Ц.Болорчулуун: Ургац хураалт энэ долоо хоногт дуусна

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ГҮНЖИД Ургац хураалтын явц байдлын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалан хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.   -Тариа хураалтын үйл явц, нөхцөл байдал  ямар байна вэ? -Ургац хураалтын байдал улсын хэмжээнд  үр тарианы хураалт 51.9 хувьтай 233,5 мянган тонн ургац хураалт аваад байна.Үүнээс 167 мянган тонн хүнсний ногоо, 70.2 мянган тонн тэжээл, 51 мянган тонн тосны ургамал хурааж аваад байгаа. Өнгөрсөн долоо хоногт ургац хураалтын тариалангийн бүс нутгуудад хоёр, гурав хоног хур тунадас нойтон цастай байсан. Харьцангуй богино хугацаанд үргэлжилж ургац хураалт түр саатаад одоо жигдэрч  байна. Өнөөдрийн байдлаар төмс хүнсний ногооны ургац хураалт дууссан байгаа. Үр тариа мөн адил 70-аад хувьтай болж байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд ургац хураалтын ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. -Ургац хураалтын  явцад  хүндрэл бэрхшээл гарч байна уу? -Ургац хураалтын явцад хүндрэл харьцангуй бага байна. Гурилын үйлдвэрүүд буудайгаа авч,төмс хүнсний ногоо эрхлэгчид борлуулалтаа хийж байна. Иргэдийг дотоодын хүнсний ногоогоор хангах өөрсдийн борлуулалтыг дэмжих үүднээс хэд хэдэн арга  хэмжээ зохион байгуулсан. Улаанбаатар хотын  40 гаруй цэгт хүнсний ногооны борлуултыг хийж байгаа. Борлуулалтын хувьд ямар нэгэн асуудал гараагүй.Шинэ ногооны  30 орчим хувийг хүнсний борлуулах үйлдвэрүүд авч, үлдсэн 30 орчим хувийг зоорилдог. Сүүлийн жилүүдэд хүнсний ногоогоор дотоодын эрдсийн 50 орчим хувийг хангаж байна. Үүнд манжин, луувангийн хангамж сайн. Сонгино, сармис, байцаа дутмаг байдаг. Тийм учраас үр тариа тариалдаг аж нэгжүүд  сүүлийн үед сонгино,сармисны тариалалт руу анхаарч эхэлсэн. Үр тарианы хувьд урьдчилсан балансаар дотоодын хэрэгцээг хангахуйц хэмжээний буудай авна гэсэн дүн тооцоо гарсан. Ургац хураалтын дүнгийн дараа яг хэчнээн мянган тонн буудай авсан, хэдий хэмжээг  гурилын үйлдвэрт явуулсан. Хичнээн нь спиртэд шилжсэн гэх нарийн тооцоо гарна. -Тарианы болц гүйцсэн үү? -Наймдугаар сард орсон бороотой холбоотойгоор  дахиж ургах, шинээр ургах нөхцөл байдал үүссэн.  Улмаар  түрүүчийнх нь болчихсон үлдсэн нь  ногоонтой тариа байсан. Энэ жилийн ес, аравдугаар сарын цаг агаарын байдал харьцангуй аятайхан байна. Өнгөрсөн жил мөн иймэрхүү нөхцөл байдалтай ургац хураалтыг авч байсан. -Малчид өвөлжөөлөөд эхлэхээр тариа руу мал их орох хүндрэл гарч багагүй зөрчилдөөг үүсдэг. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ? -Ийм асуудал жил бүр үүсдэг. Орон нутгийн засаг захиргааны нэгжүүд захирамж гаргаад ургац хураалт дуустал тариаланд мал оруулахгүй байх арга хэмжээг авдаг. Гэсэн ч малчид тариаланчдын хооронд зөрчил их үүсдэг. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд тариалангийн талбайг хашаажуулж байна. Яамнаас сүүлийн хоёр жил найман тэрбум төгрөг гаргаж тариалангийн талбайг хашаажуулж эхэлсэн. Энэ мэтээр тариалангийн талбайг хамгаалах, ургацаа цаг хугацаанд нь хурааж авах, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж байна. -Тариалангийн бүс нутгийн хэдэн хувийг хашаалсан вэ? -Тариалангийн бүс нутаг нийт 850 гаруй мянган га эргэлтийн талбайтай. Түүнээс жилдээ 500 орчим мянган га талбайд тарьж байгаа. Төмс хүнсний ногооны  20 гаруй мянга нь  хашаатай усалгаатай байдаг. Үр тарианы ногоог ч тодорхой хэмжээнд хашаалсан. -Оюутан, цэргийн алба хаагчид тариа хураалтаас буусан уу? -Оюутан, цэргийн алба хаагчид тариа хураалтаас буусан. Гэрээт ажилчид ажиллаж байгаа. Эх сурвалж: www.polit.mn  
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 33 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 35 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 36 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 31 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 53 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 52 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

8 цаг 24 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 45 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

12 цаг 19 мин