгээ өгөхөд элэг хэвийн өөрчлөлтгүй болсон байна гэдэг. Би B,C вирусгүй зөвхөн элэг хатууралтай байсан. Өмнө би элгээ С.Бадамжав докторын хяналтад гурван жил эмчлүүлсэн. Харин сүүлийн дөрвөн жилд Лайннек тарилга хэрэглэж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Элэгний ямар нэгэн өөрчлөлт эмгэгтэй бол Лайннек тарилга үр дүнтэй
2019-11-24
Нийтэлсэн: Админ
 1 мин