Мэсчин боолуудыг дүрсэлсэн зураг олджээ

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. Оюунболд Везуви галт уул дэлбэрсний улмаас сүйрч үнсэнд дарагдсан эртний Ромын эзэнт гүрний Помпей хотыг археологичид хамгийн их судалж, малтлага хийж ирсэн газрын нэг. Гэвч энэ хотоос хүмүүсийг гайхшруулах олдвор олдсоор байгаа аж. Помпей хотын археологийн хүрээлэнгийн ерөнхий захирал Массимо Осаннагийн хэлснээр энэ хотын цайны газрын ханан дээрээс гайхалтай сайн хадгалагдсан мэсчин боолуудын ширүүн тулааныг дүрсэлсэн зургийг олсон байна. Зурагт тулаанд ялсан шархнаас нь цус гоожсон ч бамбайгаа өргөн ялалтаа тунхаглаж байгаа болон амийг нь өршөөхийг гуйж зүүн гарынхаа эрхий хурууг гозойлгосон мэсчин боолыг зуржээ. Массимо Осанна “Нэр нь үл мэдэгдэх зураачийн реалист аргаар мэсчин боолуудын тулалдааныг дүрсэлсэн зургийг харах сонирхолтой байсан” гэв. Түүний хэлснээр энэ цайны газарт хуаран нь холгүй байсныг тогтоосон мэсчин боолууд ирдэг байсан байж болох гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн жилийн сүүлээр эрдэмтэд нүцгэн залуу бүсгүй болон цагаан хунг дүрсэлсэн зургийг энэ хотоос олж байжээ. Түүхчид тэр зургийг “Леда ба Хун” эртний Грекийн домгоос сэдэвлэсэн зураг хэмээн тодорхойлсон аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

5 цаг 8 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

5 цаг 8 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

20 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 58 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

22 цаг 11 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

22 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

22 цаг 21 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин