“Заалны скэйтпарктай болбол логогоо наахыг хүсдэг”

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Монголын “Уухай” скэйтбоардын холбооны дарга Б.Одмандахтай ярилцлаа. -Скэйтбоард сонирхогчид хэдэн мянгаараа бий. Гэтэл тэднийг төлөөлдөг нь ганцхан танай холбоо шүү дээ? -Би 2008 оноос дөрвөн найзтайгаа гулгаж эхэлсэн. Тухайн үед скэйтбоард  сонирхдог залуус одоогийнх шиг олон байгаагүй. Тиймээс бид энэ спортод дурлаж шинээр гулгаж байгаа хүүхдүүдэд зориулж ямар нэг зүйлийг хийх ёстой юм байна гэж ярилцаад 2013 онд “Уухай” холбоогоо байгуулсан. Манай холбооны үйл ажиллагааны хувьд сонирхогч хүүхдүүдэд өөрсдийн ур чадвараа зааж, тэдэнтэй ойр байх зорилготой. Мөн скэйтбоард айдастайгаа тулж түүнийгээ даван туулдаг спорт учраас бичлэг хийж залуустаа сурталчлах зэргээр олон ажил хийдэг. Скэйтбоардыг олонд түгээх, энэ спортод залуусыг олноор нь татан оролцуулахын тулд хоёр жилд нэг удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд уулзалт өдөрлөг хийдэг болсон. -Манай улсад гулгах орчин нөхцөл сайн биш. Тэр бүр гулгах газар олдохгүй байна. Танай холбооныхон хаана гулгадаг вэ? -Биднийг анх гулгаж байхад Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайгаас өөр гулгах газар байгаагүй. Одоо ч энэ байдал хэвээрээ. Хүүхдүүд маань 23 дугаар болон хорооллын загасны дэлгүүрийн урд талбай дээр гулгаж байна. Хүмүүс бодохдоо скэйтбоард гудамжны спорт биз дээ. Гадны улсууд шиг гудмаар л гулгахад болох юм биш үү гэдэг. Гэтэл Улаанбаатар хотын зам болон бусад улсынх ямар ялгаатай билээ. Монголд явган хүний зам төдийлөн сайн биш, үнэхээр асуудалтайг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс гулгахад хүндрэлтэй. Скэйтийн дугуй жижиг учраас тэгш зам дээр явахад л аюулгүй байдаг. -Азийн скэйтбоардчидын уулзалтад яваад ирсэн гэсэн. Танай хүүхдүүд ур чадварын хувьд ямар байна вэ? -Хятадын Нанжин хотод Азийн бүсийн орнуудын 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулдаг зуны кэмп хөтөлбөрт холбооныхоо хоёр хүүхэдтэй явсан. Өндөр хөгжилтэй улс орны хүүхдүүд ч ирсэн. Харин бидний хувьд анх удаа зориулалтын скэйтпарк дээр гулгаж үзсэн. Бидний хувьд маш хурдан гулгаж сурсан. Зарим орны хүүхдүүдийн хажууд бид чадварын хувьд илүү байсан ч байж мэднэ. Тэгж бодохоор бидэнд боломж бий. Кэмп хөтөлбөрийн сүүлийн өдөр хүүхдүүдийн дунд тэмцээн зохиож 10 гаруй орны хүүхдүүдээс чансаагаараа дундуур жагссан. Энэ нь  бидэнд боломж байгааг харуулж буй юм. Монгол хүүхдүүдийн нэг давуу тал бол экстрим спортын төрлүүдэд зоригтой ханддаг. Гэхдээ чадварынхаа хувьд дээшилье, тэмцээн уралдаанд оръё гэхээр стандартад нийцсэн скэйтпарк байдаггүй. Бэлтгэл сургуулилт хийж байж л бид хөгжих боломжтой. -Нийслэлд скэйтпарк нэг ч байхгүй гэж үү? -Намайг бага байхад XIII хороололд нэг скэйтпарк байдаг байсан. Тэр нь стандартад нийцдэггүй. Мөн арчилгаа тордолгоо байхгүйгээс эвдэрч муудаад сүүлд барилга барьсан. Одоо бол Ривер гардэн хотхон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ганц нэг байдаг ч стандартын дагуу биш. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд унадаг дугуй, роллик, скэйтэд зориулсан гэхэд болно. - Энэ спортыг хөгжүүлэхэд залуус ямар үүрэгтэй ажиллах шаардлагатай байна вэ. Танай холбооны цаашдын зорилгыг сонирхвол? -Жил бүрийн зургадугаар сарын 21-нд дэлхий нийтээр скэйтбоардаар хичээллэдэг хүмүүс гулгадаг өдөр тохиодог. Энэ өдөр Монголд хүүхдүүдийнхээ дунд тэмцээн зохиогоод зургаан жил болж байна. Жил бүр хүүхдүүдийн чадвар сайжирч, сониорхогчид нэмэгдэж байна. Гэсэн ч тэмцээн уралдаан хангалтгүйгээс энэ спорт төдийлөн хөгжихгүй байна. Тиймээс бид бүх зардлаа өөрөөсөө гаргаад шагналынх нь санг нэмэгдүүлэх тусам хүүхдүүд сонирхох нь их болсон. Зуны гурван сард л талбайд гулгах боломжтой болохоор заалны скэйтпарк барих хэрэгтэй. Хүмүүс скэйтпарк барьж өгье гэсэн санал тавьдаг. Гэвч зааланд бариулмаар байна гэхээр барилга барина гэдэг хэцүү гэдэг. Сагстай зүйрлэвэл  шийд рүү бөмбөгөө шидэж байж тэр тоглоомын жинхэнэ утга гардаг. Харин бидэнд бөмбөг байгаа шийд нь алга. Бөмбөгөө залах техникт  л суралцаж байна. -Монголд скэйтбоард сонирхдог хүн хэр олон байдаг вэ. Тухайлбал, танай холбоо хэдэн тамирчинтай вэ? -Яг одоогоор манай холбоонд албан ёсны 12 тамирчин бий. Монголд скэйтбоард сонирхдог 6000 гаруй залуу бий. Даанч хөгжиж, дэвших, ур чадвараа нэмэгдүүлэх орчин дутмаг байна. Бидний цаашдын зорилго бол Монгол орныхоо өнцөг булан бүрт энэ спортыг хөгжүүлэхийг хүсч байна. Анх гулгаж байхад Монголд скэйтборд зардаггүй захиалж авдаг байсан. Харин одоо хоёр ч дэлгүүр нээгдсэн нь нэг үеийг бодоход хөгжиж байна. Одоо зориулалтын скэйтпарк барьчихвал хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах боломжтой болно. Түүнээс гудамжинд гулгаж байгаа хүүхэд болгон хамгаалалтын малгай өмсч аюулгүй байдлаа сахиж чадахгүй шүү дээ. Мөн өөрсдийн гэсэн скэйтпарктай болоод “Уухай” клубынхаа логог хананд нь наахыг мөрөөддөг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.21  ПҮРЭВ  №232  (6199)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22