Бид зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ?

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Тогтохбаяр

Төвлөрсөн төлөвлөгөөт системийг халж, зах зээлийн эдийн засагт шилжсэнээ зарлахаас өмнөх бүтэн зуунд Азийн зүрхэнд орших аугаа түүхт Монголын нэр зөвхөн өмнөд, хойд хөршийнхээ аль нэгнийх нь нэрний дагуул байдлаар ашиглагддаг байв. Одоо ч гадна дотны зарим нөхөд Хятадын Монгол уу? Оросын Монгол уу? гэж лавладаг. Гэхдээ бид 30 жилийн өмнөхтэй харьцуулахад одоо итгэл төгс “Монгол тусгаар улс” хэмээн хариулж, сайхан зан хөдлөвөл Хүннү гүрэн, эзэн Чингис гээд гайхалтай баялаг түүхээ хуваалцаад, хурдацтай хөгжиж буй эдийн засаг, асар баялаг байгалийн нөөцөө гайхуулдаг. Эл түүх бол 30 жилийн өмнө ч ярьж болох л байсан зүйл, харин өнөөдрийн гайхуулаад байгаа хурдацтай өсөлтийг зах зээлийн эдийн засаг бидэнд өгсөн юм.

Тэртээ 1990 оны эхэн үе, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр бидний амьдралд олон шинэ зүйл, олон шинэ нэр томъёо гарч ирсэн. Тухайн үед эдийн засаг харьцангуй жижиг, бидний хэрэглээ ч барагтайхан байснаас шалтгаалан валютын ханш гэдэг зүйл төдийлөн олон хүний анхаарлыг татдаггүй байсан бол байгалийн нөөц баялагаа идэвхитэй ашиглаж, гадныхан манайд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн буюу 2000-аад оны дунд үеэс ханшийн талаарх яриа сонсогдох нь элбэгшиж өдгөө бараг хүн бүрийн ярианы сэдэв болжээ. Энэ нь ч нэг их гайхаад байх зүйл биш, байгалийн баялагтай, хөгжиж буй бусад улсууд бүгд л ийм замналаар явдаг бичигдээгүй хууль бий.

Ханш хэмээх энэ зүйл нь эдийн засгийн утгаараа бидний хэрэглэдэг будаа, гурилтай адилхан доллар, юань гэдэг барааны төгрөгөөр илэрхийлсэн үнэ юм. Бидний нэрлэж заншсан зах зээлийн эдийн засгийн онолоор барааны үнэ тухайн барааг авахыг хүсэж буй хэмжээ буюу “эрэлт”, тухайн барааг зарах боломжтой хэмжээ буюу “нийлүүлэлт” гэсэн 2 хүчин зүйлс дээр үндэслэн тогтдог. Амьдралд ойр жишээгээр тайлбарлавал, Булган аймгийн Сайхан сум айргаараа алдартай, хүн бүр Сайханы айргийг уухыг хүсдэг буюу эрэлт өндөр байдаг ч байгаль цаг уур, адууны тоо, тухайн нутаг дахь өрхийн үйлдвэрлэлээс хамаараад исгэх айраг буюу жил бүрийн нийлүүлэлт ялгаатай байдгаас үнэ хэлбэлздэг. Хэрэв тус сумын засаг дарга айрагны үнийг нэг түвшинд барихаар болсон тохиолдолд эхний үед худалдан авагчид ашигтай байх хэдий ч өдөрт үйлдвэрлэх айрагны хэмжээ буюу нөөц хязгаарлагдмал учраас нэг л өдөр үнийг тогтмол түвшинд барих бодлого нуран унаж үнэ нэмэгдэх буюу зах зээлийн тэнцвэрлүүгээ очно.

Энэ зарчим валютын ханшин дээр ч мөн үйлчлэх бөгөөд бидний өнгөрсөн хямралын жишээ  үүнийг батлан харуулдаг. 2000-аад оны дунд үе хүртэл харьцангуй бага буюу жилд дунджаар 100-150 сая ам.долларын алдагдалтай явж ирсэн манай гадаад худалдаа 2007 онд 228 сая ам.доллар, 2008 онд 710 сая ам.долларын алдагдалтай гарсан буюу валютын гарах урсгал, орох урсгалаасаа давамгайлж, төгрөгийн ханш сулрах дарамт нэмэгдэх үедханшийг 1200 түвшинд барихаар оролдож байсны уршигаар валютын нөөц шавхагдаж,ханш огцом нэмэгдсэн.Тухайн үед энэ цочир өөрчлөлтийг эдийн засагхүлээж авах боломж, хугацаа хомс байсны улмаас хямралтай нүүр тулж ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт зэрэг олон хөндүүрсэдэв бий болсон.

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дараагийн хямралыг зөгнөсөн, ард иргэдийг түгшээсэн нийтлэл, ярилцлагууд ихээр гарах болжээ. Үнэхээр нөхцөл байдал түгшүүрийн дохио өгөөд байна уу гэдэг дээр хүмүүс үндсэндээ 2 байр сууринд хуваагдаад байна. Эхний бүлэгт валютын ханшийг тогтмол түвшинд бариагүйтэй холбоотойгоор хямрал үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрдчихсэн талаар анхааруулагчид буюу ханшийн өсөлтөөс алдагдал хүлээсэн пүүс, компаниуд тэдгээрийн удирдлагууд орох бол дараагийн хэсэгт ханшийн уян хатан бодлогыг баримтлагчид буюу өнгөрсөн хямралаас туршлага хуримтлуулсан бодлого боловсруулагч, эдийн засагчид багтана.

Энд аль нэгнийг нь зөвтгөж, үүссэн нөхцөл байдалд буруутан хайхаас илүүтэйгээрнөхцөл байдлыг судлаачийн байр сууринаасдүгнэх гээд үзье. Байгалийн баялаг ихтэй өндөр хөгжсөн  ихэнх орны хувьд хөгжлийн эхний шатанд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, зам, барилгын материалын импорт нэмэгдсэнээс шалтгаалан худалдааны алдагдал өсдөг. Энэхүү процесс нь уурхайн үйл ажиллагаагаа эхэлж экспортод гаргах хүртэл үргэлжилнэ. Харин дараагийн шатанд мэдээж орж ирсэн хөрөнгө оруулалтаа экспортын орлогоор нөхөж эхлэх бөгөөд энэ үед гадаад худалдаа ашигтай болдог. Товчхондоо уул уурхайд тулгуурлан хөгжсөн орнуудын жишиг энэ бөгөөд манай орны хувьд ч энэ зарчмаар явж байгаа, гагцхүү бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн энэ зааг үеийг хямрал гэж хараад байгаа юм биш биздээ???

Тэгвэл манай улсын хувьд бүтцийн аль шатандаа явна вэ?

Одоогийн байдлаар эхний шат шувтарч, дараагийн шатруу шилжиж байна гэж төвөггүйхэн хэлнэ. Учир нь 2010-2013 онд томоохон төслүүд хэрэгжиж байсантай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх 4 жилийн дундажтай харьцуулахад 6.5 дахин нэмэгдэхтэй зэрэгцэнгадаад худалдааны алдагдал 5.9 дахин өсчээ. Харин 2013 оны сүүлээс манай Оюутолгой зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын эхний шат ерөнхийдөө дуусч үйлдвэрлэх шатандаа шилжсэнтэй холбоотойгооргадаадын шууд хөрөнгө оруулалт буурч эхэлсэнбөгөөд үүнтэй уялдаатайгаар уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт буурснаар гадаад худалдааны алдагдал буураад байгаа нь үүнийг баталж байна.

Гэхдээ худалдааны алдагдал буурахад хөрөнгө оруулалттай холбоотой импорт буурснаас гадна өнгөрсөн хямралаас сургамж авч, валютын ханшаа эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэйгээр уян хатан тогтоож байсан нь эерэгээр нөлөөлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.Жишээлбэл, дотоодын нэг үйлдвэр 100 доллараар бараагаа экспортолдог бөгөөд нийт үйл ажиллагааны зардал 150,000 төгрөг байсан гэж үзье. Долларын ханш 1400 төгрөг байхад тухайн үйлдвэр экспорт хийснээр алдагдал хүлээх учраас үйл ажиллагаагаа зогсоох бөгөөд энэ нь улсын төсвийн орлогыг бууруулах бол ханш 1700 төгрөг болоход тухайн компани ашигтай ажиллаж үйлдвэрлэл нэмэгдэнэ. Харин импортын барааны хувьд төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ ханш өсөхөд нэмэгдэх бөгөөд тэр хэмжээгээр зарим зайлшгүй шаардлагатай биш тансаг хэрэглээний барааны хэрэглээ аяндаа шахагдаж байхгүй болно. Тэгэхээр угтаа ханшийн сулралт нь олон нийтийн ойлгодог шиг тийм ч жигшмээр зүйл бас биш юм.

Хүлээлт ямар байгаа вэ?

Дээр дурдсанчлан эдийн засагт нэгэнт бүтцийн өөрчлөлт хийгдэж, гадаад худалдааны алдагдал буурч, цаашдаа ашигтай болох, хөрөнгө оруулалтын орчин харьцангуй тогтвортой болсноос жижиг дунд хөрөнгө оруулалтууд, алтны олборлолт нэмэгдэж, үнэ өсөх зэрэгхэд хэдэн нааштай нөхцөл байдал гарч эхлээд байна.

Түүнчлэн олон улсын болон төрийн байгууллагуудын хийж буй төсөөллөөр эдийн засагт томоохон шок гарна гэсэн хүлээлт байхгүй байна. Тухайлбал, Олон улсын валютын сангийн 2014.3.6-нд гаргасан тайланд энэ онд Монголын эдийн засаг 9.5 хувиар өсөх, гадаад худалдааны алдагдал 6 дахин буурах, гадаад валютын албан нөөц одоогийн түвшинд байх прогноз хийжээ.

Дэлхийн зах зээлийн нөхцөл байдлыг ч гэсэн харахад түүхий эдийн үнэ тогтвортой байх бөгөөд хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэх хандлагатай байна.

Тэгэхээрасуултын хариултыг таньд үлдээе...

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

5 цаг 46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

6 цаг 6 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

6 цаг 10 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

6 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

6 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

6 цаг 18 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

7 цаг 22 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

17 цаг 31 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

17 цаг 31 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

17 цаг 31 мин