Ленор Шкенази: “Америкийн хамгийн муу ээж” бол том хүндэтгэл

2014-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Сэтгүүлч бүсгүй Ленор Шкенази есөн настай хүүгээ Нью-Йоркийн метрогоор ганцааранг нь явуулсныг мэдсэн Америкийн нийгэм “буцалж” байна. Мэдээж тэр хүүгээ “орь ганцааранг” нь орхиогүй, газрын зураг, “онцгой тохиолдолд” хэрэг болох жаал мөнгө, мөн утсаар залгах зоосон мөнгөтэй явуулжээ. Хүү нь анхны бие даасан аялалаа амжилттай дуусгаж, эдүгээ илүү их эрх чөлөөг эдлэх болсон байна. Энэ явдлын дараа Ленор “Америкийн хамгийн муу ээж” цолыг хүртсэн юм.

Ленор Шкенази ичиж зовсонгүйгээр үл барам өөрийн гэсэн хүмүүжлийн аргаа үргэлжлүүлж, “Free Range Kids” (“Хаалт саадгүй хүүхдүүд”) хэмээх ном бичиж, мөн ийм нэртэй блог хөтлөх болжээ. Тэр цагаас хойш Ленор хүүхдийг хэтэрхий бөөцийлэхийн эсрэг кампанит ажил өрнүүлж, хүүхэд өөрийгээ нээж, эрсдэлээ өөр дээрээ авахын тулд тэдэнд илүү их эрх чөлөө олгох ёстой хэмээн мэдэгдэх болсон юм. Энэхүү шинэ хандлага Америкийн нийгэмд халуухан маргаан дэгдээгээд байна. “Discovery” суваг дээр “Дэлхийн хамгийн муу ээж” хэмээх нэвтрүүлэг хөтлөх болсон Ленор “АВС”-д ярьж байна.

-Хүү Иззигээ есөн настайд нь Нью-Йоркийн метрогоор явуулах санаа хэрхэн төрсөн бэ?

-Энэ бол түүний санаа байсан. Тэгж явъя гэж их удаан гуйсан. “Миний очиж байгаагүй газар аваачаад орхичих. Тэгээд би гэртээ харих замаа олох нь уу харъя” гэж тэр хэлдэг байсан. Арга буюу хэлснээр болж, тэр ч гэртээ хүрээд ирсэн. Үүний дараа бидний сэтгэл ханаж, хүүдээ илүү их итгэдэг болсон.

-Тэр гэрээ олоод ирнэ гэдэгт та итгэж байсан уу?

-Тийм ээ, итгэж байсан. Цагаа тулвал хүнээс тусламж гуйна гэдгийг бид мэдэж байсан. Яг л тэгсэн байсан. Аль тавцангаас метронд суух вэ гэж танихгүй хүнээс асуусан байсан. Тэр хүн нь түүнийг хулгайлж авч яваагүй! Танихгүй хүнийг аюултай гэж олон хүн боддог биз дээ. Гэвч хүмүүсийн олонх нь хүүхдэд туслахдаа дуртай байдаг.

-Та үүний дараа “Америкийн хамгийн муу ээж” гуншинтай болсон. Ямар байсан бэ?

-Хүүгээ хүмүүжүүлэх миний аргыг эхэндээ улс орон даяар, дараа нь дэлхий даяар шүүмжлээд ирэхээр итгэж чадахгүй байсан. Дараа нь бодож байгаад ерөөсөө энэ гуншин бол хүндэтгэл юм байна гэж ойлгосон. Одоо надад “Америкийн хамгийн муу ээж” гэсэн малгай хүртэл байгаа.

-Танай хүү одоо 15 настай. Эрсдэлээ өөртөө авах боломж олгосны дараа тэр ямар болсон бэ?

-Тэр бие дааж юм хийх их дуртай болсон. Долоо хоногийн эцсээр автобусанд суугаад ууланд очиж сноубордоор гулгадаг. Хүү минь найзуудтайгаа хамт байж, спортоор хичээллэсэн аз жаргалтай хүүхэд болсон.

-Хүүхдүүдээ аюулд орох вий гэж болгоомжилдог эцэг эхчүүдэд юу зөвлөхсөн бол?

-Хэвлэл мэдээллээр өдөр бүр аймшигтай түүх дэлгэж, цаг тутамд цацаж байна. Тэгээд хүүхдүүдээ харж хамгаал гэж хэлж, бид цаг минут тутамд л барьцаалалт, аллагын тухай бодож явах болсон. Энэхүү тархи угаалттай тэмцэх хамгийн сайн арга бол зурагтаа унтраах.

-Хүүхдэд хэрхэн өөрт нь эрсдэлийг нь хариуцуулж сургах вэ?

-Та нар өөрсдийн хүүхэд насаа бод. Чамайг гудамжинд гаргаж тоглуулж байсан уу. Модонд авируулж, ой мод руу явуулдаг байсан уу. Үгүй бол та нарын эцэг эх анхаарал халамжгүй байсан юм байна гэж бодоорой. Хүүхдийг ийм аргаар өсгөж, хүмүүжүүлж болно гэж би үздэг.

-Хүүхдийн хажууд том хүн байж байх нь илүү сайн биш гэж үү?

-Дахиад хэлье, та хүүхэд насандаа хэдийд хамгийн жаргалтай байсан бэ. Дэлхийн дээвэрт гарсан юм шиг онгироо, жаргалтай үеэ дурс даа. Энэ бол та өнөөдөр хэн болсны үндэс суурь юм. Тэр үед та хамгийн жаргалтай байхад ээж тань хажууд тань байсан уу. Үгүй л байх. Яагаад бид хүүхдээ амьдралд сургах хамгийн чухал, хамгийн өгөөжтэй аргыг устгаж хаяад байгаа юм бэ?

-Эрсдэлийг нь өөрт нь хариуцуулж сургахгүй бол том болоод сул дорой хүн болно гэсэн үг үү?

-Хүүхдүүдээ ямар нэг юманд хувиргах чадвар бидэнд байгаа гэдэгт би эргэлздэг. Хүний зан чанар, чадварын ихэнх хэсэг нь урьдаас, багаас нь тогтож, бүрэлдсэн байдаг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, зан чанарыг эцэг эхтэй нь холбож үзэхийг би таашаадаггүй. Миний номонд “Тайван бай, таны жижиг шийдвэр бүр хүүхдийн тань хөгжилд тийм их нөлөө үзүүлэхгүй” гэсэн бүлэг бий. Эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэж байгаагаа харуулж, цаг үргэлж хажууд нь байхаа боливол хүүхдүүд зөв өсч хүмүүжнэ гэж би боддог.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

12 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

31 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

36 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

39 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

42 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

44 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

1 цаг 48 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

11 цаг 57 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

11 цаг 57 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

11 цаг 57 мин