Малайзын онгоц хэрхсэн нь оньсого хэвээр

2014-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Барс

Малайзын нийслэл Куала-Лумпурээс Бээжин рүү нисч байгаад бямба гаригт гэнэт алга болсон “Boeing 777-200” нисэх онгоцыг Өмнөд Хятадын тэнгис хавиар зургаан орны хайгуулчид тав хоногийн ажилласан ч ул мөрийг нь олоогүй хэвээр байна. Нисэх багийн 12 гишүүн, 227 зорчигчтой явсан энэ онгоцны учир битүүлгээр алга болсон явдлыг сүүлийн үед байгаагүй гайхам оньсого гэж үзэгсэд олон байгаа юм. Учир нь ийм том онгоц сүйрлээ гэхэд өчүүхэн хэлтэрхий хүртэл илэрдэг бол хайгуулын багийнханд олдсон тоймтой зүйл одоо хэр алга.

Хэрэв онгоцыг агаарт нисч байхад дэлбэлсэн бол үүнийг сансрын хиймэл дагуулууд тэр даруйд нь мэдэх ёстой аж. Ямар нэгэн шалтгааны улмаас онгоц далайд унасан бол живэхээс өмнө усны гадаргууг мөргөн хэд хуваагдаж, том жижиг олон хэлтэрхий хөвдөг учиртай гэнэ. Өөр нэг тамааглал гэвэл алан хядагчид онгоцыг барьцаалан чиглэлийг нь өөрчилсөн бол хаа нэгтээ газардах л байсан. Гэтэл тэгээгүй.

Ямар сайндаа л эрлийн багийн ахлагч сэтгүүлчдэд ярихдаа, “Бид үнэндээ юу ч мэдэгүй хэвээр байна. Онгоцыг илрүүлсний дараа л ямар нэг дүгнэлт хийж болох нь биз. Бүхэл бүтэн онгоц ямар ч ул мөргүй алга болно гэдэг гайхалтай” гэжээ.

Хамгийн сүүлд 2012 онд л зуугаас дээш хүний аминд хүрсэн онгоцны осол болж байжээ. Пакистанд 2012 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Bhoja Airline” компанийн “Boeing 737” онгоц осолдон газар унаж, бүхээгт нь байсан 127 хүн бүгд амь үрэгдсэн юм. Мөн оны зургадугаар сарын 3-нд Нигерийн “Dana Air” компанийн” MD-83” онгоц тус улсын Лагос хотын нисэх буудлаас холгүй орших хотын хоёр давхар байшинг мөргөн унаж, 159 хүний аминд хүрчээ.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

11 цаг 37 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

12 цаг 59 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

13 цаг 8 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

13 цаг 18 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

16 цаг 5 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

16 цаг 9 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

17 цаг 27 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

20 цаг 53 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

20 цаг 53 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин