Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

2019-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ӨЛЗИЙ Одоогоос 74 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд бүх ард түмний санал асуулгаар дэлхий дахинд тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй. Энэ өдрийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болов. Тэгвэл уржигдар мөн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан юм. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нараар манлайлуулсан 128 бөх зодоглов. Үзэгч цөөн ч барилдаж буй бөхийн чансаа гайгүй мэт байсан юм. Гэвч хоёр арслан маань нэг, хоёрын даваанд нэг залууд уначихдаг байгаа. Бас зодоглосон үедээ үзүүр, түрүүнд голдуу зогсож байдаг улсын харцага О.Хангай мөн л хоёрын даваанд аймгийн харцага Б.Өлзийсайханы уран мэхэнд тэсч чадсангүй өнхөрчихөв. Тэгээд хэн түрүүлэхийг таахад бэрх барилдаан үргэлжилсээр дунд шөвгийн найман бөхийн олонхи нь аймгийн цолтнууд үлдсэн байв. Үзүүр, түрүүнд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар үлдэж аймгийн арслан анхны түрүүгээ авлаа. Энэ барилдааны уран барилдааны шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан Б.Зоригтбаатарт олгожээ. Гурвын даваа уз Б.Соронзонболд-аз Б.Эрдэнэбаяр ух Б.Бат-Өлзий-аа Х.Батбаяр ух Б.Одгэрэл-аа Б.Хашбат ух М.Бадарч-аа Б.Зоригтбаатар ун Ч.Хөхчирэнгэр-аз Л.Батсайхан ун Л.Гантулга-аз Н.Энхжаргал ун Б.Амарзаяа-аа Т.Ядамсүрэн ун Б.Чимэдвандан-аа Г.Ганбаатар ун Ш.Дарханбат-аз Ж.Бямбадонид аа Э.Ууганбаяр-ан Л.Энхсаруул аа Б.Зоригтбаатар-ах Б.Өлзийсайхан аа Э.Баасанжав-аз М.Даваасүрэн аа Ц.Мөнхбаяр-аа Э.Сумъяабат аа Т.Сайханжаргал-аа О.Наранбаатар аа Ч.Эрдэнэсайхан-аа Э.Мөнхбаатар ца Т.Дүгэрдорж-аа Ц.Адъяа   Дөрвийн даваа ух Б.Бат-Өлзий-аз Н.Энхжаргал ух Б.Одгэрэл-аз М.Даваасүрэн ух М.Бадарч-аз Б.Эрдэнэбаяр ун Ч.Хөхчирэнгэр-аа О.Наранбаатар ун Ш.Дарханбат-аа Э.Мөнхбаатар аа Э.Ууганбаяр-ааГ.Ганбаатар аа Б.Зоригтбаатар-ааЦ.Адъяа аа Т.Ядамсүрэн-аа Ц.Мөнхбаяр   Тавын даваа ух Б.Бат-Өлзий-ун Ш.Дарханбат ух Б.Одгэрэл-аа Т.Ядамсүрэн ух М.Бадарч-аа Э.Ууганбаяр ун Ч.Хөхчирэнгэр-аа Б.Зоригтбаатар   Зургаагийн даваа ух Б.Бат-Өлзий-ух Б.Одгэрэл аа Э.Ууганбаяр-аа Б.Зоригтбаатар   Долоогийн даваа ух Б.Бат-Өлзий-ааЭ.Ууганбаяр Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.22 № 209 (6176)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин