Р.Шинэгэрэл: Төсөвт яаралтай шинэчлэл хийх хэрэгтэй

2019-10-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР 2020 оны төсвийн төсөөллийн эхний хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт эхлэсэн. Энэ тухай эдийн засагч Р.Шинэгэрэлтэй урьж ярилцлаа. -Төсвийн төсөөлөл хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байна. Татан төвлөрүүлэлт нь тодорхойгүй орлогоор алдагдлыг нөхөх нь хэр бодит төсөөлөл вэ? -Энэ жилийн төсөв орлогын хувьд маш өндөр буюу эдийн засагт хэрэгжих боломжгүй төсөөлөл орж ирсэн. Сангийн сайдын өгч буй хариултаар бол татварын багц хуулийн болон гаалийн шинэчлэл хэрэгжиж эхлэнэ. Эндээс нэлээдгүй хэмжээний орлого татан төлөрүүлнэ гэж тайлбарлаж  байгаа. Ямар ч хууль, журмын хэрэгжилтийн үр өгөөж дунд хугацаандаа харагддаг. Ялангуяа том шинэчлэлийн үр дүнд олон өөрчлөлт болно. Аж ахуйн нэгжүүд хялбаршуулсан  системд орно. Жижиг аж ахуйн нэгжийн орлого буурах зэрэг өөрчлөлт орно. Тиймээс их хэмжээний татвар хураана гэдэг нь боломжгүй зүйл юм. Үр дүн нь 2021 оноос л мэдрэгдэнэ. Тиймээс  2020 оны төсөвт алдагдлыг нөхөх байдлаар их хэмжээний татварын орлого төвлөрүүлнэ гэдэг нь маш гэнэн төсөөлөл. - Нэг их наяд төгрөгийг нь  уул уурхайн салбарын орлогоос нөхнө. 2020 онд дахин 42 сая тонн нүүрс экспортлоно гэсэн байсан? - Экспортын гол хоёр бүтээгдэхүүний нэг болох нүүрсний тухайд 42 сая тонныг экспортлоно гэсэн тооцоо судалгаа, бэлтгэл хангасан учраас боломжтой гэж үзсэн үндэслэл төсвийн тайлбарт алга. Ямарч баталгаагүй тоо тавьсан байсан. Ганц баримталж байгаа зарчим нь 2019 онд тавьсан төлөвлөгөөгөө биелүүлнэ гэсэн тайлбартай. Дэд бүтцээ байгуулах, зардлаа бууруулах, төмөр зам тавьж гарцын хэмжээгээ нэмэгдүүлэх замаар зардлаа бууруулна гэж байгаа ч ажлаа хийхгүй байна. Тавьж байсан төмөр замынхаа чиглэлийг өөрчилж байгаагаас харахад л тодорхой. Ийм тохиолдолд нүүрсний хэмжээг ийм өндрөөр төсөөлөх нь ямар ч судалгаагүй байна.Нөгөөтэйгүүр нүүрсний үнийг 75 ам.доллараар нэмэгдүүлнэ гэж оруулж ирсэн. Олон хүчин зүйлийг тооцож үзээд энэ үнийг дундаж суурь  үнэ гэж үзсэн хэмээж байгаа нь бас л судалгаагүй зүйл.Тиймээс дараа жил нүүрсний салбарын экспорт тасрах нь тодорхой байна. -Орон нутгийн төсвийн ялгавартай байдлыг юу гэж харж байна вэ? -Өнгөрсөн жилийн төсөв 1.3 их наяд төгрөгийн  хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт  шинээр оруулж ирж байсан. Яг төсөв батлах үед үүний 71 хувь нь ТЭЗҮ-гүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэний Аудитын газар танилцуулж, шүүмжлэл дагуулж байсан. Энэ нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж нийгэм эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлээгүй төслүүд ихээр орж ирдэг. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлого, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлоготой уялдаагүй сонгуулийн шинж чанартай хөрөнгө оуулалт ихэнх хувийг эзэлж байна. Төсөв нь ажлын байрыг нэмэгдүүлсэн, эдийн засгийн үр өгөөжтэй байх ёстой. Гэтэл энэ жилийн төсөв сонгуулийн амлалтаа биелүүлэх гэсэн ихэнхдээ  захиргааны нэгжүүдэд зориулагдсан хөрөнгө оруулалтууд байна. Хэзээ  улстөржилтөөс ангид болох юм гэдгээс салахад маш хэцүү зүйл болчихоод байна. Үүнийг л давтсан төсөв болсон. -Сонгуулийн систем нь мажоритар байгаа тохиолдолд ийм төсөв батлагдсаар байх болов уу? - Төсөв боловсруулж, хэлэлцүүлэх нь өргөн хүрээний асуудал. Үүнд салбарынхан болоод иргэдийн оролцоог хангах ёстой. Төсвийг бүрдүүлэхэд аж ахуй нэгж , өрх, иргэн бүр оролцдог.Тиймээс тэд эргүүлээд төсвөө батлахад оролцох ёстой. Ийм боломжийг төр  бүрдүүлэхийг хүсэхгүй байна. Ингэснээр 100 хүрэхгүй улстөрчид татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийнхөө мөнгө мэтээр харж дураар зарцуулах шийдвэр гаргадаг. Үүний үр дүнд жил дамнасан алдагдлыг гадаад зээлээр, дотоод өрөөр нөхдөг.Энэ байдлаар яваад байвал арав хүрэхгүй  жилийн дараа өрөө даах чадваргүй болно. 10-20  жил битгий хэл 2021-2024 онд төлөх гадаад зээлээ өнөөдөр хуримтлал хийхгүй бол тухайн үед төлөх боломжгүй болно. Хуулиа мөрдөн, хэрэгжүүлж манлайлал үзүүлэхгүй байна. Төсвөө өргөн барихаас эхлүүлээд холбоотой шинэчлэлийг яаралтай хийхгүй бол  хүнд байдалд орохоор байна. 2019 онд Үндэсний аудитын газар төсвийн зардалтай холбоотой бодит үндэслэлүүдийг оруулж мэдэгдэл гаргаж байсан. Харин энэ жилийн тухайд хатуухан хэлэхэд эрх баригчдыг долоосон дүгнэлтийг оруулжээ. Бүх зүйл нь хангагдсан багахан зүйлийг өөрчлөөд болно гэсэн байна. Ийм байдлаар төсвийг баталж байгаа нь эдийн засгийн институцыг тогтворгүй болгоход нөлөөлнө. Тухайлбал, Үндэсний аудитын газар хараат бусаар ажиллах  нөхцөлгүй болж байна. -Эдийн засгийг солонгоруулна хэмээн 10 гаруй жил ярьж байна. Уул уурхайн орлогоо удирдаж чадахгүй байж бусад салбарыг хөгжүүлж чадах уу. Эдийн засаг дахь бусад салбарын хамаарлыг яаж бий болгоно гэж та бодож байна вэ? - Төсөвт  оруулж буй хөрөнгө оруулалт нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Эдийн засгийн бусад салбарт түргэн үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Гэтэл ийм хөрөнгө оруулалт хийхгүй байна. Эдийн засгийн бодит өсөлт боломжоо үр ашиггүй зүйлд зарцуулж байна. Улстөрчдийн үзэмжээр дахин сонгогдох байх гэсэн горьдлогоор 13 их наяд төгрөгийг цацах гээд байна. Эдийн засаг 2000 онтой харьцуулахад 10 дахин өссөн. Гэвч эдийн засаг нь төрөлжөөгүй ганцхан салбараас хараат хэвээр байна. Төсөв улам үргүй зарлагаар тэлээд байдаг.Үр ашиг нь иргэд, бусад салбарт нялцахгүй байна. Тодорхой шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Баялагийн   сангаа боломжтой хувилбараар нь байгуулах хэрэгтэй. -УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт тавьсан төсвөө “ Чингис хаан цогцолбор” байгуулж аялал жуулчлалын салбарыг  хөгжүүлэхэд зориулна гэсэн байсан? - Одоогоор цогцолборын  ТЭЗҮ нь олон нийтэд ил болоогүй, тэд таамаг төдийгөөр л ойлгож байна. Ямар ч том  төсөл дээр түүх учраас хийх ёстой гэж хандаж болохгүй. Татвар төлөгч буюу олон нийтийн мөнгийг зөв зүйлд зориулах ёстой. ТЭЗҮ нь тодорхой, оруулсан хөрөнгөө хэзээ нөхөх, жуулчдын тоог хэд болгож нэмэгдүүлнэ гэсэн үндэслэл нь байгаа бол дэмжихэд бэлэн байна. Харамсалтай  нь дахин сонгогдоход чиглэсэн юм шигээр хандаж тайлбарлаж болохгүй. Яагаад гэвэл энэ мөнгө Л.Оюун-Эрдэнийн мөнгө биш. МАН-ын 63 гишүүний мөнгө биш. Монголын сая, сая иргэдийн орлогоосоо төлсөн татварын мөнгө. Мөнгө байгаад ч эрх баригчид замаа тавьж чадахгүй байна. 240 км зам тавих гэж асуудал болж байна. Хүний амь нас эрсдсэн. Эрх баригчид шилэн данс гэж  их ярьдаг хэрнээ энэ хуулийг хэрэгжүүлээгүй. Иргэд төсвийн мөнгө хаашаа орж байгааг хянах боломжгүй болсон. Өмнө нь шилэн дансаар хяндаг байсан. Сүүлийн гурван жилд 6.6 их наяд төгрөгөөр Засгийн газрын өр нэмэгдсэн. Энэ зээлээр юу хийсэн нь тодорхойгүй. Түүнчлэн төсвийн тэлэлт их хэмжээгээр нэмэгдсэн. Замаар жишээ аваад үзэхэд улсын чанартай зам, Дарханы 240 км-ээс өөрөөр нэмэгдсэнгүй. Үйлдвэр  аж ахуйн газар байгуулагдаагүй. 6.6 их наяд төгрөг ямар салбар руу урссан нь тодорхойгүй  байна. -Зарим нэр бүхий УИХ-ын гишүүд концессоор барина гэж  төсөвт мөнгө тавиулж, хувийн компаниа санхүүжүүлдэг.Царцсан болон зогссон бүтээн байгуулалтад дахин их хэмжээгээр мөнгө төсөвлөсөн нь шүүмжлэл дагуулсаар байна? - Концессийг  7-9 хэлбэрээр хэрэгжүүлдэг. Бүтээн байгуулалтад заавал хэрэгжүүлэх систем. Улстөрчид өмнө нь  тендер буюу худалдан авах ажиллагаар ашиг олдог байсан. Үүнийгээ концесс рүү шилжүүлсэн гэдэг. Жишиг үнэ, ТЭЗҮ тодорхойгүй зүйлийг концессын хэлбэрээр өөрсдийнхөө компанид шилжүүлж байна гэдэг шүүмжлэл дагуулсаар байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Энэ үйл ажиллагаа улам гаарч байна. Өмнө шийдлийн, шинэчлэлийн Засгийн газар гэдэг нэртэй байсан бол одоо концессийн, ЖДҮ-ийн гэх мэтээр хулгай хийж буй үйлдлээрээ нэр хочтой болдог боллоо. - Таныхаар төсвийн зарлагыг хэрхэн бууруулах вэ? - 2021-2023 онд төлөх гадаад зээлийн өрөө эргэн харъя гэвэл хоёр их наяд төгрөгийн алдагдлаа танах хэрэгтэй. Техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, салбарын хөгжлийн бодлоготой нийцээгүй амлалт, хөрөнгө оруултуудаа бүгдийг нь зогсоох хэрэгтэй. Зардлаа танахгүйгээр ирэх онд ирэх ачаалаа даахгүй. Дэлхийн эдийн засаг улам дордож мэдэхээр байна. Үүнээс шалтгаалж төсөвт үүссэн дотоод, гадаад он дамжсан өр зээлүүд ихээр нэмэгдэж эдийн засгийн уналттай холбоотойгоор үнэ өртөг хэд дахин нэмэгдэх магадлалтай байна. Ийм нөхцөлд хөрөнгө ихтэй бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг ирээдүйдээ олох орлогоо алдана. -Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг УИХ-дахь Эдийн засгийн байнгын хороогоор баталлаа. Энэ жил Засгийн газар бонд гаргахгүй гэлээ. Иргэдийг санхүүжүүлэх зүйлийг нь энэ мэтээр хааж байгаагийн сөрөг зүйл нь юу байх бол? -Эдийн засаг дахь гол аргууд зээлийн дээд хэмжээ, гадаад өрийн хэмжээ, төсвийн тэлэлт зэрэгт гаргасан шийдвэрээ тууштай баримталж чадахгүй байна. Жил бүр төсөв хэлэлцэх үеэр л Төсвийн тогтортой байх хууль бусад хууль журмаа өөрчилдөг. Энэ нь дунд урт хугацааны хөгжлийн бодлоггүй явж байгаатай холбоотой. Уг нь бодлогоо тууштай барьж байх ёстой. Түүнээс биш сонгуулийн үеийн үр дүнг урьдчилж таамаглаад эдийн засагт харалган, хор учруулах шийдвэрүүдийг гаргадгаа болих хэрэгтэй. -Саарал жагсаалтад орлоо. Эдийн засгийн талаас ямар нөлөө үзүүлэх бол? - Саарал жагсаалтад орсноор манай улсын гадаад хамтын ажиллагаанд асуудал үүснэ. Эдийн засагт дотооддоо хумигдах үзэгдэл явагдана. Харин үүнийг хэтэрхий улстөржүүлэх юм бол улстөрийн шокоос үүдэлтэй эдийн засгийн гүнзгий шок руу амархан орно. Энэ асуудлыг илүү их дэвэргэх юм бол долларын ханш сарын дотор эрс өсөх магадлалтай. Сенсаацтай холбоотой эрсдлээ удирдаж чадахгүй бол бүх зүйл хэцүү болно. Түүнээс биш саарал жагсаалтад орсон асуудлаа засаад явах нь хүнд зүйл биш. Хамгийн гол нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтуудаас болж саарал жагсаалтад орж  байна. Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам ажлаа хийж чадахгүй байна. Манай олон дипломат хар тамхины хэрэгт холбогдлоо. УИХ-ын гишүүд нь тэр чигтээ ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан хэрэгт холбогдсон.Концессийн хэргээр олон төрийн албан хаагчид авлига авсан нь илэрлээ. 2011 оноос хойш үүнтэй холбоотой 2000 гаруй хэргээс нэгийг ч шийдвэрлээгүй. Том мөнгөн дүнтэй хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Энэ бүгдээс болж саарал жагсаалт руу биднийг хөтөллөө. Эдийн засгийн хараат бусаар ажиллаж байгаа СЗХ гэх мэт эдийн засгийн институтын үйл ажиллагаанаас болоогүй. Энэ байгууллагууд  өөрт олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хийх ёстой ажлаа хийсэн. Харин бодлого боловсруулах байгууллагаас хэрэгжүүлэх ёстой 40 зөвлөмжийн хүрээнд хууль тогтоогчид дэмжлэг үзүүлэх ажлаа хийгээгүйгээс энэ жагсаалт руу орсон. -АНУ,БНХАУ-ын худалдааны маргаанаас илүүтэй дотоод орчны эдийн засгийн эрсдэлээс болж  ийм байдал үүслээ гэдэгтэй та санал нийлэх үү? -Төсвөө батлах, зарцуулах дээрээ улстөрждөг.Төсвөөс хулгай хийдэг шийдвэр гаргагчдын орчин олон жил үргэлжилж байна. Энэ орчинг засч чадахгүй бол илүү гүнзгий хямрал руу өөрийн мэдэлгүй хөтлөөд байна. Түүнээс биш гадны хүчин зүйл манай эдийн засагт тийм ч хүчтэй нөлөөлөл үзүүлэхгүй. Дотоод засаглал, хууль эрх зүйн хэрэгжилтийн асуудлаа хамгийн түрүүнд засах хэрэгтэй. Гадны орчинтойгоо уялдаатай засаглалыг сайжруулж хуулийн хэрэгжилтээ сайн хангаж ажиллах юм бол эдийн засгаа сайжруулах боломж  их.Төсвийн тэлэлт, эдийн засгийн өсөлтөө зөв удирдвал боломж зөндөө. Нөгөөтэйгүүр иргэдийн төсвөө хянах механизмийг сайжруулах хэрэгтэй. Яахав энэ хэвээр батлагдвал эрх баригчидын  сонгуулийн оноо буурах нь тодорхой. Сөрөг хүчин нь үүнд дуугарахгүй үлдвэл зохимжгүй зүйл юм. Тиймээс төсөв хэлэлцэж буй энэ хугацаанд ард түмэн, бүх нийтээр дуугарах ёстой. Эх сурвалж: www.polit.mn
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

7 цаг 24 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

9 цаг 31 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

10 цаг 50 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

11 цаг 56 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

19 цаг 15 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

19 цаг 15 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

19 цаг 15 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

19 цаг 15 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Уржигдар 15 цаг 05 мин