А зэрэглэлийн хөлбөмбөгийн талбайтай боллоо

2019-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИН Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн дөрөв дэх тоглолтоо хоёр хоногийн өмнө Киргизтэй хийж эн тэнцүү тоглосон ч 1:2 харьцаагаар хожигдсон. Өөрийн орны талбайд хийсэн тоглолтод ялагдал хүлээсэн нь Монголын багаа дэмжихээр ирсэн үнэнч фанатуудыг гонсойлгосон. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэнд өчигдөр нэгэн шинэ хуудас нээсэн нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиногийн айлчлал байв. Тэрээр анх удаа ерөнхийлөгчийн хувиар манай улсыг зорьж ирсэн нь энэ юм. Өмнө нь 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Мишель Платинигийн хамт Монголд ирж байжээ. Түүнтэй хамт Францын шигшээ багийн тоглогч, 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Юрий Жиркаеф ирсэн нь онцлох үйл явдал байлаа. Тэд “FIFA Forward” хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт баригдсан хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцож, тууз хайчилсан нь ОУХБХ-ны ерөнхийлөгчийн айлчлалын чухал хэсэг байсан юм. Энэ хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын хөлбөмбөгийн холбооны байранд айлчлан “FIFA Forward” төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, холбооны үйл ажиллагааны зорилттой танилцлаа. Тэрээр холбооны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сайн үнэлгээ өгч, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай баригдсаныг сайшаан цаашид битүү дээвэртэй хөлбөмбөгийн цэнгэлдэх барих талаар ярилцсан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.17
№ 206 (6173)
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 23 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 24 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 36 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 43 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 44 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 3 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 3 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин