Хятад улс онгоцыг өөрийн нутаг дээр хайж эхэллээ

2014-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Хятадын эрх баригчид сураггүй алга болоод байгаа Malaysian Airlines авиакомпанийн “Боинг 777” нисэх онгоцыг өөрийн газар нутаг дээр эрж хайх ажиллагааг эхлүүлжээ. Энэ тухай Малайзад суугаа Хятадын элчин сайд мэдэгдсэн байна. Мөн уг онгоцонд суусан бүх хятад иргэдийг шалгаж үзсэн хэмээн мэдээлэв. Түүний хэлж буйгаар, тэднийг нисэх онгоц барьцаалсан гэж хардах ямар ч үндэслэл байхгүй аж.

Гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпураас 239 хүнтэй (227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн) Бээжин рүү хөөрсөн нисэх онгоц сураггүй болсон билээ. Эхлээд онгоцыг Өмнөд Хятадын тэнгист хайж байсан ч хэд хоногийн дараа тэнд эрлийн үйл ажиллагааг зогсоожээ. Уг нисэх онгоц Малайзийн газар нутаг дээгүүр нисч өнгөрснийхээ дараа чиглэлээ огцом өөрчилж Пакистан, Афганистаныг чиглэн ниссэн болохыг тогтоогоод байна. Ингэхдээ бүх холбоогоо салгаж, таван мянган фут буюу 1500 метрийн өндөртэй нисч байсныг олж мэдээд байна. Радарт өртөхгүйн тулд ийм нам дор орж ниссэн гэж үзэж байгаа аж. Нисэгчид өөрсдөө нисэх онгоцыг барьцаалж хаа нэг газар руу авч явсан байх гэсэн хардлага улам хүчтэй болж байгаа ажээ.

МН370 нислэгийн “Боинг” нисэх онгоцны холбоог санаатайгаар тасалсан болохыг мөрдөгчид тогтоогоод байна. Куала-Лумпураас хөөрснөөс хойш нэг цагийн дараа холбоо тасарсан. Гэвч таван цагийн дараа хоёрдугаар нисэгч дахин холбогдож, “Бүх юм хэвийн, сайхан нойрсоорой” хэмээн төв рүүгээ илтгэсэн нь бичигдэж үлдсэн аж. Үүний дараа дахин холбоо тасарч сураггүй болжээ. Малайзийн цагдаа хоёр нисэгчийг энэ хэрэгт сэжиглэн гэрийг нь нэгжиж, ар гэрийнхнийг нь байцаажээ.

Сураггүй алга болоод буй нисэх онгоцны ахмад Захари Ахмед Шах нь Малайзийн өнөөгийн Засгийн газарт сэтгэл дундуур байдаг, тэрслүү үзэлтэй хүн гэсэн мэдээлэл тархаад байна. Эрх баригчдад дургүйцлээ илэрхийлэхдээ нисэх онгоцыг барьцаалж авч явсан, эсвэл агаарын хөлгөө санаатайгаар дэлбэлсэн гэсэн хардлага явж байгаа аж. Malaysian Airlines-ийн нисэх онгоцыг эрж хайх ажиллагаанд дэлхийн 26 орон оролцож байна.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 35 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 58 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 7 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 16 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 8 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 26 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 52 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 52 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин