“Москва Крымийг тийм хурдан шүүрээд авчихаж чадахгүй”

2014-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Энэ сарын 16-нд Крымд бүх нийтийн санал асуулга болж хойгийн статус болон харъяаллыг тодорхойлно. Үр дүнд нь Крым нь Оросын ивээл доорх тусгаар улс болж магадгүй хэмээн нутгийн улстөрчид ярьж байна. Крымийн автономит бүсийн парламентын дэд-спикер, бүх нийтийн санал асуулга явуулах комиссын тэргүүн Григорий Иоффе “Известия”-д ярьж байна.

-Крымийн газар нутгийн зарим хэсэг бүх нийтийн санал асуулгаас татгалзсан. Бахчихсарай, Белогорскийн удирдлага үүний эсрэг байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Бүх нийтийн санал асуулгын бэлтгэл ажлын явц сайн байна. Белогорск хотын дарга бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн. Гэвч бүгд түүний үгэнд орохгүй бололтой. Санал авах хэсгүүд бүгд нээгдэж, ажиллаж байна. Хэн оролцохыг хүсч байна тэр оролцоно, хэн хүсэхгүй байна тэр оролцохгүй. Өчигдөр болсон Крымийн парламентын ээлжит бус чуулган дээр крым-татар иргэдэд хойгийн эрх мэдлийн бүх бүтцэд 20 хувийн квот олгох баримт бичгийг баталлаа. Үүний дараа татарууд бүх нийтийн санал асуулгад өөрөөр хандана гэж бодож байна.

-Крымийн татаруудын лидер Оросын Ерөнхий­лөгч В.Путинтэй уулза­хаар ниссэн. Одоо межлис (татаруудын парламент) бүх нийтийн санал асуул­гыг дэмжих болов уу?

-Тийм ээ, межлис, крым-татарууд бүгд дэмжинэ. Тэд улс төрийн өөр үзэл бодолтой ч бүх нийтийн санал асуулгын төлөө байгаа.

-Крымд олон улсын ажиглагч нар ирж чадах уу. Онгоцны буудал хаалттай байгаа биз дээ?

-Бүх нийтийн санал асуулга явуулах бүх нөхцлийг хангаж байна. Ажиглагчид энд тайван ажиллаж болно. Тэд ирэхэд ямар ч асуудалгүй. Нутгийн ажиглагчид байна, Европын холбооны төлөөлөгчид энд ирчихсэн. Оросын талаас ажиглагчид ирэх эсэхийг одоогоор мэдээгүй байна.

-Крымийн Дээд зөвлөл тусгаар тогтнолын тунхаглал гаргаж, Крым нь тусгаар улс болж, бүх нийтийн санал асуулгын дүнгээр ОХУ-ын бүрэлдэхүүнд холбооны субъектийн хувиар багтана гэж заасан. Тэгэхээр санал асуулгын дүнг та урьдчилан мэдэж байна уу?

-ОХУ-д нэгдэнэ гэж олонх санал өгвөл Крым тусгаар тогтнолоо олж, тусгаар улсын хувиар Орост хандана. Олон улсын эмх журам ийм байдаг. Бүх нийтийн санал асуулгын дараа Крым Оросын бүрэлдэхүүнд механикаар яваад орчихгүй гэдгийг бид хүмүүст ойлгуулсан. Москва Крымийг тийм хурдан шүүрээд авчихаж чадахгүй. Бид зөвхөн бүрэн эрхт улс болох болзолтойгоор тэдний бүрэлдэхүүнд багтах болно.

-Крым 20 жилийн турш Украины бүрэлдэхүүнд байна. Киевийн Засгийн газар хойгийг ус, гэрэл цахилгаан, хийгээр хангадаг. Украинаас тусгаарлачихвал эдгээр нийлүүлэлт зогсох юм биш биз?

-Украины удирдлага улс оронд 60 жилийн турш амьдарсан экс иргэдээ үхүүлэхийг хүсвэл ямар нэг юмнаас нь салгах гэж оролдоно биз. Украины өнөөгийн эрх баригчид ямар ч барьцгүй хүмүүс. Гэхдээ тэд ийм зүйл хийхгүй гэж би бодож байна. Бид XXI зуунд амьдарч байна, бүх зүйл харилцан холбоотой. Крым Оросын нэг хэсэг болж магадгүй. Хэрвээ Украин бидний ус, хийг хаавал олон улсын хориг арга хэмжээтэй тулгарах болно. Ингэж яршиг түвэг удах нь тэдэнд хэрэггүй байх гэж бодож байна.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 47 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

13 цаг 9 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 18 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 28 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 19 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 37 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

21 цаг 3 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

21 цаг 3 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин