В.Путин Крымийг орост нэгтгэлээ

2014-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Орос улс Хар далай дахь Крымийн хойгийг бүрэлдэхүүндээ багтаан нэгтгэж авснаа зарлалаа. Кремлийн Их танхимд болсон сүрлэг ёслол дээр Ерөнхийлөгч Владимир Путин, Крымийн Ерөнхий сайд Сергей Аксенов, хойгийн парламентын дарга Владимир  Константинов, Севастополь хотын дарга Алексей Чалов нар Крымийн хойг болон Севастополь хотыг Оросын холбооны улсад нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурлаа.

Үүний өмнө В.Путин Думын депутатууд болон Засгийн газрын гишүүдийн өмнө нэг цаг орчим үг хэлсэн юм. Кремлийн эзэн Крымийн хойгийг эргэн нэгтгэж буй шийдвэрээ тайлбарлаж байхад тэнд цугласан хүмүүс нэг бус удаа алга ташин баяр хүргэж байв. Крымд болж өнгөрсөн бүх нийтийн санал асуулга олон улсын эрх зүйд нийцсэн, ардчилсан хэлбэрээр болсныг Путин онцолсон байна. Үр дүн нь ч нааштайгаар гарсан, учир нь Крым нь үргэлж Оросын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн хэмээн цохон тэмдэглэв. Нацист цэргүүдтэй хамт­ран ажилласан хэ­мээн буруутгагдаж Ста­лины дэглэмийн үед Төв Ази руу цөлөгдөж бай­сан татаруудын та­лаар дурдахдаа “Зарим үндэстний хувьд шу­дарга бус цаг үе байсан. Крымийн бүх ард түм­нийг бид хайрлан хүндлэх болно. Тэнд орос, украин, крым-татар гэсэн албан ёсны гурван хэл байх болно” хэмээн мэдэгдлээ. 

ЗХУ задарсны дараа Оросын ард түмэн дэлхийн хамгийн их тарж бутарсан, сарнисан үндэстэн болсонд Оросын Ерөнхийлөгч харамсаж явдгаа илэрхийлэв. Мөн эх орон нь эдийн засгийн хямралд орж, авлигад идэгдэж байгаад залхсан украин иргэдийг ойлгож буйгаа хэллээ. Гурван сая украин иргэн илүү сайн амьдрал хайж Орос руу гарсныг тэрээр онцолсон юм. Гэвч Майдан буюу Киевийн төв талбайд гарсан бослого, хөдөлгөөн нь төрийн эргэлт хийх гэж байсан хүмүүст завшаан болсон хэмээн үзэж байгаа аж. Оросын лидер эдгээр хүчнийг “Үндсэрхэг үзэлтнүүд, фашистууд, еврейн эсрэг үзэлтнүүд, Оросыг гутааж, доош нь хийгчид” хэмээн нэрлэсэн.

“Киевийн одоогийн эрх баригчид нь улс орноо хянаж чадахгүй байна. Радикалууд дураараа дургиж байна. Орос иргэдийг мөрдөн мөшгиж, хавчиж байсан. Тэр тусмаа Крымд ийм үзэгдэл их байсан” хэмээн Оросын төрийн тэргүүн хэллээ. “Бид тэр хүмүүсийг зөнд нь орхиж чадахгүй байсан. Тэгвэл урвалт болох байлаа” хэмээн Путин онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгч Крым рүү цэрэг оруулсан тухайгаа тайлбарлажээ. “Бид Крым рүү цэрэг илгээхдээ олон улсын хууль дүрмийг зөрчөөгүй. Хар далай дээрх флотын талаарх гэрээнд тэнд 25 мянга хүртэлх тооны цэрэг оруулахыг зөвшөөрдөг” хэмээн ярилаа. В.Путин Косовогийн жишээ болон ард түмэн өөрийн хувь заяагаа тодорхойлох эрхтэй гэдэг НҮБ-ын үзэл баримтлалыг сануулсан юм. “Косовогийн албаниудад тусгаар улс үндэстэн болохыг зөвшөөрч болоод байхад яагаад Крымийн орос, украин, татаруудад бас болохгүй гэж?” хэмээн Оросын Ерөнхийлөгч асуув. Мөн Кремлийн тэргүүн хоёр Германыг нэгтгэсэн гэдгийг дурдаад орос үндэстнүүд ч нэгдэн нийлэх эрхтэй гэдгийг мэдэгдсэн юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

12 цаг 5 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 28 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 37 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 46 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 34 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 38 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 56 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 22 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 22 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин