Өрнөдийн ертөнц Оростой сөргөлдсөний учир

2014-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Францын “Atlantico” сэтгүүлд гарсан улстөр судлаач Александр Дель Валлийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Крымийн асуудлаас үүдэн өрнөдийн ертөнц болон Москвагийн хооронд дипломат дайн ид дүрэлзэж байна. Энэ сөргөлдөөн ямар улбаатай, юунаас эхэлснийг одоо санах хүн цөөн байх шиг.

Уг нь В.Путин 1999 оны арванхоёрдугаар сард ЗХУ-ыг нураан өрнөдийн ертөнцтэй ойртох болсон ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельциний залгамжлагч болон гарч ирсэн хүн. Тэр үед В.Путин өнөөгийн Евразийн бүсийн бодлого бус Москваг НАТО болон Европын холбоотой харилцаагаа өргөжүүлэн хөгжихийг хүсч байлаа.

Тэрээр 2003 оны Иракийн хоёрдугаар дайн болон 2004 оны Москвагийн нөлөөллийг эсэргүүцсэн Украины “Улбар шар” хувьсгалын улмаас өрнөдтэй дотносох бодлогоосоо татгалзаж эхэлжээ. Иракийн хоёрдугаар дайн лалын бус, Орост элэгтэй С.Хусейний дэглэмийг нураахад чиглэж байсан бол “Улбар шар” хувьсгалыг өрнөдийн ертөнц бүрэн дэмжсэн билээ. 

Өөрийнх нь ашиг сонирхлын эсрэг чиглэсэн энэ хоёр үйл явдлын дараа Москвагийн тэвчээр алдарсан гэж үзэж болно. Учир нь, үүнээс өмнө 1990-ээд онд ОХУ өөрийн холбоотон, адилхан үнэн алдарт шашинтай, ах дүү Югославыг задлах үйл явцтай эвлэрэн дуугүй өнгөрөөд байсан юм. Югославыг задласнаар НАТО дорно зүг өргөжих явцаа хөнгөвчлөн өрнөдийг дэмжигч Македони, Босни, Хорват, Монтенегро, Косово зэрэг бичил улсуудыг бий болгосон.

Улмаар Ирак болон Афганистан дахь дайны дараа ОХУ НАТО, АНУ-ын зэвсэгт хүчинд үндсэндээ бүслэгдэн Энэтхэгийн далай, Персийн булан, Газрын дундад тэнгист гарцгүй болсон гэж хэлж болно. Мөн ЗХУ-ын үед нөлөөнд нь байсныхаа хариуг авах гэсэн Зүүн Европ, Балтийн орнууд ар араасаа Европын холбоо, НАТО-д элссэн. Ийнхүү Москва баруун талаасаа НАТО-той бараг шууд хиллэх болжээ.

Энэ бүхэн В.Путинд өрнөдийн ертөнц ОХУ-тай хамтрах бус нөлөөг нь багасган бүслэхийг хүсч байна гэдгийг ойлгуулсан нь тодорхой. Ийм нөхцөлд түүнд хариу нүүдэл хийхээс өөр ямар зам үлдэх вэ. Тэрээр Украины засгийн эрхэнд Оросын эсрэг бодолтой радикал хүчнийг хэрхэвч гаргаж болохгүй гэж үзсэн нь мэдээж. Тэгээд ч Украины иргэдийн нэлээд хувь орос үндэстэн юм уу орос хэлтэн шүү дээ. Иймд Украиныг тэр чигт нь алдвал Москвагийн геополитикийн нөлөөлөл маш их гарз амсах байв.

Хөрш зэргэлдээ Украинд илт НАТО-г дэмжигч, үндсэрхэг улстөрчид төрийн эрхийг авангуут В.Путин маш шуурхай хариу нүүдэл хийж дийлэнх иргэд нь орос үндэстэн болох Крымийн бүгднайрамдах улсад бүх нийтийн санал асуулга явуулж ОХУ-д нэгтгэх болоод байна. Үүнийг Киевийн шинэ эрх баригчид болон өрнөдийн ертөнц хууль бус гэж үзэж буй.

Гэтэл 1999-2007 оны хооронд НАТО-гийн гишүүн орнууд Серб дахь салан тусгаарлагч лал шашинтай албани үндэстнийг илт дэмжээд олон мянган энгийн иргэдийн амь насан хүрч, Сербийн стратегийн бүх бүтцийг нураасан агаарын довтолгооны үр дүнд Косовог тусгаар улс болгосон шүү дээ. Гэтэл нэг ч буун дуу гараагүй Крымийн ир­гэд бүх нийтийн санал асуул­гын үндсэнд ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоор болж байна. НАТО болдог, харин ОХУ болдоггүй хоёр стандарттай олон улсын эрх зүй байж болохгүй л болов уу.

В.Путиний үзэж буйгаар өрнөдийн ертөнц өөрийн түшиц газар, баазуудаа дэлхий даяар, тэр ч бүү хэл ОХУ-ын хил орчимд алдахгүй эрмэлзсээр иржээ. Үүнтэй адил ОХУ ч дулаан тэнгисүүдэд гарц нь болж буй Сири, Крым зэрэгт байрладаг стратегийн баазуудаа хамгаалах бүрэн эрхтэй гэж тэрээр мэдэгдсэн.

ОХУ-ын Крым дахь бодлогыг эсэргүүцэн өрнөдийн орнууд Москвад хүйтэн дайнаас хойш үзэгдээгүй хориг арга хэмжээ авч байна. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Үүний эсрэг Москва ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг өрнөдийн аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж, ХБНГУ, Итали, Балтийн орнууд руу байгалийн хий экспортлохоо зогсоож чадна. Энэ нь өрнөдөд яавч ашиггүй.

Эцэст нь тэмдэглэхэд, хүйтэн дайны үе рүү буцахыг хэн ч хүсэхгүй. Хоёр тал эвлэрэхээс өөр гарц өнөөгийн амаргүй ертөнцөд байхгүй билээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 33 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 56 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 5 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 14 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 6 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 24 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 50 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 50 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин