Павел Глоба: Украин задарч гурван хэсэгт хуваагдана

2014-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Украин улс нэгдмэл, тусгаар тогтносон улс байхаа больж магадгүй хэмээн Оросын зартай зурхайч Павел Глоба хэлж байна. Түүний үзэж буйгаар, Европын холбоог ч мөн ийм хувь заяа хүлээж байгаа аж. Украин улс эдийн засаг, улс төрийн хямралаа даван туулж чадалгүй гурван хэсэгт хуваагдана, тэдгээрийн хоёр нь Оросын бүрэлдэхүүнд орно хэмээн орос зурхайч хэллээ.

“Задрал одоо явагдахгүй. 2014 онд хэдийгээр газар нутгийн бүрэн бүтэн байдал нь албан ёсоор хадгалагдах ч Украинд бие биенээсээ хараат бус хоёр засаг захиргаа бий болно, яг л Молдав шиг. Зүүн Украины холбоо Киевт захирагдахаа больж, үнэн хэрэгтээ Оросын эзэнт гүрний нэг хэсэг болно” хэмээн Павел Глоба хэлснийг “Новый Регион” агентлаг уламжиллаа.

Европын холбоо бас ийм хувь тавилантай бололтой.“Нэгдмэл Европын холбооны буурин дээр хэд хэдэн холбоо бий болно. Скандинавын болон Балтийн тэнгисийн орнууд “Ганзейн холбоо”-ны залгамж болох Хойд холбоог үүсгэнэ. Франц, Итали, Испани Өмнөд Европын холбоог үүсгэн тусдаа гарна. Европын холбоо гэсэн байгуулал тэсч хоцрох ч зөвхөн цаасан дээр л үлдэнэ” хэмээн Глоба харж байгаа аж.

Орос зурхайчийн зурлагад бууснаар, цэрэг, улс төрийн бусад холбоо ч задрах ажээ. “Хямралын төгсгөл үед НАТО-гийн эвсэл ч тэсэхгүй задрана. Тус эвсэл ойрын үед жаахан хүчирхэгжих ч дараа нь хүч нь суларч бутарна” хэмээн Глоба хэллээ.

Тэрээр мөн АНУ-ын ирээдүйн талаар төлгө буулгасан байна. “Нэгдсэн улсыг том хямрал хүлээж байна. Америк лидерийн байр сууриа алдана. Ерөнхийлөгч Барак Обама халаагаа өгсний дараа АНУ-д хүнд бэрх цаг үе ирэх болно” хэмээн Павел Глоба онцолжээ. Дорнодод ужгирсан дайн дэгдэж магадгүйг нэрт зурхайч сануулж байна. “Энэ дайн Ирантай л битгий холбогдоосой гэж бодож байна. Хэрвээ Ирантай холбоотой дайн дэгдвэл энэ дэлхий дээр жинхэнэ гамшиг нүүрлэж, терроризмийг хянаж чадахаа болино” гэв.

Орос улс 2014 онд ямар нэг дайнд татагдаж орохгүй хэмээн тэрээр баталж байна. “Танхай балмад этгээдүүд дэлбэлж тэсэлнэ. Гэхдээ цааш даамжрахгүй. Энэ он Оросын хувьд дайснуудаа таньж мэдэх он болно” хэмээн Глоба онцлон тэмдэглэлээ.

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

16 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

20 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

23 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

26 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

28 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 32 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 41 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 41 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 41 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

11 цаг 41 мин