Үйлийн үрийн төлөөс үр хүүхдэд ч ирнэ

2019-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ “Хайр бол зайлшгүй үйлийн үр юм” гэж “Эрх чөлөө” киногоороо тунхаглаж байсан найруулагч Б.Ганболд үйлийн үрийн тухай өгүүлэх бас нэгэн уран бүтээлээ өлгийдөн авлаа. “Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын бүтээл “Мам” сэтгэл зүйн,түгшүүрт аймшгийн уран сайхны кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийв. Найруулагч Б.Ганболдыг “Орхидос”, “Улаан дөрвөлжин” киногоор нь үзэгчид танина. Тэрээр “Мам гэдэг нь үлгэр домгийн шуламс гэсэн утгатай. Үхэх, төрөх хоёр чинь үйлийн эрхээр бүтдэг гэсэн үг байдаг. Чи энэ насандаа хэрхэн яаж амьдарна, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт биш юм гэхэд үр удамд чинь ирнэ. Сайн ч бай, муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй гэсэн агуулгыг харуулсан. Зураг авалтаа долдугаар сард эхлүүлсэн. Газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн” гэсэн юм. Гол дүрд тоглосон залуу жүжигчин Е.Даваасүрэн “МАМ” кино миний тав дахь уран бүтээл. Энэ кино хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй. Хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн утга агуулгатай. Дүрийн хувьд өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай, түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн өндөр шалгуур, ур чадвар шаардсан” гэв. Киноны “Үхэл, төгсгөл үү” дууг реппер Гинжин дуулж олны хүртээл болгосон билээ. Олзны Япон цэргүүдийг хянаж байсан цэргийн офицерын дүр дээр залуу жүжигчин Б.Пүрэвдорж ажиллажээ. Мөн энэ  бүтээлд гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал гэсэн гурван үеийн уран бүтээлч ажилласнаараа онцлог юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2019.10.14 №203 (6170)  
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 42 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 42 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 50 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин