Зөвлөгөө: Нас тогтсон үед биеийн жин гурав дахин нэмэгдвэл зарим төрлийн хорт хавдар үүсэх эрсдэл өснө

2019-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ -Үүнтэй холбогдуулан эрдэмтэд биеийн эрүүл жинг 30 нас хүртэл, түүнээс цааш ч мөн хадгалах хэрэгтэй болохыг тэмдэглэж байна- [caption id="attachment_72510" align="aligncenter" width="1020"] © AP Photo/Darron Cummings[/caption]   Нас тогтсон үед хүмүүсийн биеийн жин аажмаар нэмэгдэх нь зарим төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг 30-50 хувь ихэсгэдэг. Үүнийг Австралийн Виктория мужийн хорт хавдартай тэмцэх зөвлөлийн явуулсан судалгааны үр дүн харуулсан бөгөөд тус байгууллагын албан ёсны сайтад нийтлэгдсэн ажээ. Нас ахисан хойноо ч биеийн эрүүл жингээ хадгалсаар байгаа хүмүүсийг бодвол биеийнх нь жин 30 нас хүртлээ тогтвортой байж байгаад дараа нь аажмаар нэмэгдсэн хүмүүсийн хувьд хорт хавдар үүсэх эрсдэл ихэсдэг болохыг Австралийн эмч нар илрүүлжээ. Хавдрын тархалт судлалын хэлтсийн удирдагч Рожер Милний өгүүлснээр эрдэмтэд өөрсдийн дүгнэлтээ гаргахдаа Виктория мужийн улсын эмнэлгээр үйлчлүүлсэн 30,5 мянган хүнийг олон жилийн турш ажигласны үр дүнд гаргаж авсан баримтад тулгуурласан ажээ. "Насан турш биеийн эрүүл жингээ хадгалсан болон залуудаа хэвийн жинтэй байж байгаад нас ахих тусам мэдэгдэхүйц жин нэмсэн хүмүүсийн үзүүлэлтүүдийг бид харьцуулж үзсэн. 27 жилийн турш үргэлжилсэн судалгааны явцад бид биеийн жингийн индекс (БЖИ) ихсэх тусам таргалалттай холбоотой 13 төрлийн хорт хавдар үүсэх эрсдэл ихэсч байгаа болохыг илрүүлсэн. Илүүдэл жинтэй үйлчлүүлэгчдийн эрсдэл 30 хувь, “таргалалт” хэмээх оноштой өвчтнүүдийн бүр 50 хувь ихэсч байсан” хэмээн Милн тайлбарлав. Зарим төрлийн хорт хавдраас сэргийлэхийн тулд биеийн жингээ хянах явдал чухал болохыг судалгааны дүн харуулж байна хэмээн хорт хавдартай тэмцэх зөвлөлийн ерөнхий захирал Тодд Харлер онцлов. “Бидний судалснаар Австрали дахь хор хавдрын 3,9 мянга орчим тохиолдол нь илүүдэл жинтэй үйлчлүүлэгчидтэй холбоотой болохоор бидний эрүүл мэндэд илүүдэл жин эрсдэл учруулж байгааг үгүйсгэх аргагүй юм” хэмээн Харлер онцолжээ. Насан турш биеийн эрүүл жингээ хадгалах явдал чухал болохыг иймэрхүү судалгаа сануулж байна хэмээн тэрээр нэмж өгүүлэв. Биеийн жингийн индекс (БЖИ) бол хүний биеийн жинг өндөртэй нь харьцуулан зохистой эсэхийг тусгай томьёогоор тодруулдаг хэмжээ билээ. Энэ бол хүний биеийн жин хэр зэрэг эрүүл болохыг харуулдаг үзүүлэлт юм. Биеийн жингийн индексийг “биеийн жингийн дутагдлаас” “хэт хурдан таргалалт” хүртэлх цар хүрээнд тоон илэрхийллээр гаргасан байдаг. Оношлогоо, эмчилгээнд энэ үзүүлэлт чухал байдаг.
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

4 цаг 42 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

4 цаг 42 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 цаг 41 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

20 цаг 32 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

21 цаг 50 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

21 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

Өчигдөр 06 цаг 00 мин