Цэргийн спортын VII наадмаас хоёр хүрэл медаль авлаа

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Дөрвөн жилд нэг удаа  болдог дэлхийн  цэргийн спортын VII наадам БНХАУ-ын Хөхмөрний эрэг дэх Ухань хотноо болж байна.  Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр  хоёр хүрэл медаль хүртлээ. Жүдо бөхийн эрэгтэй 60 кг-н жинд “Алдар” спорт хорооны тамирчин Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Загребийн Гранпригийн хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Бразилийн Эрик Такабатакег 2:10 минутад цэвэр, гуравдугаар тойрогт Тунисын Дхоуибиг 3:18 минутад цэвэр ялжээ. Харин хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинд нэмэлт цагт ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Улмаар хүрэл медалийн төлөө ОХУ-ын тамирчин О.Жебовыг 2:24 минутад цэвэр ялснаар  цэргийн спортын VII наадмын хүрэл медалийн эзэн боллоо.  Мөн жүдогийн эрэгтэй 66 кг-н жинд өрсөлдсөн  оюутны универсал наадмын мөнгөн медальт ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медаль авлаа.  Тэрээр эхний тойрогт Италийн Матео Пирасыг нэмэлт цагт цэвэр, хоёрдугаар тойрогт ОХУ-ын И.Хаметовыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан юм. Харин хэсгийн аваргын төлөө Узбекистаны Штурбабинд ялагдснаар торгуулийн барилдаан хийхээр болсон. Торгуулийн барилдаанд Катарын А.Элидриссиг 2:01 минутад цэвэр, Казахстаны Гумар Кыргызбаевыг 29 секундэд цэвэр  ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ву Жинчианыг 3:25 минутад цэвэр ялснаар хоёр дахь медалийг авсан юм. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 18-27-нд болох бөгөөд 100 гаруй орны 10 мянга гаруй тамирчин спортын 27 төрлөөр өрсөлдөнө. Манай улсын хувьд чөлөөт бөх, жүдо, таеквондо,сагсанбөмбөг, бокс, буудлагын төрөлд оролцож байна. Эх сурвалж: www.polit.mn  
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин