С.Ганбаатар: Олигархиуд Үндсэн хууль батлах юм бол фашизм болно

2019-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай Үндсэн хуулийн өөрчлөлтийн эргэн тойронд ярилцлаа. -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ? -Үндсэн хуулийг өөрчлөх үү, өөрчлөхгүй юу гэж эрх баригчид удтал  ярьсан. 1990-ээд оны дөнгөж эхэнд хувьчлалыг явуулах уу, үгүй юу гэж их ярьж байсан. Яг түүнтэй адил юм болж байна. 1990-ээд онд  хувьчлалыг явуулахын өмнө хэн, хэзээ, яаж, ямар аргачлаар  явуулах юм бэ гэдгийг огт яриагүй. Ингээд хувьчлал гэдэг юм руу ямар ч бэлтгэлгүй шуурч орсноор үйлдвэрт ажиллаж байсан  400 гаруй хүнийг  шууд гудамжинд гаргасан. Тэгвэл түүнтэй адилханаар Үндсэн хуулийг хэнээс асуух вэ, яаж асуух вэ, хэзээ асуух вэ, ямар аргачлалаар асуух вэ, хаана асуух вэ гэдэг асуултуудад хариулахгүйгээр өөрчлөх гэж шууд дайралт хийнэ гэдэг маш аюултай. Энэ хүмүүс хувьчлал шиг дараагийн том луйврыг  хийх гэж байна. Гадны захиалга явагдаж байна. -МАХН үүнд   ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ? -Бидний байр суурь тодорхой. Н.Энхбаяр даргын санаачилж, хуульч, эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд   бид гурван жил тойрон  нийт ард иргэдийнхээ саналыг асуусан. Үүнийгээ бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж байгаа хүмүүст өгсөн. Үндсэн хуулийг эрх баригчид өөрөө өөртэйгээ гэрээ хийж өөрчлөх гэж байгаа бол энэ нь гэмт хэрэг.  Айн Рэндийн хэлсэн нэг алдартай үг бий  “Зөвшилцөл бол фашизм юм” гэж. Ард түмэнтэйгээ зөвшилцөхгүйгээр зөвхөн  65-ын бүлэг өөрөө өөртэйгээ зөвшилцөх юм бол олигархиуд өөртэйгээ зөвшилцөж байна гэсэн үг. Олигархиуд хоорондоо  зөвшилцөж байгаад  Үндсэн хуульд  өөрчлөлт оруулж батлах юм бол  энэ нь фашизмаас долоон дор зүйл болно. Өнөөдрийн УИХ-д  мандат байхгүй. Эд ард түмнээс мандат авч УИХ-ын гишүүн болохдоо та нарыг ажилтай, орлоготой болгоно, үүний төлөө “Рио Тинто” компанитай  байгуулсан Оюутолгойн гэрээг сайжруулна гэж хэлсэн. Өнөөдөр түүнийгээ хийж чадахгүй байна. Оюутолгойн гэрээг засахын тулд хоёр удаа ажлын хэсэг байгууллаа. Өнөөг хүртэл засч чадсангүй, одоо гурав дахь жилдээ ороод явж байна. Эд “Рио Тинто” компанийн  хараат УИХ –ын гишүүд. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 65-ын бүлэг батлах юм бол тэр нь “Рио Тинто”-гийн Үндсэн хууль болж гарч ирнэ. Ер нь бол “Рио Тинто” –той байгуулсан Оюутолгойн гэрээг  ашигтай болгож  байж Монголд мөнгө орж ирэх, ажлын байр бий болох боломжтой. Өөр арга байхгүй.  Монгол Улс мөнгөтэй болох, ажлын байр бий болгох нь  уул  уурхайгаас, тэр дотроо Оюутолгойн гэрээг ашигтай болгохоос  хамаарна.  Оюутолгойн гэрээний тухай саяхан нэг хүн ном гаргасан байна лээ. Би  “Оюутолгойн үнэн төрх” гэдэг номыг ойрын үед бичиж хэвлүүлнэ гэсэн бодолтой байгаа. -Тэгэхээр гадны захиалгат Үндсэн хуулийг батлах гэж УИХ улайрч байна гэж үзэж байна уу? -Яг тийм.  Үндсэн хуулийг ард түмнээсээ асууж, саналыг нь авсны үндсэнд батлах ёстой. Ард түмний Үндсэн хууль ингэж л  бий болно. Энэ дарааллыг зөрчвөл фашизм болно гэсэн үг. -Гэтэл эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ойрын 30 жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохын тулд хийж байна гэж тайлбарлаад байх юм? -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яагаад болохгүй вэ гэдгийг би өмнө нь телевизийн нэвтрүүлэгт орохдоо зүйл, заалт бүрээр нь тайлбарласан. Товчхон хэлэхэд, төрд байгаа хүмүүс  хоорондоо албан тушаал булаацалдсан зүйлүүдээ л цаасан дээр буулгасан. Түүн дотор уул уурхайн баялаг ард түмний мэдэлд байх уу, үгүй юу гэдэг заалт байхгүй. Шүүгч нарыг улстөрчид өөрсдөө томилно гэдгээ дахин давтан  заагаад байгаа. Ард түмнээс хараат, сайд дарга нарыг шүүдэг шүүгч байх талаар байхгүй. УИХ, Гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч, шүүх засаглал,  парламент нэг танхимтай байх уу, хоёр танхимтай байх уу гэхчлэн засаглалын асуудал огт байхгүй. Тэгсэн атлаа хоорондын эрх мэдлийн булаацалдаан, албан тушаалын хэрүүлээ л оруулсан. Энэ хүмүүс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг насаараа хийнэ гэж бодож андуурч байх шиг байна. Гэтэл тийм биш юм. Энэ олон зүйлийг тэд  ард түмнээсээ асуухаас айж байгаа. -Монголчууд яавал  байгалийн баялгаасаа  тэгш ашиг хүртэх вэ? -Үүнийг МАХН  Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлдөө тодорхой заасан байгаа. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Монгол Улсын газрын хэвлий, түүний доорх баялаг ард түмний дундын өмч мөн” гэж заасан байгаа. Бид үүнийгээ өнгөрсөн долдугаар сард бичгээр УИХ-д өгсөн. Есдүгээр сард Төрийн гурван өндөрлөгтэй  энэ асуудлаар уулзаж тайлбарласан. Шинэ Дээд Үндсэн хууль буюу байгалийн баялагтай холбоотой бидний саналд иргэдийг яаж орон сууцанд хамруулах вэ, эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн төлбөргүй болгох вэ гэдгийг маш тодорхой  тусгасан байгаа. Энэ бол  500 гаруй мянган  иргэнээс саналыг нь авч тусгасан хуулийн төсөл. Гурван жил орчим хугацаанд  бүх аймаг, сумаар  тойрч иргэдээсээ асууж явсан бидний хөдөлмөр байгаа. Үүнийгээ бид бичгээр  өгсөн, уулзаад тайлбарласан. Өнөөдрийг хүртэл төрийн дээд удирдлагууд, тамгын газар ,хуулийн хэлтсээс нь нэг ч хариу ирүүлээгүй.  Ядаж  “Үүнийг чинь ойлгохгүй байна” гэх юм уу, энэ  зүйл,  тэр заалт нь болохгүй байна, ийм үндэслэлээр болохгүй байна   гэж бидэнд хэлж болно доо, гэтэл ийм юм огт алга. Тэнд “ Уул уурхайн баялаг бол нийт ард түмний дундын өмч” гэсэн маш тодорхой бөгөөд ойлгомжтой заалт байгаа. Түүнээс нийтийн өмч гэж бүрхэгдүүлээгүй,  төрийн мэднэ гэж займчуулаагүй.  -“Уул уурхайн баялаг бол нийт ард түмний дундын өмч” гэж хуульчлаад  баталчихвал  ямар өөрчлөлт  гарах вэ? -Энэ заалтыг баталчихвал маргаашаас нь эхлээд “Рио Тинто” компанийн өмчлөөд байгаа Оюутолгойн гэрээний талаар Монголын ард түмнээс саналыг нь авч  шийнэ. Хэдхэн олигарх  шийддэг явдалд цэг тавина. Цаашлаад Тавантолгой байна уу, одоо маргаантай байгаа “Эрдэнэт”-ийн уурхай гэхэд Орхон аймгийн иргэд, Монголын ард түмэн хоорондоо санал солилцож  ярилцаж байгаад шийднэ гэсэн үг. Ийм  заалтыг бид Дээд хуулийн төсөлдөө оруулсан байгаа. Гэтэл өнөөдөр УИХ, түүний олонх болсон 65-ын бүлэг  нийт ард түмний дундын өмч болсон уул уурхайн баялгийг  хуульчилна гээд сууж байгаа, энэ бол гэмт хэрэг. Үндсэн хууль гэж юуг хэлэх вэ гэвэл, хууль зохиодог, хууль хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг хянадаг хүмүүсийг яаж хуульчлах вэ  гэдэгт чиглэдэг. Үндсэн хууль анх Францад үүсэхдээ дарга нарын эрх чөлөөг боомилох уриатайгаар  бий болсон. Тэгэхээр задарсан хулгайч, улстөрч, олигархиудыг яаж шийдэхийг Үндсэн хууль хуульчлах ёстой болохоос хулгайч, луйварчид өөрсдөдөө зориулж  Үндсэн хууль баталж болохгүй. -УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахаар бараг л шуударч байна. Ажлын хэсгүүд нь  саналаа  нэгтгээд хэлэлцье гэдэгт хоёр нам гар барьчихлаа? -Энэ янзаар баталчихвал Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн үг орой руу нь орох байх.  “Ард түмэн минь ээ, энэ 76 хүн Үндсэн хуулийг та нартай ярихгүйгээр батлаад явуулчих юм бол очихоор нь битгий сонгоорой” гэж цөөн боловч шударга гишүүд нь хэлж байгаа. Эх сурвалж: www.polit.mn
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

6 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

1 цаг 12 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

8 цаг 31 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

8 цаг 31 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

8 цаг 31 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

8 цаг 31 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

23 цаг 26 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

23 цаг 34 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

23 цаг 55 мин